Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
Сү.Батболд: Засгийн газраас гадаадын хуулийн компанид захидал явуулж үнэнийг  ард түмэнд мэдүүлмээр байна

УИХ-ын гишүүн Сү.Батболд чуулганы хуралдааны үеэр олон нийтэд яригдаад байгаа гүтгэлэгт дараах байр суурийг илэрхийллээ.

 УИХ-ын гишүүн Сү.Батболд: -Цар тахалтай эдийн засгийн хүндрэл үүсч байгаа амаргүй цаг үед шинэ Засгийн газар байгуулагдаж байна. Бэрхшээлийг даван туулах, зөв оновчтой бодлого гаргаж ажиллахыг хүсье. Хоёр зүйл дээр холбогдох сайдад хандаж асуулт асууя.

Нэгдүгээрт: Оюу толгойн асуудал яригдаж байна. Оюу толгойн гэрээний асуудал дээр миний хувьд анхнаасаас сайжрах ёстой гэсэн байр суурьтай байж ирсэн гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Одоо ч тийм байр суурьтай. Засаг тэргүүлж байх үед манай Засгийн газар Оюу толгойн хэлэлцээрийг  сайжруулж  зээлийн хүүг  30, 40 хувиар бууруулж, давхар татварын хэлэлцээрийг  шинэчлэх улмаар 20 хувь болгох гээд олон зүйлийг хийж  сайжруулж ирсэн. Оюу толгойн гэрээн дээр бодитойгоор сайжруулсан ганц Засгийн газар болсон байх шүү. Өнөөдөр Оюу толгойн үр ашгийн хувьд тооцоо нь анхнаасаа бодож  байснаас өөр болчихлоо. Тухайлбал, Дубайн гэрээ Монгол Улсад ашиггүйгээр болчихлоо хэмээн өнөөдөр гишүүд ярьж байна. Ашиггүй гэрээг цуцлах өөрчлөх асуудлаа ярих ёстой гэж Засгийн газраас мэдэгдээд байгаа. Энэ ажлаа шуурхай, түргэн, бодитой хийх хэрэгтэй гэж хэлмээр байна. Монголын талд үр ашигтай байх зарчмыг хатуу баримталж, шаардлагатай бол гэрээний үндсэн нөхцлийг эргэж харах боломжтой. Энэ тал дээр Г.Ёндон сайдын байр суурийг сонсоё. Г.Ёндон сайд ажил албаны туршлагатай хүн. 

Хоёрдугаарт: Зарим хүмүүс Оюу толгойн ахицтай хийсэн өөрчлөлтүүдийг маань Монгол Улсад ашиггүй байсан мэтээр намайг буруутгаад байгаа юм. Монголд ашигтай нэмэлт, өөрчлөлтүүд оруулсныг маань нөгөө талд, эсрэг талд давуу тал үүсгэсэн гэж гүтгэх болсон. Анх би ийм мэдээлэл гарахаар нь гайхаад, уншаад ч итгээгүй. Яах арга байхгүй ил тодоор гүтгэчихсэн. Энэ гүтгэлэг нь бүр кино шиг. Анхнаасаа энэ гүтгэлгийг гадны нэг мөрдөгч компанид мөнгө төлж, зохион бичлэг хийлгээд гадна дотны шүүхэд өгөөд улс төрийн зорилготой гэдэг нь тодорхой болж эхэлсэн. Эхнээсээ шүүхэд гүтгэлэг нь ялагдаад эхлэхээр хүчтэй улстөржиж, улстөржүүлж байна л даа. Шүүхэд 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Нью-Йоркийн шүүхийн урьдчилсан шийдвэр гарчихсан байгаа. Гүтгээд байгаа талын эсрэг шийдвэр гарчихсан. Тэрний дараа 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гадны хуулийн компани  нь шүүхийн маргаанаа миний эсрэг зогсоосон тийм шийдвэр гарсан. Энэ үед Засгийн газар огцрох сураг ч байхгүй байсан, огцрохоос сарын өмнө ийм шүүхийн шийдвэр гарсан. Гүтгээд байгаа тал нь гадаадын шүүхэд ялагдаад байхад Монголд харин улам зориуд улстөржүүлээд байгаад ихэд гайхаж байна. Нэгэнт ингэж улстөржиж байгаа учраас гадаадын шүүхэд, гадаадын хуулийн компани нь яг ямар эрх мэдэлтний үүрэг даалгавраар, ямар зардлаар, ямар маргаан үүсгээд байгааг УИХ, нийт ард түмэн бүгдийг мэдэх эрхтэй, үүрэгтэй. Энэ маргааныг Засгийн газар эсвэл прокурорын газар гаргаж, татаад байгаа юм уу яг ямар албан тушаалтан энэ маргааныг үүсгэх сүүлдээ зогсоох шийдвэр гаргаад байгаа юм бэ гэх мэт олон асуултууд гарч ирж байна. Энэ талаар Засгийн газраас гадаадын хуулийн компанид захидал явуулж үнэн зөвийг тогтоох нь зөв гэж миний хувьд үзэж байна. Бас нэгэн зохисгүй зүйл нь энэ маргаанаа дотооддоо зориудаар “Маш нууц” гэсэн ангилалд оруулж мэдээллийг зориудаар нуун дарагдуулж тэрийгээ ашиглан Засгийн газрыг энэ асуудлыг татаж зогсоосон юм шиг гүтгэлэг зохиож тэрэндээ миний нэрийг  оролцуулж гүтгээд байгаа нь өнөө хонгил гэдэг нь болж байх шиг байна. Тийм учраас Хууль зүйн сайдыг шалгаж үүн дээр мэдээлэл хийхийг хүсч байна. Өнөөдөр шинэ Засгийн газар байгуулагдаж манай  намын үе үеийн төлөөлөл орчихсон шинэ  Засгийн газар бүрэлдэж байна.  Гэтэл саяхан манай Ерөнхийлөгч индэр дээрээс намайг “Төрийн эргэлт” хийсэн гэж гүтгэсэн. Зарим хүмүүс Засгийн газраар гадаадын шүүхийн ажиллагаанаас нэхэмжлэл татуулсан гэж гүтгэж байгаа. Тийм учраас энэ асуудлуудаар би хууль шүүхийн байгууллагад гомдол, нэхэмжлэл гаргаж байгаа гэдгээ хэлье. Үнэн зөвийг тогтоолгоод ард түмэндээ, УИХ-д мэдээлэл хийнэ гэдгээ бас хэлье.

 

Х.АНХМАА

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.