Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2024 оны зургадугаар сард ашиглалтад оруулах зорилт тавьжээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2024 оны 11 дүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн ч, Монгол Улсын Засгийн газрын хувьд 2024 оны зургадугаар сард ашиглалтад оруулах зорилт тавьжээ. Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Газрын тос боловсруулах үйлдвэрийн санхүүжилт 1 тэрбум 236  мянган ам.доллар, жилийн 1,75 хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай,  бөгөөд  эргэн төлөлтийг зээлийн эхний санхүүжилт хийснээс хойш 7 жилийн дараа буюу 2025 оноос төлж эхэлнэ гэсэн нөхцөлтэй юм байна.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Газрын тосны үйлдвэрийг өнөөдрийг хүртэл хийхгүй явсаар одоо оруулж ирж байгаа нь эргэлзээ төрүүлж байна. Ашиглалтад оруулах хугацааг 2025 он гэсэн ч төрийн ажил яаж явдаг уу тэр зарчмаар 2030 он хүргэх байх. Дэлхий дахинд нефтийн үнэ буурч, цахилгаан машины хэрэглээ нэмэгдэж байхад бид хэдий хүртэл хоцрогдсон араас нь хөөсөн байдлаар явах вэ?

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин: Бид 30 жил нефт боловсруулах үйлдвэртэй болохоор ярьж байна. Бүтээн байгуулалтын ажил харин 2 жилийн өмнөөс эхэлж, амжилттай үргэлжлүүлж байна. Хоолой, ус татах, техник тоног төхөөрөмжөө оруулж ирэх гээд ажлууд үргэлжилж байгаа энэ үед эрх зүйн орчинг нээж өгөх хэрэгтэй байна. 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Газрын тосны үйлдвэрийн эдийн засагтай холбоотой олон эргэлзээтэй асуудал байна. Манайхан санхүүгийн механизм дээр алддаг. Оюутолгой дээр ч гэсэн 34 хувийг авсан гэсэн санхүүгийн маргаан явж байгаа. Зөвхөн нэг жилийн дотор санхүүгийн тооцоолол 60 хувиар зөрсөн байна. 1.2 тэрбум долларыг 1.75 хувиар 2025 оноос үндсэн зээлээ төлж эхлэх юм байна. Үлдэх санхүүжилтээ хаанаас авч байгаа вэ? Хөрөнгө оруулалтаа эргэн төлөх хугацааг 10 жил гэж байна. Энэ хугацаан дахь долларын ханшийг яаж тооцсон бэ? Нефтийн үнийг яаж таамаглаж байгаа вэ?

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Газрын тос боловсруулах үйлдвэр нэг тэрбум 236 сая ам.доллараар баригдаж байгаа. Зээлийн хүү нь 1.75, зээлийн хугацаа нь 25 жил. Санхүүжилт хийгдсэн өдрөөс хойш долоон жилийн дараа зээлийн эргэн төлөлтийг хийж эхэлнэ. Ямар ч тохиолдолд газрын тос боловсруулах үйлдвэрээс гарч байгаа бүтээгдэхүүн импортын бензинээс хямд байна. Манай улс жилд 1.2-1.5 тэрбум ам.долларын импортын түлш хэрэглэдэг. Үүний дийлэнхийг нь ОХУ-аас авдаг. Гэтэл нэг жилийн импортын бензиний үнэд тэнцэх хэмжээний дүнгээр газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж байгаа гэдгийг төсөөлж үзээрэй. Эдийн засгийн аюулгүй байдлыг хангах стратегийн ач холбогдолтой үйлдвэр юм. Түүхий түлшний бүтээгдэхүүнийг тогтвортой байлгах үүднээс өөрсдийн гэсэн орд газартай болох асуудлыг хуульд тусгасан.

“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг: Долларын төгрөгтэй харьцах ханш, нефтийн үнийг яг тэд байна гэж хэлж чадахгүй. Гэхдээ мөнгөн урсгалыг бууруулах тооцооллыг 10 хувиар оруулсан. Нефтийн үнийн хувьд 2012 онд нэг баррель нефт 149-40 хүртэл хэлбэлзэж байсан. Улстөр, геополитикийн асуудал байдаг учраас нефтийн үнийг урьдчилан таахад хэцүү. Ийм учраас цаашид гадаадын зах зээл дээр газрын тосны үнэ яаж хэлбэлзэх бол гэдэг айдсаас болгоомжлохын тулд хуульд заалт оруулсан. Үйлдвэр эх орныхоо дотоодын түүхий эдийг ашигласан тооцоолол гаргавал өөр үр дүн гарна. Бүх зардлын 80-95 хувь нь газрын тосны өөрийнх нь үнэ байдаг. Үйл ажиллагааны зардал бага үйлдвэр.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.