Судлаач Ганаа хэний захиалгаар гүжир гүтгэлгийн нийтлэл удаа дараа бичиж байна вэ? “Нөгөө Сү туучий чинь” нэртэй өгүүллийн хариулт болгож бодит үйл явц, эх сурвалжийг баримтаар өгүүлье.
Нью-Йоркийн шүүх гэх хэргийн бодит үнэн юу вэ?
Улстөрч Сү.Батболдыг гүтгэх зохиомол хэрэг зориудын захиалгатайгаар эхэлсэн байдаг. Оюу толгойн гэрээтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Сү.Батболд нарын нэр бүхий хүмүүсийг Засгийн газрын нэр барьсан гадны хувийн хуулийн коипаниас авлигал хээл хахуулийн хэргээр шалгуулахаар өнгөрсөн аравдугаар сард Нью-Йоркийн шүүхэд хандаж байжээ. Энэ нь Монголоос захиалагч талын хүсэлтээр хийж буй гэсэн үг. Монгол Улсын ЗГХЭГ, Эрдэнэт үйлдвэр, Оюу толгой ХХК, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар гэх мэт нэр бүхий төрийн байгууллагуудаас “Бид шүүхдээгүй, хандаагүй” гэсэн албан бичгээ гаргаж өгсөн.
Энэ нь Засгийн газар, төрийн байгууллагууд Нью-Йоркийн шүүхэд хандаагүй гэдгийг нотолж байна.
Нэгэнт шүүхэд хэн нэгэн хандсан учир АНУ-ын шүүх үүнийг авч хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлага хангахгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ. Нью-Йоркийн шүүх гаргасан гомдлыг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Энэ тийм ойлгож ядаад байх зүйлгүй. Иргэн Дорж, иргэн Тулгыг ч хэн нэгэн этгээд гадаадад яг ийм процессоор гадаадын шүүхэд өглөө гэхэд Монголд энэ мэтээр шаагиж болно. Гадаадад шүүхэд очиж гэх мэтээр хэлэх л байсан.
Нью-Йоркийн шүүхэд АНУ-ын хуулийн компани Засгийн газрын байгууллагын нэрийг хуурамчаар ашиглан Солонгосын иргэдийн Сү.Батболдод огтхон ч хамааралгүй өмчийг царцаах хүсэлтийг гаргасан байдаг. АНУ-ын шүүхээс царцаахгүй гэсэн урьдчилсан шийдвэр ч гарч. Үүний дараагаар 2020 оны 12 дугаар сарын 9-нд буюу Засгийн газар огцрохоос бүтэн нэг сарын өмнө Сү.Батболдод холбогдох нэхэмжлэлээ АНУ-ын шүүхээс өөрсдөө баримтад тулгуурлан зогсоосон нь Нью Йоркийн шүүхийн вэб сайт дээр олон нийтэд ил тод гарчээ. Үүний дараагаар 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр нэр дурьдсан Солонгосын иргэдийн эсрэг гаргасан нэхэмжлэлээ АНУ-ын хуулийн компани нь өөрсдийн хүсэлтээр зогсоож байна гэдгээ мэдэгдсэн.
Тэгэхээр хэн ямар зорилгоор Засгийн газрын нэрийг барьж гадны шүүхэд хандав.
Засгийн газрын эх сурвалжууд УИХ-ын гишүүн Сү.Батболдтой холбогдуулан Нью Йорк болон гадаадын өөр улсад ямар нэгэн нэхэмжлэл гомдлыг гаргаагүй, гаргаагүй учраас татаж аваагүй гэдгээ албан баримт бичгээр гаргаж өгсөөр байтал үүнийг өдгөө У.Хүрэлсүхийн Засгийн газар огцрох шалтгаантай холбож, Засгийн газар нэхэмжлэл гаргасан мэтээр гуйвуулан тайлбарлах хүмүүс гарч ирж байна.
Улмаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүхэд 2020.10.14-ний өдөр “Маш нууц” гэсэн бичгээр Сү.Батболдыг шалгуулахаар хэн гэдэг иргэн хандав. Сү.Батболдод өөрт нь танилцах эрхийг нь өгөлгүйгээр хоёр сар гаруй “маш нууц” гэж хаачихаж байгаа нь ямар учиртай вэ?
Гадаадын хэвлэл, шүүхээр зохиомол хэрэг үүсгэж улстөрчдийн нэгнээ намнах гэсэн явуургүй хууль бус үйлдэл хаанаас, хэн зохион байгуулдгийг олон нийт гадарлахтайгаа болсон. Тэндээс хэн гэдэг хүн захиалсан гэдэг хариултыг эрж болно. Бас хэний, ямар хүмүүс энэ мэдээллийг сошиалд зориуд сэвж, гүтгэлэг бичиж байгааг харах хэрэгтэй.
Манай улсын хууль хяналтын байгууллагааас энэ талаар тайлбар өгөхдөө Ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат: -"УИХ-ын гишүүн Сү.Батболдтой холбоотой эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа хэрэг байхгүй" гэсэн хариултыг удаа дараа өгч байв.
Судлаач Ганаа хэний захиалгаар гүтгэж байна вэ?
Судлаач гэх Ганаагийн бичиж байгаачлан БЗД-гийн шүүхэд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Эрдэнэс Оюу Толгой ХХК зарга үүсгэж Сү-гээс 713.575.000.000 төгрөг нэхэмжилжээ” гэж бичсэн нь ор үндэслэлгүй цэвэр гүтгэлэг юм. Учир нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар болон Засгийн газраас ямар нэгэн гомдол гаргаагүй гэдгээ албан бичгээр хэдийнээ гаргаад өгчихсөн байгаа.
Харин ч Оюу толгойн гэрээ батлагдсан Засгийн газрын дараагаар ажилласан Сү.Батболдын Засгийн газар Оюу толгойн хэлэлцээрийг сайжруулж, зээлийн хүүг 30, 40 хувиар бууруулж, давхар татварын хэлэлцээрийг шинэчлэх улмаар 20 хувь болгох гэх мэтээр Оюу толгойн гэрээн дээр бодитойгоор сайжруулсан ганц Засгийн газар. Оюу толгойн ахицтай хийсэн өөрчлөлтүүдийг нь Монгол Улсад ашиггүй байсан мэтээр өнөөдөр илэрхий гүтгэх болов.
Тухайлбал, үндэсний үйлдвэрлэгч “Алтай кашмер” ноос ноолуурын үйлдвэр бусад “Говь”, “Гоёо” компаниудын адилаар гадаад зах зээлд борлуулалтаа явуулдаг нь хэвийн л үйл ажиллагаа. Түүнийг нь холбоо сүлбээ болгож дэвэргээд бас биччихэж.
Угаасаа гадаадад өчнөөн төчнөөн үнэтэй орон сууцтай мэтээр гүтгэдэг технологи өмнө нь өөр улстөрчийг харлуулах ажиллагаанд явж байсан. Тэр технологи л Сү.Батболд дээр хэрэгжиж байх шиг байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн Сү.Батболд чуулганы индэр дээрээс “Нэгэнт ингэж улстөржиж байгаа учраас гадаадын шүүхэд, гадаадын хуулийн компани нь яг ямар эрх мэдэлтний үүрэг даалгавраар, ямар зардлаар, ямар маргаан үүсгээд байгааг УИХ, нийт ард түмэн бүгдийг мэдэх эрхтэй, үүрэгтэй. Энэ маргааныг Засгийн газар эсвэл прокурорын газар гаргаж, татаад байгаа юм уу яг ямар албан тушаалтан энэ маргааныг үүсгэх сүүлдээ зогсоох шийдвэр гаргаад байгаа юм бэ гэх мэт олон асуултууд гарч ирж байна. Засгийн газраас гадаадын хуулийн компанид захидал явуулж үнэн зөвийг тогтоох нь зөв гэж миний хувьд үзэж байна” гэсэн байр сууриа илэрхийлжээ. Удаа дараа гүжир гүтгэлэг тарааж буй энэ асуудлаар Сү.Батболд хууль шүүхийн байгууллагад гомдол, нэхэмжлэл гаргаж байна. Үнэн зөвийг тогтоолгоод ард түмэндээ, УИХ-д мэдээлэл хийх болно” гэдгээ бас мэдэгджээ.
Одоо Нью-Йоркийн гэх энэ хэргийн үнэн зөвийг манай улсын хууль хяналтын байгууллагаас шалгаж тогтоох ёстой болж байна.
Оюу толгойн гэрээ хэлцлийг 12 жилийн дараагаар улстөржүүлж бусдыг гүтгэн харлуулж байгаагийн ард хэн гэдэг улстөрч байна вэ гэдгийг ил гаргаж ирэх хэрэгтэй болжээ. Сү.Батболдыг зохион байгуулалттай, эртнээс төлөвлөн, захиалсан гүтгэлгийн цаад эзнийг хайх тийм ч хэцүү бишийг эрхэм уншигч та бүхэн мэдэж байгаа биз ээ.