Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
Ө.Шижир: УИХ-аас АТГ-ын даргыг томилвол авлигатай тэмцэж чадахгүй

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир Ерөнхийлөгч гурван хуулийн төсөлд хэсэгчилсэн хориг тавьж байгааг хэллээ. 

Тодруулбал, 

  • Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • Шүүхийн тухай багц хууль
  • Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн төслүүдэд хэсэгчилсэн хориг тавьж байгаа гэв. 

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир  "АТГ-ын даргыг Ерөнхий сайд томилдог болсон нь анх хуулийн төсөлд оруулсан өөрчлөлтийг үгүйсгэж байна. Аль нам, улс төрийн хүчин өнөөдөр ЗГ, УИХ-ыг бүрдүүлж байгааг та бүхэн мэдэж байгаа. УИХ, ЗГ АТГ-ын дарга, дэд даргыг томилдог  болвол авлигатай тэмцэж чадахгүй. Баталсан хуулиар АТГ нь Засгийн газрын агентлагийн бүтэц байхаар болж байна. Авлигын хэргийн 89 хувь орчим нь төсвийн хөрөнгөтэй харьцдаг байгууллагын албан тушаалтнууд байна.  Тиймээс Ерөнхийлөгч гурван хуулийн төсөлд хэсэгчилсэн хориг тавьсан. Тухайлбал, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,Шүүхийн тухай багц хууль Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн төслүүдэд хэсэгчилсэн хориг тавьсан”

УИХ-ын арванхоёрдугаар сарын 31-нд баталсан Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгдүгээр зүйлд заасан “Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно” гэсэн хэсэгт ерөнхийлөгч өнгөрсөн баасан гарагт  хэсэгчилсэн хориг тавьсан юм.

Мөн Шүүхийн тухай хуулийн төслөөр дамжуулан эрх баригч нам хэт олонхоороо түрэмгийлэн шүүхийг эрхшээл нөлөөндөө автуулах зорилго нь энэ хуулиар баталгаажиж байна гэж үзэж байна. Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороог бүрдүүлэх гишүүдийг УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан УИХ-ын гишүүн ахлан, УИХ-аас томилдог байхаар заасан. Энэ тохиолдолд ШЕЗ болон Шүүхийн сахилгын хороо нь УИХ-аас хараат болохоор байгаа. Ингэснээр шүүхийн боловсон хүчин, сахилга хариуцлагын асуудалд улс төрийн нөлөө шууд оролцох, шүүхийн хараат бус, бие даасан байдлыг бүрэн алдагдуулах нөхцөл байдал бүрдэж байна" гэж мэдээллээ.

үүнээс гадна бүх шатны Засаг даргад нэр дэвшүүлэх эрх бол нутгийн өөрөө удирдах ёсны, Үндсэн хуулиар олгогдсон, өөр хэнтэй ч хуваалцахгүй дархан эрх байх ёстой атал Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэж дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд үзвэл тухайн Засаг даргыг огцруулна гэж заасан байгаа. Энэ нь орон нутгийн сонгуульд оролцсон болон санал өгсөн иргэдийн сонгох, сонгогдох эрхэд ноцтой халдаж байгаа үйлдэл гэж үзэж байгаа тул хэсэгчилсэн хориг тавьсан хэмээн мэдээлэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.