Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Дэлхийн орнууд шашны бүтээн байгуулалт, соёлын бүтээлээрээ жуулчин татдаг

УИХ-ын нэр бүхий гишүүд Бурхан шашин, соёлын биет болон биет бус өв соёлыг сэргээн хөгжүүлэхэд нөхөн олговор олгох тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байгаа.

1998 онд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийг баталж, өнөөдрийг хүртэл хилс хэргээс амь насаа алдсан, хоригдсон лам нарыг цагаатгаж, тэдний үр хүүхдэд нөхөн олговор олгох ажил үргэлжиж байгаа. Энэ нь их хэлмэгдүүлэлтэд өртсөн хүнийг цагаатгаснаас бус хэлмэгдсэн шашин, соёл, өв уламжлалаа цагаатгаагүй байгаа.

Түүхийн ухааны доктор Х.Мөнхбаяр “Энэ бол зөвхөн лам нар сүм хийдийн тухай яриа биш. Энэ бол монголчуудын тухай яриа юм. Нөхөн олговор олгоно гэхээр сүм хийдэд дэмий, улс мөнгөгүй байж яах гэж байгаа юм гээд л ярьж байна. Нарийндаа тэнд хийх гэж байгаа энэ хөрөнгө оруулалт эргээд монголчуудад бидэнд хэрэгтэй. Бид үнэт зүйлгүй, ёс суртахуунгүй болжээ гээд их ярьдаг Түүнийг сэргээх Монгол Улс цаашаа хөгжихөд нэг тулгуурыг бий болгох зорилготой агуулга харагдаад байгаа.  

Улс төрийн их хэлмэгдүүлэлтээр Монголын соёл, оюуны өв болсон Бурхны шашин, соёлын биет болон биет бус өвийг хамгийн ихээр устгаж, хойч үедээ үнэлж баршгүй хохирол учруулсан байна. Судалгаанаас үзвэл улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлсэн 30 орчим мянган хүнээс 19758 лам байснаас 14 мянга гаруйг нь буудаж, үлдсэнийг нь 10 жил хорих ялаар шийтгэсэн бөгөөд хэлмэгдүүлэлтийн жилүүдэд уран барилгын цогцолборууд болох 750 гаруй сүм хийдийг устгаж сүйтгэжээ.

Дэлхийн томоохон орнуудад шашины бүтээн байгуулалт нь өв соёл, жуулчин татах том хэрэглэгдэхүүн байдаг. Гэвч манай улс 2000 жил хөгжүүлсэн Бурханы шашны томоохон бүтээлүүдээ их хэлэмгдүүлэлтэд алдсан. Хэрэв эдгээр зүйл өнөөгийн нийгэмд ирсэн бол бидний ёс суртахуунтай, үнэт зүйлтэй байхаас гадна жуулчдыг татах олон түүхэн дурсгалт газартай байх байлаа.

Иймд 1930-1940 онд Монгол Улсад устаж үгүй болсон Бурхан шашин, соёлын биет болон биет бус өв соёлыг сэргээн хөгжүүлэх зорилгоор 6 зүйл бүхий хуулийн төсөл боловсруулагдан, УИХ-д өргөн мэдүүлсэн билээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.