Уншиж байна...
Ерөнхий сайдын үгийн цөм - Мега төсөл“Ирээдүйн хотын иргэд” төслийн хүрээнд сурагчдыг төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцуулнаДотоод хэргийн их сургуулийг Сүхбаатарын одонгоор шагналааД.Цогтбаатар: Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг боловсруулах ажлын хэсэг шуурхай ажиллах шаардлагатайМорин хуур хөгжмийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд төрөөс бодлогын дэмжлэг үзүүлнэ"Эрдэнэс Тавантолгой"12 сая тонн нүүрс борлуулжээМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 032 дугаар ангид ажиллалааШинэ тойрог замын зөвлөх үйлчилгээний олон улсын нээлттэй тендерийг ирэх 7 хоногт зарланаДХИС-ийн захирал Пүрэвдоржийн Батбаатарт Бригадын генерал цол хүртээвИмарт Баянгол салбарт "Гал унтраах" тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулжээУИХ-ын чуулганд Ерөнхий сайд ирэх оны төсвийн талаар үг хэлнэБ.Тэгшбаяр: Энэ онд далд зогсоолыг барьж, ирэх хавар цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтыг хийнэАТГ: Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн гишүүдийн томилгоо, шийдвэр гаргалтад дүн шинжилгээ хийв"Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээУлаанбаатар метроны барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах I шатны тендерийг зарлажээ
СУДЛААЧ ГАНАА ГУАЙ ХАРААЛЫН ХААН БОЛОХ ГЭЭ ЮУ?

Хачин сонин юмсыг хайхын хэрэг алга. Гэртээ  утсаа маажаад амар амгалан суужээ  байтал эрүүл эсэхэд нь итгэхэд ч  бэрх галзуу солиотой  юм шиг ганц нэг дөвчин унзад аазгай хөдөлгөөд болдоггүй ээ. Бөхчүүл барилдахдаа цол гуншингаа дуудуулж дэвж дэлээд сүрийг үзүүлэн барилддаг. Энэ ч бөхийн ёс жаяг юм чинь сайхан нь л даа. Харин хүмүүсийг дооглож  доромжлох, зүй бусаар харааж тавлахдаа “Монгол судлаач Ганаа” хэмээн  өөрөө өөрийгөө өргөмжлөн цоллох дэн дунтай нэг нөхрийн бичсэнийг уншижээ суутал гэв гэнэтхэн дургүй, зэвүү хоёр зэрэг хүрдэг байгаа. Хөндлөнгөөс хөлөө гэгчээр би хаа хамаагүй юмны төлөө  энд цухалдаад ч яах вэ? гэж бодож үзлээ. Хэдэн жилийн тэртээ миний нэгэн танил      Ганхуяг гэх нөхөрт элдэв муугаараа зүхүүллээ гээд их л гутарсан янзтай байсан дүр төрх нүднээ харагдах ч шиг. Одоо нь амьтны мах зулгаасаар яваа юм байхдаа гэж бодогдохуйд бүр ч дургүй хүрэх янзтай. Өөрийгөө их сүрхий сэтгүүлч гэж дөвийлгөж дөвчигнөн бардамнагч иймэрхүү амьтад бусдыг арай ч дэндүү дайрч давшилж, доромжилж  дооглон, харааж зүхээд байх нь зүйд нийцэмгүй ч юм шиг. Дандаа л бусдыг басамжилж, бардамнаж, доромжилж  байх нь  арай л хирээс хэтрээд байх ч шиг. Өөрөө энэ нөхөр их мэдэгч юм байх, их судлаач юм байх, их хараалч юм байх. Яг одоо түүний дөвчин унзад царайлаад биччихсэн хараалтай юмыг нь хараад сууж байгаа нь энэ билээ. “Сү”- гэх хүний тухай  бичсэн бололтой шууд л хараагаад эхэлжээ. “Туучий” гээд хараалгуулж байгаа Сү –гэх нөхрийг нь   би танихгүй л дээ. “Судлаач Ганаа” гуай ч  бас тэр Туучийгаа танихгүй гэж бичсэн байна. Энэ судаач юм болохоороо мэдэхгүй чадахгүй ч юмгүй мэргэн цоохор бололтой. Мэдэх юм байхгүй үл мэдэгч би нэг сөргөөцөлдөөд үзье. Гарзтай ч юм биш. Өөрөө хараалгаж зүхүүлбэл аятайхан ч юм болов уу? Түүний бичсэн зүйлээс эхлэе дээ.

        

  НӨГӨӨ СҮ ТУУЧИЙ ЧИНЬ.../ гэж хараал тавиад эхэлсэн байна шүү/.

       “Монгол Улсад нэн хохиролтой, Эрдэнэт, Оюу толгойг хамарсан олон улсын түвшиний авилгын гэмт хэргийн  “аварга” сүлжээ илэрч олон улсад дуулиан тарьж гэнэ. Энэ талаар өөрийн олсон болон олон улсад түгсэн баримт түшиж ярихыг монгол судлаачийн журамт үүрэг гэж бодож байна”  гэнээ.

       Юу юуны туханд хүрэлгүй юун ч сүртэй юм билээ дээ. “ Монгол судлаачийн журамт үүрэг” ч гэх шиг. Судлаачтай судлаачгүй “Сураглаач” хэмээн  алдаршин улс төрчдийн дунд урвагч, хөрвөгч болж жүжиглэгч нэг авхай өөрийнхөө нэрийг нууцлаад өөр бусдаар дамжуулж бичүүлэхдээ  дэвэргэж дэмнүүлсээр одоо бүр алдарт  хараалчийн амны бузар орчихсон бололтой  дуулиан шуугиантай  маргаан биш гэж  үү?. Мөн бол хүмүүс залхаж ханатлаа уншсан даа. Судлаач гуайн судалгаа бол хуучирчихсан. Аль өнгөрсөн жилээс л  үнэн худал нь үл ойлгогдох  нэг иймэрхүү сүржин дуулиан цахимаар  яваад л  байгаа. Тэр  бичлэгүүдийн аль нэгнийг хуулаад дээр нь “Туучий”, “ баагий” “ хулгайч”  “худалч”  гэх шиг судлаач гуай өөрийгөө өргөмжлөх  сүржин үг хэллэгээр чимсэн төдий л  юм байна. Судлаач гуай танд л гэж хэлэхэд  танирхуу  сүржин баагийнууд  / Энэ таны л амнаас гардаг үг шүү/ хаа эртээс монголд байсан л юм даа. Би нэг түүх хуучлая.

      “ Бидний багад сайн дурын эргүүл гээд ойр хавийн  гэр хороололын оршин суугчдаас нилээн хэнхэг залгасан хэд гурван хүнд өрөөсөн гарт нь “САЙН ДУРЫН ЭРГҮҮЛ” гэсэн бичиг бүхий улаан  тууз уяуулаад гудамжаар алхуулдаг байж билээ. Үүрэг зорилго нь тодорхой л доо. Нийгмийн хэв журам зөрчихөөс урьдчилан сэргийлэх л асуудал. Тэр улаан туузаар гараа ороохын хэнхэгтэй, өдөр шөнөгүй зүүж явахын хэнээтэй  “Бөөн дурынхан” гэгч ганц нэг хүн тэдэн дотроос тодорч торойсон шүү. Бөөн дурын тэр нөхрийг “Галзуу Гааяа “ гэдэгсэн. Одоо бодохноо “Нөгөө Туучий” хэмээн бусдыг харааж зүхээд байгаа  “Монгол судлаач Ганаа” таны ахмад үе нь юмдаг уу даа. Яагаад ахмад үе нь болчихоо вэ гэж асуул даа. Би жишээ баримтаар тодруулаад  хэлээд өгье. Галзуу Гааяагийн хамар хашаанд  “Номхон Норов” гэх нөхөр эхнэртэйгээ амьдардаг байлаа. Норовыг эзгүй хойгуур үл таних нэг нөхөр тэднийд орж явчихийг нөгөөх “Бөөн дур” туучий Галзуу Гааяа олоод харчихаж. Галзуу Гааяагийн толгойд ч “ За тэр гарцаагүй дээ, Номхон Норовын араар нь тавьчихлаа хэмээн сэтгэлд нь сэрд хийгээд явчихжээ. Энэ ч гарцаагүй айлын эхнэр эргүүлэх, Номхон Норовыг эзгүйчлэх гээд ноцтой л асуудал, ахиулаад жаахан дэвэргэвэл “Аврага том садар самууны сүлжээ”илэрхэнэ  гээд араас нь  тавиад орж явчихжээ. Ороод очсон чинь нөгөө нөхөр, Норовын эхнэрийг үнсэж байгаатай таарчээ.

       Бөөн дур Гааяа ч “Хөөш нөхөр. Би эндэхийн хэв журам зохицуулагч,/ улаан туузтай гараа дээш өргөж харуулаад/ гэгээн цагаан өдөр эр нөхрийг нь эзгүйд айлын эхнэр шүлсдэж үлгээд байж байдаг чи хэн гээч вэ? гэвэл

- Өршөөгөөрэй та би гэрийн эзэн Норовын ах нь гэсэн юм байх. Тэгсэн нөгөөх Галзуу чинь

- “Тэгэнэ байх аа. Чи муу туучий дуугаа тат. Чам шиг баагий Номхон Норовыг ноолохгүй шүү. Та хоёрын аварга том садар самууны сүлжээ илчлэгдлээ. Бас их сэргэлэн монгол байхнээ. Энэ ёозоороо бол чи муу туучий өөрийн эхнэр дээр Норовын эхнэрийг нэмээд хоёр эхнэртэй. Гэгээн цагаан өдрөөр айлын нөхрийг араар нь тавьж байгаа хүн гэрэлгүй шөнөөр бол дахиад дор хаяж 2 хүүхэн байх ёстой. Тэхлээр чи лав 4 эхнэртэй хүн байж таарлаа. Аврага том садар самууны чинь сүлжээг би судлана. Тэгэхэд чамаас лав 100 эхнэр илчлэгдэнэ” гэх зэргээр дөвчигнөж байсан байгаа юм даа. Энэ нөхрийн залгамж халаа “Монгол судлаач Ганаагийн сүржигнээд байгаатай  адилхан эсэх нь удахгүй тодорхой болно, харьцуулаад үзье л дээ.

Монгол судлаач Ганаагийн бичсэн нь:

          Би дээр “хоёр сэргэлэн Солонгос Эрдэнэтийн зэсийн баяжмалыг дамлан зардаг 2 компанитай гэсэн” Энэ дүгнэлт хуучирч байна. Одоо бол эхнэр нөхөр 2 солонгос сааж амьдардаг 4 компанитай гэсэн дүгнэлт гарч байна.Үүний гол эзэн бол нөгөөх Сү туучий....

         “Сү туучий болон түүний хамтрагчид Гадаадын 10 гаруй улсад 100 орчим компанитай, энэ олон компани тус бүр олон арван зуун сая долларын үл хөдлөх хөрөнгөтэй нь одоохондоо ил болоод байна” гэж Мянгуужиндсан байна.

          Хуучин цагийн Галзуу Гааяа туучийг ид дөвчигнөж байхад нөхөр Норов нь ороод  иржээ. Аргагүй л Норовын авга ах Архангайгаас хот орж ирээд дүүгийнхээрээ ороод гарах тэрхэн зуурын асуудал тодорхой  болсон  тул Галзуу нөгөө нөхрийг 100  хүүхэнтэй гээд бурж байсан нь буруудаж  ичсэн нүүрэндээ илэг наах нь холгүй юм болмогц хаалгыг нь хэмх  саваад арилж өгчээ.

        Харин монгол судлаач Ганаа, Тучий Сү-гийнхээ 100 компанийг хэрхэн ямар замаар  судлаад тогтоочихсон хэрэг вэ? Ер нь тэгээд хэлдэг ярьдаг хэнхэглэж дөвчигнөдөг сүрхий сүр бадруулдаг нь аргагүй л Галзуу туучийтэй ахан дүүс шиг адилхан байгаа биз дээ. Хэлдэг үг нь ч сүржин гэж жигтэйхэн, хэнхдэг цээжээ түхэлзүүлж байгаад монгол судлаачийнхаа зангаргаар 10 гаруй улсын 100 гаруй компанийг нь  жагсаагаад биччихгүй дутуу алсан могой шиг Сү-Туучийгаа зэрэмдэглэх төдий хаячихжээ. Монгол судлаачийн журамт үүргийнхээ дагуу тогтоочихсон гэж байж сууж багтаж ядаж байгаа биз дээ.

        Сү болон түүний хамтрагчдын энэ их хөрөнгийн дэргэд зарим нэг хүний хэдэн байрны авилга энэ тэр бол зүгээр л “үдийн будаа” ,ердөө л  “хүүхдийн тоглоом” юм  гэж монгол судлаач Ганаа гуай мэдэмхийрчээ. Уг нь судлаачийн үнэлэлт дүгнэлт бол аль болох бодитой байх ёстой л доо. Гэтэл нөгөөх гадаадад байгаа олон хаус нь ердөө л “хүүхдийн тоглоом” бөгөөд “үдийн будаан”-ны үнэтэй юм гэнээ. Судлаач гуай бас “Үнэлгээч” юм байх. За энэ бүхэн ч яах вэ? Судлаач гуайн судалгааны ажлынх нь үр дүн юм чинь маргах аргагүй. Харин судлаач гуайгаас хэдэн асуулт асууж болох уу. Хэрэв болбол,

  1. Ерөөл хэлдэг хүн бусдын сайн сайхны төлөө ерөөл айлтгаад хоосон ч үгүй хэд гурван зоос атгадаг шиг бололтой. Хараал урсгадаг хүнээс амьтан хүн айхын эрхэнд аль байгаагаа тэмтэрдэг байлгүй дээ.

      Тэгэхлээр та зарим хүний “хүүхдийн тоглоом”-ны үнэ болох “Үдийн будаан”-ны төлбөрийг төлөөд нас ахимаг хүнийг шоронгоос суллаад өгөөч ээ. Монгол судлаачийн тогтоосноор гэж “Хүүхдийн тоглоом” болон “Үдийн будаа”-ныхаа үнийг тодорхой зааж өгөөрэй. Дандаа л хүн харааж амьдаар нь авсалж байснаас  ганц ч билээ хүнд буян хийж үз л дээ.

  1. Эхнэр нөхөр гэх 2 сэргэлэн солонгос 2 компанитай байсан үе хуучраад 4 компанитай болжээ. Сү-Туучийтайгаа нийлээд 100 компанитай болсон жагсаалтыг улс улсаар нь эгнүүлж  бичээд өгөөч ээ. Хэрэв тэгэхгүй бол судлаач таны ажилд итгэдэг нь үгүй эргэлздэг нь мундахгүй олширчихоод байна.

3.Монгол судлаач Ганаа гуай та Судлаач, үнэлгээч гэхээсээ илүүтэй “хараалч” гэдгээрээ үгүй ээ мөн их гайхуулжээ. Тодруулбал:

      Уг нь би өөрийгөө бэлэн зэлэн ёж үгтэй, хараавал ч харааж чадна гэж боддог байлаа. Гэвч эндүүрчээ. Одоо Сү-г хараах гэсэн чнь таарч тохирох монгол хараал олдоггүй, таг сууж байна. Учир нь Сү-г хараахад хамгийн адгийн хараал ч жижигдэж, гологдох бөлгөө...  

 Судлаач Х.Д.Ганхуяг гэжээ

   Сү -д эс таарлаа ч эгдүүг чинь хүргэсэн надад тохирох адгийн муу хараалаа хэлж хайрлаач ээ! Тантай тэрсэлдэх хэрэг гарвал танд хариулах ганц ч билээ хараалтай болмоор байна.

Эцэст нь нөхөр журмын хувиар хэлэхэд

“Хамар дор хагархай гэж

Хараал жатга цувуулах чинь

Харцаганы ясан дор онгорхой гэж

Чацага савируулж ханхалзах чинь

Бусдыг бузарлахаасаа илүүтэй

Өөрийгөө буглуулдагаа санаж яв!

 

Үүнийг бичсэн “ Үлмэдэх”

Үзэлцье гэвэл Ихмэдэх

2021.01.30.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.