Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЛБАРЫН АЖИЛТНУУД НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА УЛСЫН ОНЦГОЙ КОМИССТ ХАНДИВЛАЛАА

Шинэ төрлийн коронавирус буюу Сovid-19 халдварт өвчинтэй тэмцэж байгаа мэргэжлийн албан хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах, тэдэнд урам зориг өгөх зорилгоор  Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан салбарынхандаа хандаж Улсын онцгой комисст нэг өдрийн цалингаа хандивлах уриалга гаргасан юм.

Энэхүү уриалгын дагуу: 

-Барилга, хот байгуулалтын яам,

-Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар,

-Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ,

-Төрийн орон сууцны корпораци ТӨХХК, 

-Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл,

-Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн төсөл L3388-MON төсөл,

- Дархан хотын бохир усны менежментийн МОН-3244/3245 төсөл

-Ногоон нуур 1008 айлын орон сууц төсөл,

-Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл,

-Монголын барилгын үндэсний ассоциаци,

-Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо,

-Монголын барилгачдын нэгдсэн холбоо,

-Монголын архитекторуудын эвлэл зэрэг 13 байгууллагын ажилтнуудын нэг өдрийн цалин болох  22,4 сая төгрөгийг өнөөдөр  Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Ө.Энхтүвшинд Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Баярсайхан, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү,  Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа нар гардуулан өглөө.  

Мөн энэ үеэр шинэ төрлийн коронавирусийн  халдвараас урьдчилан сэргийлэхэд шаардлагатай арга хэмжээг авч цаг наргүй  ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагуудад талархал илэрхийлэхийн сацуу барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг 80 гаруй мянган ажиллагсадтай  найман мянга орчим аж ахуйн нэгж, байгууллага уриалгыг дэмжиж энэхүү аянд нэгдэхээр болсныг Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн онцоллоо.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.