Уншиж байна...
Японы эзэн хаан, хатан хаан долдугаар сарын эхээр Монголд айлчилнаХоёрдугаар сарын 1-нээс нийтийн тээврээр 1000 төгрөгөөр өдөрт дөрвөн удаа зорчиноХүндэтгэх шалтгаанаар нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчсон орон нутгийн тээврийн хэрэгсэл 5000 төгрөгийн хураамж төлөхгүйВашингтон хотод газардах гэж байсан зорчигч тээврийн онгоц нисдэг тэрэгтэй мөргөлдөн осолджээНийтийн эзэмшлийн зам талбайг зөвшөөрөлгүй ашиглаж байгаа зөрчлийг арилгуулж байнаОйрын хоногуудад нутгийн баруун хагаст өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч, нутгийн зүүн хагаст хүйтэн хэвээр байнаОлон улсын өсвөрийн энтрепренерүүдийн уралдаан зарлагдлааОлон улсын шуудан илгээмжээр дамжуулан мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг шүүхэд шилжүүлжээОйрын хоногуудад нутгийн баруун хагаст өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларнаНидерландад бүлэг хулгайч нар 2500 жилийн настай алтан дуулга болон бусад эртний эдлэлийг тоножээФОТО: Хүүхдийн гэгээлэг ертөнцФОТО: Хүүхдийн гэгээлэг ертөнцОйрын хоногуудад ихэнх нутгаар хүйтэн хэвээр байнаМ.Батбаяр: Шинэ Зуунмод хотыг сэргээгдэх эрчим хүчээр хангасан, байгаль орчинд ээлтэй, ухаалаг тогтвортой хот болгон хөгжүүлнэУлсын дээд шүүхээс мэдэгдэл гаргажээ
Эмүжин: Монгол Буддагийн эрэлд...
УИХ-ын 54 гишүүний өргөн барьсан Бурхан шашин, соёлын биет болон биет бус өв соёлыг сэргээн хөгжүүлэхэд “Нөхөн олговор олгох тухай” хуулийн төслийн талаар Эмүжин өөрийн бодлоо олон нийтэд хуваалцжээ. 
Монголчууд алдсан бүхнээ эргүүлэн авах гэж зүтгэж байна. Энэ нь ч зөв. Учир нь өвөг дээдсийн минь бүтээсэн түүх үнэн байсан юм. Хүний үүсэлтэй зэрэгцэн яригдах тэнгэр шүтлэг, хүж дэлхийн соён гэгээрэлтэй нас чацуу сонгодог буддизм бол талын нүүдэлчдийн таньж сонгосон шүтээн байлаа. Буддын шашныг оруулж ирэхдээ оройд нь мацан судалж, шинжлэх ухаантай хослон урагшилдаг сонгодог буддизмыг нутагшуулан хоймортоо залсан нь бас л их ухаан байж дээ гэж өнөө хэр боддог.
Бидний өвөг дээдэс түүх, соёлын асар том өвийг Буддын шашин, Тэнгэр шүтлэг, ардын гүн ухааныг хослуулан сүүлийн хагас мянганд бүтээсэн. Сонгодог утга зохиолоос эхлээд сорчилж хэлцдэг аман зохиолууд, зурхай, сансар судлал, ертөнцийн мөнх болоод мөнх бусын философи, оршихуйн үндэсээ, үзэл санааны дэнсээ Буддын шашинтай гүн бат уяж, Буддизмыг ч бас монгол оюун ухаанаар тэтгэн хөгжүүлсэн. Төвд өөрийн эрх чөлөө, тусгаар тогтнолоо алдсанаар өнөөдөр дэлхий дээр буй Буддын шашны хамгийн том голомт нь хүссэн ч хүсээгүй ч Монгол болон үлдэж байна. Тэгвэл бид энэ давуу байдлаа хэрхэн ашиглах вэ? Яг л энэ эргэцүүллийн маань сэжүүр болсон хуулийг УИХ-ын 54 гишүүн өргөн барьжээ.
Энэ хуулийн төсөл харин ч их хожуу орж ирлээ гэж харж байна. Аливаа ард түмнийг шашнаар хуваан талцуулах, хагалан бутаргах технологи хэрэгжээд гурван арван өнгөрсний дараа л бид алдсанаа санаж, аврал эрж байгаа нь энэ. Хэдхэн жилийн дараа Монголын парламентад баптист, христ, католик, лал, ислам...чухам "Аав аа намайг аваач" бүлэглэлийнхэн жинхэнэ утгаараа орж ирэхэд бэлэн болчихоод байгаа нь маргашгүй үнэн. Шашингүйн үзэл ч бас нэвт үнэртдэг болсон. Хэдийгээр шашин шүтэх эрх хэн бүхэнд нээлттэй боловч түүх соёлын амин судал болсон уламжлалт шүтлэг гэдэг их өөр. Монгол хүний шүтэх эрхийн тооно нь тэнгэризм буюу байгал, уул устайгаа холбогдох төрөлх зөн совин, төрмөл ухаан юм бол багана нь шинжлэх ухаанч, сонгодог буддизм гэж би үздэг. Үүнийгээ ч нуухгүй. Төлөвшиж ядан буй залуу үеэ шашны золбин урсгалууд, сүлжээний шүтлэгээс хамааралтай болгочихмооргүй байна.
Эзэн үх гэсэн гээд байшингаас үсэрчихдэг байлгамааргүй байна. Арван жилийн дараа Монголын парламентад "Эзэн ингэж номлодог учраас ийм шийдвэр гаргая" гээд сууж байдаг гишүүд сонгогдоод ороод ирээсэй гэж хүсэхгүй байна. Тиймээс л өнөөдөр өргөн бариад буй Бурхан шашин, соёлын биет болон биет бус өвийг сэргээн хөгжүүлэх тухай хуульд анхаарлаа хандуулаад байгаа юм. Харин тэр нөхөн олговор олгох тухай гэж онцолж заасан нь таалагдахгүй байгааг хаана ч хэлнэ ээ. Энэ үг нь зохихгүй байна. Бусад улс орнууд унаган шашнаа санхүүжүүлээд явдагтай адил хөгжил, сэргээн засахад нь зориулж тодорхой мөнгө төсөвлөх нь зөв. Харийн шашныхан шашнаа Монголд дэлгэрүүлэх гэж мөнгө зарж, төсөвлөж, аяга хоол, хуучин хувцас ч болсон тарааж, ардын сэтгэлийг авч байхад бид түүх, соёлын амин судлаа сэргээн хөгжүүлэхийн төлөө тодорхой хэмжээгээр мөнгө зардаг байх ёстой.
Сонгодог Буддизмыг хагас мянган жил нутагшуулан хөгжүүлж, Монголынх гэж эндүүрэх болтол нь монголчлон өвлөсөн бидэнд алдсан асгасан бүхнээ сэргээн хөгжүүлж, төлөвлөн өргөжүүлж, Дэлхийн Буддын шашны төв болох боломжийг энэ хууль авчраасай гэж хүсч буйн шалтгаан энэ юм. Буддын шашинд тэргүүлэх эрх, соёл, өв, эрдэм бидэнд бий. Гэхдээ илүү шинжлэх ухаанчаар хөгжүүлэх нь өгөөжтэй, өргөн хүрээтэй. Буддын шашин анагаах ухаан, одон гариг гэхчлэн олон шинжлэх ухаантай шууд холбогддог давуу талтай гэдгийг ч бодолцоход илүүдэхгүй. Цэнхэр гаригийн томчууд Монголоос Буддизмыг хайж ирдэг. Монгол Буддаг эрдэг. Тэр нь бидэнд бий, эрж хайсныг нь өгөх судар номын гэрэл, сургаалт дээдсийн бошгууд бий. Хагархай тоосго, ханзархай гуталд маань ч энэ бүхэн бий. Эртний сүм хийдийн туурь, эвдүүлж булшлуулсан түүхэнд маань ч бий. Оюун санааны өв, оройд нь гарсан хутагт хувилгаадын маань судалгаанд ч бий. Тиймээс энэ хуулиа батлаасай, үүнийгээ хойч үеийнхэнд оюун санаа, сэтгэхүй, цаашлаад төр барих монгол ёсны хамгаалалт болгож үлдээгээсэй, илүү орчин үежүүлж, одоо цагийг ирээдүйн зүг засаасай гэж бодож байна даа. Тэгээд ч Төрбайх гүүш хаан, Ойрадын Баатар хунтайж нар Төвдийн цаст уулсад дайлаар мордож, тэнд монгол хүн 200 жил хаанчлан суусан, тэдний түүхийг бид бүтээсэн юм шүү.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.