УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Хуульзүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар үг хэллээ.
Тэрээр... Ерөнхийлөгчид төвлөрсөн эрх мэдлийг салгах амаргүй байна. Ерөнхийлөгч Шүүхийн тухай хуулийг тат гэдэг шахалтыг надад удаа дараа тавьж байсан. Төрийн ордоны 3 давхарт шүүгч хүн ирж, хэнд хэдэн жилийн ял оноох үүр даалгавар авдаг байсан.