Уншиж байна...
Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлжээГ.Занданшатар: Би явж болно, Монгол төр зогсох ёсгүйЦУОШГ: Цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа эхэллээГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээУс бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнөА.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоноӨнөөдөр зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарнаН.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүйОй хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байнаЗарим нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурнаСүрьеэгийн эрт илрүүлгийг хиймэл оюун ухаанд суурилсан дижитал рентген, молекул оношилгооны технологиор өргөжүүлнэОнцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголооЯпоны Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэУлаанбаатарт 8 хэм дулаан байна
Гадаадад гацсан иргэдэд тусламж олгоход Засгийн газарт чиглэл өгөх тогтоолын төслийг баталлаа

УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг баталлаа.

Засгийн газар, Улсын онцгой комиссоос өнгөрсөн нэг жилийн хугацаанд 119 удаагийн тусгай үүргийн захиалгат нислэгээр нийт 28359 иргэнээ татан авчээ. Өнөөдрийн байдлаар манай улсад нийт 1659 халдварын тохиолдол бүртгэгдсэн. Нийт халдварын 75 хувь нь дотоод халдвар байна. Иймд дотоодын халдварын тархалт болон тусгаарлах байрны нөхцөл байдалтай холбоотойгоор гадаад улс оронд гацсан иргэдээ татан авах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Улаанбаатар хотод 39 тусгаарлах байр буюу зочид буудлын үйлчилгээ эрхэлдэг байгууллага байна. Одоогийн байдлаар 31 тусгаарлах байранд дотоодын болон тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдээ тусгаарласан. Өнөөдрийн байдлаар 9 тусгаарлах байранд 800-1000 хүнийг хүлээн авах боломжтой байна. 

Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг “Гадаад харилцааны яамнаас өнгөрөгч оны 11 дүгээр сар хүртэл гадаадаас иргэдээ эрчимтэй татан авч, эх орондоо буцах хүсэлт гаргах иргэдийн тоо 2000-аас доош орсон байсан. Тухайн үеийн тусгай үүргийн нислэгийн зорчигчийн дүүргэлт 70-80 хувьтай байсан. Дотоодын халдвар тархсанаас хойш татан авалтыг зогсоосны улмаас буцах хүсэлтэй иргэдийн тоо нэмэгдэж, өнөөдрийн байдлаар 8612 болсон. Үүнээс хамгийн олон нь БНСУ-д гацсан 4968 иргэн байна. Буцах хүсэлтэй иргэдийн шалтгааныг Улсын онцгой комиссоос гаргасан таван шалгуураас гадна хүсэлт гаргасан огноогоор нь эрэмбэлж шийдвэрлэж байгаа. Бүсээр нь ангилбал Европын улсуудад 550, Азид 6441, Америк болон Хойд Америк, Өмнөд Америкт 1478, Австралид 140, Африкт 3 иргэн байна. Санхүүгийн хүндрэлд орсон иргэдэд тусламж үзүүлж байгаа. гэлээ.

Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, баталгаатай хангуулах зорилгоор уг тогтоолын төсөлд,

  • Гадаад улсаас эх орондоо ирэх хүсэлт гаргасан боловч нэн даруй тусгай үүргийн нислэгт хамруулах боломжгүй, өдөр тутмын орлого, орон байргүй болсон зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдэд хоол хүнс, түр байраар хангах, мөнгөн тусламж олгох асуудлыг судалж, шийдвэрлэх,
  • Тусгаарлах байрны хүрэлцээ, тусгай үүргийн нислэгийн тоог нэмэгдүүлэн эх орондоо буцах хүсэлтэй иргэдийг татан авах ажлыг эрчимжүүлж, яаралтай татан авах, нислэг цуцалсан гэнэтийн шийдвэрээс үүдэн хохирсон иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх,
  • Хорих анги, баривчлах, цагдан хорих, түр болон албадан саатуулах байр, сэтгэцийн эрүүл мэндийн төв, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд болон ахмадын асрамжийн газар, цэргийн анги, хилийн шалган нэвтрүүлэх боомт дахь түр саатуулах болон хамгаалах байранд халдвараас хамгаалах арга хэмжээ авах, халдвар гарсан тохиолдолд авах арга хэмжээний төлөвлөгөө, бэлэн байдлыг хангасан эсэхэд хяналт тавих,
  • Гадаадад байхдаа коронавирусний халдварын шинжилгээ нь эерэг гарсан иргэнийг тухайн улсад эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хамруулах, улмаар эх орондоо ирэх боломжийг бүрдүүлэх бүхий л арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх,
  • Хөл хорионы улмаас өдөр тутмын орлого нь тасарсан болон баримт бичиг, бүртгэлийн зөрчлийн улмаас шаардлагатай эмнэлгийн тусламж, үйлчилгээ, нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа иргэдэд хүнс, ус, түлээ түлш, ариутгал, халдваргүйжүүлэлтийн хэрэгслээр хангах арга хэмжээ авах зэрэг хэд хэдэн арга хэмжээг шуурхай зохион байгуулах,
  • Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиг үүрэг бүхий төрийн бүх шатны байгууллагын ажилтан, албан хаагчдад үйл ажиллагаандаа хүний эрхийг хамгаалж, хангаж ажиллахыг үүрэг болгох,
  • Тусгаарлах байрны хүрэлцээ, тусгай үүргийн нислэгийн тоог нэмэгдүүлэн эх орондоо буцах хүсэлтэй иргэдийг татан авах ажлыг эрчимжүүлж, яаралтай татан авах, нислэг цуцалсан гэнэтийн шийдвэрээс үүдэн хохирсон иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг хэд хэдэн арга хэмжээг шуурхай авч ажиллахыг Засгийн газарт чиглэл болгохоор тогтлоо 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.