Уншиж байна...
Ерөнхий сайдын үгийн цөм - Мега төсөл“Ирээдүйн хотын иргэд” төслийн хүрээнд сурагчдыг төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцуулнаДотоод хэргийн их сургуулийг Сүхбаатарын одонгоор шагналааД.Цогтбаатар: Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг боловсруулах ажлын хэсэг шуурхай ажиллах шаардлагатайМорин хуур хөгжмийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд төрөөс бодлогын дэмжлэг үзүүлнэ"Эрдэнэс Тавантолгой"12 сая тонн нүүрс борлуулжээМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 032 дугаар ангид ажиллалааШинэ тойрог замын зөвлөх үйлчилгээний олон улсын нээлттэй тендерийг ирэх 7 хоногт зарланаДХИС-ийн захирал Пүрэвдоржийн Батбаатарт Бригадын генерал цол хүртээвИмарт Баянгол салбарт "Гал унтраах" тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулжээУИХ-ын чуулганд Ерөнхий сайд ирэх оны төсвийн талаар үг хэлнэБ.Тэгшбаяр: Энэ онд далд зогсоолыг барьж, ирэх хавар цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтыг хийнэАТГ: Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн гишүүдийн томилгоо, шийдвэр гаргалтад дүн шинжилгээ хийв"Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээУлаанбаатар метроны барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах I шатны тендерийг зарлажээ
Женко Х.Баттулгын төмөр замын 280 сая ам.долларын хэрэг дахин шалгагдаж эхэлжээ

АТГ, хууль хяналтын байгууллагаас Х.Баттулга нарт холбогдох төмөр замын хэргийг эргэн сөхөж шалгахаар болжээ. Х.Баттулга нарт холбогдох төмөр замын 280 сая ам.долларын алдартай луйврын хэргийг эргэн нэг сануулъя. Төмөр замаар орж ирэх танк, гялгар уутны цоорхойгоор урсах элсний жишээгээр нийгмийг айлгаж, хувийн хэвшлийн барьж байсан төмөр замыг зогсоон өөр чиглэлд өргөн төмөр зам барихаар болсон. Тэдний шинэ төмөр зам барих нэрийдлээр 280 гаруй сая ам.долларын асуудал шүүх, хууль хяналтын байгууллагаар шалгагдсан.

Төмөр замын 280 сая ам.долларын гэх хэргийг өнгөрсөн 2018 онд Монгол Улсын Дээд шүүх эцэслэн шийдвэрлэсэн нь нийгмийн сүлжээнд олны анхаарал татсан сэдэв болсон. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбогдож байсан эл хэрэг хэрхэн шийдэгдэх талаар хүлээлт өндөр байсан учраас тэр. Тэгвэл хэргийн талаар товчхон сануулъя.

2015 оноос Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, АТГ-аас Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замтай холбоотой асуудлаар тухайн үеийн УИХ-ын гишүүн, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нарын хүмүүст албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байдаг.

Түүнчлэн Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Батзаяаг цагдан хорьж, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Цогтбаатар, “Монголын төмөр зам” Төрийн өмчит хувьцаат компанид төслийн хэлтэст хэлтсийн даргаар ажиллаж байсан А.Зориг, БНСУ-ын иргэн, “Самсунг Си энд Ти” компанийн захирал Лий Жон Ёл, “Соён инженеринг” компанид зургийн инженерээр ажиллаж байсан Гу Ду Хёон нарыг дээрх хэрэгт холбогдуулан шалгаж, хоёр иргэнийг интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн түүхтэй

Тодруулбал, ЗТБХБ-ын сайд асан Х.Баттулгын зөвлөх, “Либерти партнерс” компанийн захирал Ч.Ганбат, “МТЗ” ТӨХК-ийн дэд захирал П.Бат-Эрдэнэ нарыг мөнгө угаасан болон хөрөнгө завшсан гэх үндэслэлээр интерполоор эрэн сурвалжилсан гэдэг. 

“Шинэ төмөр зам” төслийн хүрээнд төмөр замын даланд зарцуулахаар Хөгжлийн банкнаас БНСУ-ын “Самсунг Си энд Ти” компанийн дансанд шилжүүлсэн 199 сая ам.долларын 70 хувийг тус компани Монголын нэр бүхий таван хүний данс руу шилжүүлсэн талаар тухайн үед Эрүүгийн цагдаагийн газраас мэдээлсэн байдаг бөгөөд үүнд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр дурдагдаж байсан билээ. 

Тэгвэл уг хэргийн холбогдогчдод хамаарах хэргийг Сүхбаатар Баянзүрх, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны тавдугаар сарын 31-нд шүүж, төмөр зам тавих зургийг дахин хийж, мөнгө завшсан хэрэгт холбогдсон Гу Ду Хёоны хэргийг хэрэгсэхгүй болгон, “Самсунг Си энд Ти” компанийн захирал Лий Жон Ёлыг эд хөрөнгө завшсан, залилан мэхэлсэн гэм буруутайд тооцож, 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн. 

Харин 2017 оны есдүгээр сард Ерөнхийлөгч Х.Баттулгад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэрийг Нийслэлийн прокурорын газраас танилцуулж, ТӨХ-ны дарга асан Д.Цогтбаатар нарт холбогдох хэргийг прокурор хэрэгсэхгүй болгож, интерполоор эрэн сурвалжилж байсан “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат, “МТЗ” ТӨХК-ийн дэд захирлаар ажиллаж байсан П.Бат-Эрдэнэ нарыг олон улсад эрэн сурвалжлах үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан гэдэг. 

БНСУ-ын иргэдийн хэргийн тухайд Дээд шүүх хэлэлцэж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Ингэхдээ Лий Жон Ёлыг цагдан хоригдсон 515 хоногийг торгох ялд дүйцүүлэн тооцож, торгох ялын хэмжээг 32 сая 275 мянган төгрөгөөр тогтоосон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.

Энэ хэргийн талаар нэг хэсэг нь “Ерөнхийлөгч болмогцоо төмөр замын хэргийг хэрэгсэхгүй болгож, 280 сая ам.доллар салхинд хийслээ” гэсэн байр суурийг олон нийтийн сүлжээнээс харж болно. 

                

 Монголыг орхисон боломж ба “Кэй Эйч Эм Ар”-ийн дампуурсан түүх

 

 

Х.Баттулгын төмөр замын дуулианы дүнд монголчууд бид төмөр зам ч үгүй, хөгжил ч үгүй үлдсэн түүхтэй. Тэдний энэ үйл ажиллагааны ард монголчууд бид хөгжлийн боломж, татвар төлөгчдийн мөнгөнөөс гадна маш олон иргэн, аж ахуйн нэгж амьдрал ахуй, ирээдүйгээрээ хохирсон түүхтэй. Энэ дундаас үндэсний бүтээн байгуулагч нэгэн компани болж дампуурч, 7.0 тэрбум төгрөгийн өрөнд орж, ажилчид нь ажилгүй болж, аргаа барсан захирал нь хоёр ч удаа амиа хорлох гэж оролдсон гашуун түүх үлджээ.

 

2011 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд хотын ойролцоо “Шинэ төмөр зам”-ын нээлтийн үйл ажиллагаа сүр дуулиантай эхэллээ. Тухайн үеийн ЗТБХБ-ын сайд Х.Баттулга баахан хэвлэлийн өмнө тууз хайчлан их бүтээн байгуулалтын газар шорооны ажил эхэлснийг зарлав. /https://vip76.mn/content/759 /Зураг 1 /Х.Баттулга, Ж.Батсуурь, З.Баасандорж нар нээлтийн үеэр/

Х.Баттулга сайд сүр дуулиантай нээлтийн дараахан 50 км хөрс хуулалтын ажил гүйцэтгүүлэхээр З.Баасандорж захиралтай “Кэй Эйч Эм Ар” ХХК-тай 4.8 тэрбум төгрөгийн гэрээ байгуулав.

Гэхдээ зам барилгын ажлыг эхлэхдээ зураг төслөө боловсруулан түүнд нь хөндлөнгийн байгууллага хяналт тавьж, зөвшөөрсөн байх шаардлагатай байв. Энэ байсангүй.

Тэр ч бүү хэл ТЭЗҮ хийх нэрээр сүүлд АНУ-д зугтаасан Ч.Ганбатын “МсКinsey & Со”-гоор ахлуулсан зөвлөх үйлчилгээ үзүүлэх баг нь 2011 оны наймдугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын Засгийн газарт ТЭЗҮ гэх материал танилцуулсан байдаг. 2011 оны наймдугаар сарын 18-ны өдрийг хүртэл энэ төмөр зам ашигтай байх эсэхийг хэн ч мэдэхгүй байсан. Гэтэл нээлтийнхээ шоу, газар шорооныхоо ажлыг аль эрт буюу 2011 оны дөрөвдүгээр сарын 22 өдөр хийчихсэн байдаг юм.

Ингээд төрдөө итгэсэн З.Баасандорж банк, ах дүү, найз нөхдөөсөө мөнгө зээлэн тоног төхөөрөмжөө сайжруулан ажлаа эхэлж, нэг жилийн дотор ажлаа дуусгасан гэдэг. Түүгээр ч зогсохгүй Сүхбаатар аймгийн сумдын хогийг цэвэрлэхээс эхлээд наадмын талбайг хүртэл үнэ төлбөргүй тохижуулах зэрэг олон ажлыг хийжээ. Харин гэрээнд заасан ажлаа хугацаандаа гүйцэтгэж, гэрээнд тусгаагүй баахан субботник хийсэн түүнд тухайн үеийн аймгийн засаг дарга, өнөөдрийн УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн гарын үсэгтэй хэдэн талархлын бичигнээс өөр юу ч үгүй хоцорсон. Зураг 2

Урьдчилгаа төлбөрөө шилжүүлэхгүй хойшлуулсаар 2012 оны сонгуультай золгожээ. Хоёр жил санхүүжилтээ авч чадаагүй З.Баасандорж өр, зээлийн төлбөрт унан, бусдын дарамтад орж эхэлсэн байна. Түүнтэй адил өөр олон компани дарга нарын үүдийг сахиж суусаар, зарим нь өр төлбөрийн дарамтаа дийлэлгүй дампуурч, эзэд нь эд хөрөнгө алдсан юм.

Буруу ч зөв ч Төрдөө итгээд ажил гүйцэтгэсэн компаниуд сүйрч байхад төмөр замаас сая сая ам.доллар өөр тийш урсч байжээ.

“Монгол Бетон дэр” ХХК-тай төмөр замын дэр бетон нийлүүлэх гэрээ байгуулж, нийт 10.209.824 ам.доллар өгсөн ч, нэг ширхэг ч дэр бетон нийлүүлээгүй. Ихэнхийг нь үйл ажиллагааных нь тайланд тусалгүй, БНСУ руу гуйвуулсан зэрэг олон баримт илэрсэн. Зах зухаас дурдвал:

  1. 2014.03.18-

2015.07.29 US$ 256,672 Хаан банк, …………….. Chun jee shipping, Woori Bank, 1081700335738

  1. 2014.01.28 US$ 50,000

Хаан банк, …………….. Archistory architects Co. LTD, Kookmin bank, ……………..

  1. 2014.01.20 US$ 100,000 Хаан банк, …………….. Archistory architects Co. LTD, Kookmin bank, ……………..
  2. US$ 324,584 Хаан банк, …………….. DMI Engineering and manufacturing Co. LTD, S.Korea, Kookmin ……………..
  3. US$ 2,754,522 Хаан банк, …………….. Sejeong industry Co. LTD, S.Korea, Kookmin Bank, ……………..

Хуулийнхны илрүүлсэн баримтууд дунд инээдтэй ч юм шиг, эмгэнэлтэй ч юм шиг нэг баримт байдаг нь “Хаан бууз” гэх буузны компанийн БНСУ дахь /Kookmin bank, Shinchon branch, Acc: ……………../ дансанд “Экскаваторын төлбөр” гээд 200.000 ам.доллар шилжүүлж байсан байдаг. Энэ мэтээр зөвхөн хөрс хуулалтын ажлаас л олон арван сая доллар “алга болсон” нь хууль хяналтын байгууллагын шалгалтаар илэрсэн.

Чухам энэ үед З.Баасандорж өрөө төлж чадахгүйд хүрч, 2013 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн XII хорооны нутаг Амгалан Чулуун овооны ойролцоо амиа хорлохыг оролдсон. Ингэхдээ гэрээслэл үлдээж, тэр нь тухайн үед нийтэд мэдэгдэлгүй дарагдаж хоцорсон байгаа юм. Азаар түүнийг амь насаа алдахаас өмнө эмнэлгийн тусламж үзүүлж амжсан гэдэг.

Тэрээр ийн гэрээслэл бичиж амиа хорлох үйлдэл хийснээсээ хойш арав хоногийн дараа төрийн яамны албан өрөөнд дахин амиа хорлохыг завдсан аж. Энэ асуудлаар тухайн үед ар гэрийнхэн нь цагдаагийн байгууллагад хандсан ч бас л таг чиг өнгөрсөн байна. Энэ талаараа З.Баасандорж “Шударга бусын өмнө, иргэнээ юман чинээ боддоггүй Төрийн өмнө хүчин мөхөсдөхөөр хүн чинь ямар ч гарцгүй болдог юм билээ.” хэмээн хэвлэлд ярилцлага өгч байв. / https://news.mn/r/721219 /

Аргаа барсан З.Баасандорж шүүхэд хандаж, шүүхээс Х.Баттулга, Б.Батзаяа нарын буруутай үйл ажиллагааны улмаас улсын төсөв 7.2 тэрбум төгрөгөөр хохирсныг нотолж байв. Гэвч Дээд шүүх хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Энэ талаарх мэдээлэл хэвлэлүүдийн шарласан хуудас, интернетийн мэдээллийн сайтуудаар дүүрэн байна.

Харамсалтай нь З.Баасандоржтой холбоотой хэргийн материал ч өнөөдөр хуулийн байгууллагын архиваас устгагдсан гэх мэдээлэл бас яригдаад ирлээ. Энэ талаар холбогдох байгууллагуудаас тодруулах шаардлага үүссэн гэсэн үг.

Эцэст нь хэлэхэд, “Кэй Эйч Эм Ар” ХХК-ийн захирал З.Баасандорж нар ажил амьдралаараа, Монгол Улс хөгжлөөрөө хохирч үлдсэн нэг түүх энэ юм.

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЛИЙН БАРИМТААС

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.