Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
Гавж Н.Нанзаддорж: Энэ хууль лам нарт мөнгө өгөх бус үгүй болсон уламжлалт боловролоо дэмжих зорилготой

Монголын соёлын биет болон биет бус өв соёлыг сэргээх тухай “Нөхөн олговор олгох” хуулийн төсөл нь өв соёл, уламжлал шашин, нийгмийг соён гэгээрүүлэх зорилготой хууль юм. Энэ талаар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн гавж Н.Нанзаддорж:

-Энэ хуулийн төслийн агуулга нь зөвхөн буддын шарын шашин, лам нарт нөхөн олговор олгох гээд байгаа хэрэг  биш юм. Нийгэмд хэлмэгдсэн хүмүүсийг цагаатгасан гэдэг ойлголт байдаг ч энэ нь зөвхөн хүн талаасаа буюу хэлмэгдэж хоморголон устгагдсан лам нарыг цагаатгасан үйлдэл юм. Гэтэл нөгөө талдаа шашин, соёл нь хэлмэгдсэн бөгөөд үүнийг одоо болтол цагаатгаагүй. Зарим баримтад 760 гаруй хийдүүд хэлмэгдсэн бөгөөд хийдүүд 500-1000 ламтай байсан. Өөрөөр хэлбэл 500-1000 оюутантай боловсролын байгууллага байсан.

Жишээлбэл, Их хүрээ 12 дацантай бөгөөд гүн ухааны 3 дацантай, зурхай, эрүүл мэнд гэх мэтээр сургуультай байсан. Гүн ухааны дацан 15 зиндаатай, 1 зиндаанд 1 жил суралцах бөгөөд 15 жил суралцаж байж бурханы шашны гүн ухаанд боловсорч, эрдмийн зэрэг хамгаалдаг байлаа. Энэ мэт бурхан шашны уламжлалт боловсрол байхгүй болсон. Гол нь их хэлмэгдүүлэлтийн үед хэлмэгдэж үгүй болсон бурханы шашны боловсролын тогтолцоог сэргээх нь энэ хуулийн гол зорилго юм.

Тэгвэл уламжлалт боловсрол сэргээснээр нийгэмд ямар ашигтай бэ гэхээр нийгмийн ёс суртахуун, хүний ёс суртахуун дээшилнэ. Нийгмийн ёс суртахуун нь хүний үзэл, итгэл үнэмшил хоёр дээр тогтдог. Манай ардчилсан нийгэм хөгжсөнөөс хойш үзэл баримтлал гэдэг зүйл үгүй болсон. Тэгэхээр уламжлалт шашны боловсролыг дээшлүүлснээр хүний үзэл баримтлал итгэл үнэмшил нэмэгдэж улмаар нийгэмд ёс суртахууны зөв төлөвшил тогтоно.

Дэлхий дахинд боловсролыг орчин үеийн болон уламжлалт боловсрол гэж хуваадаг. Өндөр хөгжилтэй улс орнууд дээрх хоёр төрлийн боловсролыг зэрэг авч явдаг. Боловсрол гэдэг нь эрдэм мэдлэг, ёс суртахуун бөгөөд эрдэм мэдлийг бид бүх шатны сургуулиас олж авдаг. Гэтэл хүнийг хүн болгох, итгэл үнэмшилтэй, ёс суртахуунтай хүн болгох боловсролыг нь орхигдуулсан. Улмаар хүмүүс хүн чанаргүй, итгэл үнэмшилгүй, мөнгөний хойноос явдаг, авлигажсан гэх мэтээр нийгмийн сөрөг илүү давамгайлдаг. Тиймээс уламжлалт боловсролыг эрдэм мэдлэгийн боловсролтой зэрэгцүүлэн авч явж чадвал нийгэм гэгээрнэ гэсэн үг. Тэгэхээр бурхны шашин бол Монголын үндэсний шашин, бурхны шашныг монголчууд 2000 жил шүтсэн, үндэсний соёлд бурхны шашны соёл салшгүй холбоотой гэх мэт олон зүйлээр холбоотой байгаа учраас үүнийг Төр бодлогоор дэмжих аваас хөгжүүлэх боломж байгаа. Энэ хуулийн цаад агуулга нь лам нарт мөнгө өгч, сүм хийдийг тэтгэх бус монголын уламжлалт боловсролыг дэмжих хууль гэдгийг ард түмэн минь сайтар ойлгох хэрэгтэй.

Х.АНАНД

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.