Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдрийг 6-р сарын 9-өөр тогтлоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай" тогтоолын төслийг гишүүдийн олонх дэмжсэн тул уг төсөл батлагдлаа. Өөрөөр хэлбэл 2021 оны 6-р сарын 9-ны өдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт явагдана. 

Энэ өдөр мөн сонгуулийн 28-р тойрог буюу Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгууль болох товтой. 

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: гадаа хүйтэнд талбайд олон хүн жагсаж байгаа энэ нөхцөлд асуудлыг хэлэлцэх боломжгүйг хэлээд УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлэг болон гишүүд амаржсан эхийг хүйтэнд эмнэлэг шилжүүлэхэд гаргасан алдааг засах талд сулхан дугарч байгаа нь буруу гэсэн юм. УИХ энэ асуудалд хяналт, шалгалтын үүргээ гүйцэтгэж дорвитой анхаарах ёстой" 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Хар машиныг шатааж байсан Ж.Мөнхбат гишүүн одоо машиндаа учиргүй хайртай болчихсон байна. Санал тоолох машиндаа итгэх итгэлтэй болмоор байна. Сонгуулийн өмнө энэ машиныг хариуцдаг хүмүүст тангараг өргөдөг болмоор байна. Хадгалалт хамгаалалт нь хэрхэн явдаг юм бэ. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: 2-3 удаа энэ машинаар санал тоолуулж гишүүн болсон хүмүүс санал тоолох машиндаа итгэмээр байна аа. Есөн удаагийн сонгуулийн саналыг тоолсон шүү дээ. Сонгууль болгоноор шинэ төхөөрөмж авчраад байдаг юм биш. Хариуцаж буй хүмүүс нь тангараг өргөөд, ажлаа хүлээж авдаг. 

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: 6-р сарын 9-нд  болох сонгуулийн үеэр энгийн горимд шилжиж чадах уу? Нөхцөл байдлаа төлөвлөсөн үү? Цахимаар явуулах бололцоо байгаа юу? Ерөнхийлөгчийн сонгуулийг бага зардлаар явуулах боломж байна. Телевиз, цахимаар бодлогын мэтгэлцээн хийх боломжтой гэж үзэж байна. 

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан: Тав, зургаадугаар сард юу болохыг өнөөдөр хэлэхэд хэцүү. Коронавирусийн эсрэг тэмцэх хуулийн хугацааг долоодугаар сарын 1-н хүртэл сунгасан. Асуудал гарвал хуулийн дагуу зохицуулна. Тантай санал нэг байна. Цаашид Монгол Улсын сонгууль электрон хэлбэрт шилжих бүрэн боломжтой. Цар тахлын хуулийн дагуу сонгуулийг хэрхэн явуулах зохицуулалтууд бий” 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.