Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
Ерөнхийлөгчийн экс эхнэр, Алтан дорнодын эзэн хоёр ИЗНН-ыг эзэгнэжээ

УИХ-ын сонгууль ойртож, улс төрийн намууд хөдөлгөөнд орж байна. Сонгуулийн сургаар 2016 оны ИЗНН-д ч хөдөлгөөн орж, УИХ-ын сонгуульд хэрхэн оролцох вэ гэсэн яриа хэлэлцээ өрнөж эхэлжээ. УИХ-ын сонгуулиас хойш улс төрийн дорвитой алхам хийгээгүй тус нам сүүлийн жилүүдэд Ерөнхийлөгчийн анхны эхнэр Энхтуяагийн атганд эргэлдэх болжээ. Намынхны ярьж байгаагаар түүнд хамгийн ойр байгаа хүн нь Алтан дорнод Монгол компанийн эзэн Т.Ганболд болсон байна.

Т.Ганболд нь өнгөрсөн онд МАНАН бүлгийн шударга бусын хонгилоор аяласан тухайгаа “Цензургүй ярилцлага”-аар ярьж, Улсын Ерөнхий Прокурор, Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавын “махны машин”-д өртөн, түүнд 4 сая ам.доллар өгсөн тухайгаа ярьж, Ц.Элбэгдорж руу шороо цацаж олны анхаарлыг татаж чадсан.

Үүнээс хойш тэр жагсаал цуглааны манлайд үзэгдэх болж 2020 оны УИХ-ын сонгуульд оролцох бэлтгэлээ базааж эхэлсэн байгаа. Нэг хэсэг нийгэмд овоо нэр хүндтэй явсан ХҮН намд очиж, энэ намыг 2 хуваахад өндөр үүрэг гүйцэтгэн, ясыг нь барьсан Т.Ганболд ИЗНН-ын гишүүн биш хэрнээ энэ намаар эргэлдэх болжээ.

Т.Ганболдыг Ерөнхийлөгч Х.Баттулгын экс эхнэр Энхтуяа дэргэдээ авч, санхүүгийн том эх үүсвэрээ болгон ашиглаж байгаа талаар ИЗНН-ынхан ярьж байна. Одоогийн байдлаар Т.Ганболд ИЗНН-ын эрх барих байгууллага болон намын шийдвэр гаргах түвшний бүх гишүүдийг дуудан уулзаж, мөнгө амлаж, хурлыг нь хуралдуулахгүй тусгаарлаж, гишүүдийн дунд яс хаяж, бусад намуудтай эвсүүлэхгүй байх арга саам хайж, ИЗНН-ын сонгуулийн бэлтгэлээ эхлүүлэх ажлыг гацаанд оруулаад эхэлжээ.

Намд нь огт хамаагүй, улс төрийн намын ясыг барьж дадсан Т.Ганболд ИЗНН дотор хар муур гүйлгэж байгааг тус намын гишүүд Ерөнхийлөгчийн ИЗНН-ыг атгандаа оруулах гэсэн оролдлого. Энэ санаархалаа экс эхнэрээрээ дамжуулан хийж байна гэж үзэж байгаа юм байна.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.