Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
Х.Баттулга, У.Хүрэлсүх нарын зам салсан нь Сүхбаатарын талбайн жагсаалаар харагдав

Дараагийн бай хотын дарга Д.Сумьяабазарыг чиглэх нь. Сүхбаатарын талбай дээр жагсаал болж Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарын огцруулав. Засгийн газрын нэр хүнд унав. Дөнгөж нярайлсан эмэгтэйг хүүхэдтэй нь хувцас нимгэнтэй хувцастай төрөх эмнэлгээс гаргасан асуудлаас үүдэлтэйгээр дүн өвлөөр гэнэт олон жагсагчид гараад ирсэн нь Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой байжээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн нэр хүнд энэхүү жагсаалын дараагаас аажим аажмаар унана гэж тооцоолон АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших магадлал өндөр Ерөнхийлөгч Х.Баттулгын “нүүдэл” байв. Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар зангидсан гар шиг нийлж өөрсдийн өрсөлдөгч нараа намнасан түүх байсан бол одоо эс хүссэн хүсээгүй Ерөнхийлөгчийн сонгууль ойртоод хоёр тийш салах цаг ирснийг өчигдрийн жагсаал шууд харуулав. АН-аас жагсаалыг дэмжиж УИХ-ын гишүүн Д.Ганбат Сүхбаатарын талбай дээр гарч ирж жагсаалыг дөвийлгөн, гишүүн С.Одонтуяа суулт зарлаад байсан нь АН-ын нөхдүүдийн ард хэн хөдөлгөж чадах вэ. Хар. Талбай дээрх жагсаалыг сүржин болгох гэж нэгэн залуу хахир өвлөөр хүйтэрч хөлдөх бас шахав. Юутай ч жагсагчид зорилтот үр дүндээ хүрч У.Хүрэлсүхийн Засгийн газрыг нэгхэн өдрийн дотор хариуцлага тооцчихож чадав. Коронавирусээс үүдэлтэйгээр Засгийн газрын нэр хүндийг шалаар нэг арччихав. Яг одоо У.Хүрэлсүхийн нэр хүндийг буулгах цаг болсон гэж өрсөлдөгч талаас хэн тооцож суухав. Бод, бод. Мэдээж Ерөнхийлөгчид нэр дэвших магадлалтай Х.Баттулга. У.Хүрэлсүх, Х.Баттулга нарын зам нэгэнт салжээ. Бас нэгэн нотолгоо нь хотын дарга Д.Сумьяабазарыг огцруул гэсэн давалгаа сошиалд яваад эхэлчихжээ.

 С.НЭРГҮЙ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.