Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Т.Доржханд: Засгийн газрын төлөөлөл биш хэн нэгэн хүний төлөөлөл  Нью-Йоркийн шүүхэд хуулийн байгууллага хөлсөлж нэхэмжлэл гаргаж байгаа бол энэ нь буруу  

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Ах нарын авлигын асуудлаас хол байя гэсэн ч үг хэлэхгүй бол болохгүй нь. Монгол Улс авлигадаа ялагдсан. Дэлхийн 200 улсаас авилгаа ялж чадсан нь хөгжсөн байдаг юм. Энэ 30-40 улс л байгаа. Монголын авилгын эх үүсвэр нь Эрдэнэт, Тавантолгой, Оюу толгой гээд үргэлжлээд яваад байгаа юм.

АТГ-ын даргыг би томилъё, чи дэд даргыг нь томил гэж байснаа дарга нь дэд даргаа томилдог болгосноос танхим дүүрэн хэрүүл болгож байна. Орчин үед дэд дарга, дэд сайд нарын хэрэг байхгүй болсон. Хуучин цагт дарга гадагшаа явлаа гэхэд орлох хүн хэрэгтэй байсан. Одоо технологи хөгжөөд хаанаас л бол хаанаас ажилладаг болчихсон шүү дээ.

С.Ганбаатар гишүүнийг гадаа хүйтэнд өлсөж, ядарч байгаад эмзэглэж байна. Хувь хүний хувьд эмзэглээд байгаа юм. Гэхдээ нөгөө талдаа эдийн засаг хүндрэлтэй үед Оюу толгойг хөндөж болохгүй гэдэг байр суурьтай байдаг. 2015 оны Дубайн гэрээ хийх гэж байхад зөвлөмж өгч л байсан. Ийм эдийн засаг хүнд үед гэрээгээ сайжруулж чадахгүй, сул гэрээ хийгдэнэ гээд хэлж л байсан. Гэтэл одоо энэ нөхцөл байдал дахин давтагдах гээд байна. С.Ганбаатар гишүүний өлсгөлөн зарлаж байгаа шалтгааныг судлаад үзтэл...

Монгол Улсын Засгийн газар Нью Йоркийн шүүх дээр нэхэмжлэлээ татаж авчихсан байна гэдэг үндэслэл. Хэрэв үнэхээр Засгийн газар нэхэмжлэл гаргаад эргүүлээд нэхэмжлэлээ татаж авсан бол тэнд оффшорын асуудал байна гэж үзэгдэнэ. Тэр тохиолдолд УИХ гишүүний хувьд ХҮН-ын даргын хувьд хулгай хийсэн ах нартай хатуу үзнэ шүү. Харин эсрэгээрээ асуудал шийдэгдээгүй байхад хуулийн байгууллага хөлсөлж аваад Кинг анд Спалдинг, энэ компани нь Засгийн газрын төлөөлөл биш хэн нэгэн хүний төлөөлөл байгаад худлаа нэхэмжлэл гаргангуутаа түүнийгээ сүр бадруулаад олон нийтэд худал мэдээлэл өгч байгаа бол буруу. Ийм болохоор энэ асуудлыг сайн судалж үзээд шийдвэр гаргах нь зүйтэй гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.