Уншиж байна...
Ерөнхий сайдын үгийн цөм - Мега төсөл“Ирээдүйн хотын иргэд” төслийн хүрээнд сурагчдыг төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцуулнаДотоод хэргийн их сургуулийг Сүхбаатарын одонгоор шагналааД.Цогтбаатар: Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг боловсруулах ажлын хэсэг шуурхай ажиллах шаардлагатайМорин хуур хөгжмийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд төрөөс бодлогын дэмжлэг үзүүлнэ"Эрдэнэс Тавантолгой"12 сая тонн нүүрс борлуулжээМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 032 дугаар ангид ажиллалааШинэ тойрог замын зөвлөх үйлчилгээний олон улсын нээлттэй тендерийг ирэх 7 хоногт зарланаДХИС-ийн захирал Пүрэвдоржийн Батбаатарт Бригадын генерал цол хүртээвИмарт Баянгол салбарт "Гал унтраах" тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулжээУИХ-ын чуулганд Ерөнхий сайд ирэх оны төсвийн талаар үг хэлнэБ.Тэгшбаяр: Энэ онд далд зогсоолыг барьж, ирэх хавар цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтыг хийнэАТГ: Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн гишүүдийн томилгоо, шийдвэр гаргалтад дүн шинжилгээ хийв"Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээУлаанбаатар метроны барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах I шатны тендерийг зарлажээ
Ерөнхийлөгч Х.Баттулга Сү.Батболдыг гүтгэсэн нь тогтоогджээ

Сү.Батболдыг тойрсон үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээ,мэдээлэл сошиалд сэвэгдэх болсон билээ. Түүнийг Х.Баттулга гүтгээд буй нь тодорхой болжээ. УИХ-ын чуулганы индэр дээрээс С.Батболд болон Ерөнхийлөгч Х.Баттулга нарын харилцан нэг нэгэн рүүгээ чиглэсэн үгнээс ч энэ нь тодорхой байна. Дараах нийтлэлээс энэ бүхний захиалагч нь хэн бэ гэдэг нь тодорхой болж байгаа ба Х.Баттулга нь Сү.Батболд руу ирж буй дайралтын ард нь байгаа нь тодорхой харагдаж байна.

Х.Баттулгын бяр ч, мэх ч дуусчээ!

Эх сурвалж: https://news.mn/r/2395666/

Гавъяат тамирчин, самбо бөхийн дэлхийн аварга Х.Баттулга  Монголын улс төрдөө одоогоор хамгийн дээд цолтон нь. Түүнийг У.Хүрэлсүх амлан авч, хүчийг үзье гэв ээ. Уг нь Х.Баттулга УИХ-ын гишүүн Сү.Батболдтой оноолт таарна гэж тооцоод ам мэхийг угсруулан хийж суусан, даанч багагүй мөнгөөр шатчих шиг боллоо. Унасан бөхөд шалтаг мундахгүй хойно, шарандаа “Сү.Батболд төрийн эргэлт хийлээ” гээд зүв зүгээр, мөв мөрөөрөө явж байсан хүнийг дэвжээн дээр дуудаад гаргачихав.

Х.Баттулга уг нь ганц, хоёрхон “дархан  мэх”-тэй, допинг ч сайн хэрэглэнэ. Гэвч түүний “бяр” үндсэндээ дуусчээ. Тэгээд ч энэ жилийн наадамд Х.Баттулга зодоглох эрхээ  бараг хасуулж таарах байх.

 Сүүлийн өдрүүдэд Монголд Сү.Батболд шиг луйварчин байхгүй болсон.  Яг  таван жилийн өмнө С.Баярцогтыг Монголын хамгийн муу, муухай хүн болгосон шиг нэн танил технологи зохиолын дагуу өрнөж байна.

Гадаадын хэвлэлүүдээр төлбөртэй мэдээлэл цацуулна, дараа нь Монголын хэвлэлүүд шуугина, ард түмэн хилэгнэнэ. Тэдэнд үзүүлэх алга дарам “тамгатай” цаас  олох хэрэгтэй. Тамга нь хуурамч эсэх нь зохиолч, найруулагч, оролцон тоглогчдод чухал биш. Сэв, сэв бас дахин сэв. Энэ танил ажиллагааны эхний золиос нь С.Баярцогт болсон юм.

2018 онд   С.Баярцогтын  Монголоос “хулгайлж” хадгалуулсан их мөнгийг олохоор цэнхэр үст Э.Цэрэн Швейцарийг дайлаар мордов. С.Баярцогт Оюутолгойн гэрээг байгуулалцсан юм чинь буруутан болгох сэдэв бэлэн.  Угаасаа монголчууд Оюутолгойн гэрээнд харшилтай. Зохиолын дагуу  Э.Цэрэн Швейцариас С.Баярцогтын банкны хуулга гэх  хуудас цаастай  ирлээ. С.Баярцогтын  гадаад дансанд 9.2 сая ам. доллар ANZ банкнаас орж ирснийг “Transparency Anonymous” баталсан баримт ч гэл үү дээ. Түүний үзүүлсэн “баримтыг” захын фото шопчин хуурамчаар үйлдчихэж чадна л даа. Гэвч тэр хамаагүй, сэвээд, гүтгээд байх хэрэгтэй. Худал үгийг мянга давтахаар үнэн болдог.  “Ал, цаазал, дүүжил”. Уухай, ахиад жаахан сэв.

Гэвч үнэндээ Э.Цэрэнгийн дэлгэсэн “баримт” хуурамч болохыг манай хууль шүүхийнхэн сайн мэдэж байсан. Учир нь, Швейцарийн прокурорын байгууллага АТГ-аас тавьсан хүсэлтийн дагуу  хэргийг шалгаад  “Transparency Anonymous” хэмээх байгууллага дэлхий дээр байхгүйг, С.Баярцогтын 9.2 сая доллар орсон гэх материал нь хуурамч болохыг нотолсон нотолгоогоо АТГ, прокурорт ирүүлсэн,  аль, аль нь дуугараагүй.  Дараа нь УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Швейцарь руу УИХ-ын даргыг дагаж яваад ирэхдээ С.Баярцогтын банкны хуулгыг авчирсан гэж залсныг УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж “Т.Аюурсайхан ганцаараа шѳнѳ дѳлѳѳр уулзчихаагүй бол ѳдрийн цагаар Швейцарьт хууль хяналтынхантай бид огт уулзалдаагүй” гэж залруулаад өнгөрсөн юм даг.

АНУ-ын Нью-Йорк хотын шүүхэд УИХ-ын гишүүн Сү.Батболдын талаар танилцуулсан 68 хуудас бүхий тайлангийн талаар  өнөөдөр амтай болгон ярьж байна. Албан ёсны сайтад тавигдсан материал нь хөлсний бичээчийн блог байж таарсан уу, сүүлдээ.

Х.Баттулгын бяр ч, мэх ч дуусчээ!

Ахиад  гадаадад мөнгө төлж тавиулсан материалаа Монголын хэвлэлүүдээр орчуулж, сэвүүлдэг хуучны мэхээ хэрэглэж.

Монголчуудын дийлэнх нь англи хэлгүй, олонх нь гадаадын хэвлэлд гарсан бол үнэн гэх гэнэн ойлголтой. Газар, газарт хөлсний бичээч, сэвээчид бий хойно, мөнгөө төлөөд хөгжмөө захиалжээ.

ЗГХЭГ, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын хороо, Нийслэлийн прокуророос Сү.Батболдтой холбоотой ямар ч нэхэмжлэл гараагүй гэсэн тайлбар өгсөөр байхад олон нийтийн сүлжээнд өүр эрчтэй сэвсээр.  Бүр Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат гэгч хүн  “УИХ-ын гишүүн Сү.Батболдтой холбоотой эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа хэрэг байхгүй” хариулсан байтал шүү. Сү.Батболдод зориулсан гүтгэлгийн учиг тайлагдсан. Түүнийг Ерөнхийлөгч сонгуулийн өрсөлдөгчөө л гэж тооцож.

Бантсан уу, баригдсан уу, Ерөнхийлөгч Х.Баттулга сүүлдээ  "Ерөнхий сайдын огцорсон асуудлыг Сү.Батболдтой холбож, Сү.Батболдыг нь Оюутолгойтой холбож”  юу ч яриад байгаа юм бүү мэд. Ёстой  “ичсэн хүн хүн алав” гэгч болоод өнгөрсөн. Тэгж яривал Оюутолгойн гэрээг УИХ-аар дэмжсэн гишүүдийн нэг нь Х.Баттулга. Оюутолгойг батлах үеийн Засгийн газрын сайд байсан, тэр үедээ эсэргүүцэж тэмцэх нь яагаав. Тэгээд ч Сү.Батболд Оюутолгойтой огт хамаагүй, гэрээ зурагдсанаас хойш хоёр жилийн дараа Ерөнхий сайд болсон хүн. Одоо тэр чухал биш, нэгдүгээрт гүтгэ, хоёрдугаарт гүтгэ, гуравдугаарт гүтгэ. Ахиад худал үгийг мянга давтахаар….!

Хөөрхий, дөрвөн жил ааг амьсгаагүй хүний өөрийнхгүй зодоон хийсэн Ерөнхийлөгчийн мэх ч, бяр ч дууссан шинжтэй. Одоо зодгоо тайлаад, жүдодоо очих үлдэж!

 

Эх сурвалж: https://news.mn/r/2395666/ 2021.1.26

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.