Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
Шадар сайд ямар ч төлөвлөгөөгүй хоосон хөл хориог зөвшөөрөхгүй гэж мэдэгдлээ

Улсын онцгой комисс өчигдөр хуралдаж ЭМЯ болон НОК-оос гаргасан “14 хоногийн хатуу хөл хорио тогтоох санал”-ыг хэлэлцсэн байна.

Өмнөх Шадар сайдууд доороос гарсан санал бүрийг “мэргэжлийн байгууллагын дүгнэлт”, “эрдэмтдийн тооцооллоор” хэмээн шууд дэмжин, Засгийн газрын хуралдаанаар батлуулдаг байсан. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд УОК ямар ч танилцуулга, төсөв, төлөвлөгөөгүй, төрийн байгууллагууд уялдаа холбоогүй ажиллаж, дотоодод халдвар илрээгүй байхад олон сараар хөл хорьж эдийн засгаа туйлдуулаад байгаа билээ.

Харин энэ удаад УОК-ын шинэ удирдлагууд шинжлэх ухаанчаар, дэлхийн туршлагаар ажиллана гэдгээ өчигдрийн хурлаар харууллаа.

14 хоног хатуу хөл хорио тогтоох ЭМЯ-ны саналыг Шадар сайд С.Амарсайхан шууд зөвшөөрөх боломжгүй гэж мэдэгдээд, “Хөл хорих хугацаанд юу хийх гэж байгаа юм бэ? Иргэдээ ПСР шинжилгээнд хамруулах гэж байгаа юм уу? Эсвэл Цагаан сараар тархалт нэмэгдэнэ хэмээн зүгээр л хөл хорих гэж байгаа юм уу? Та нарт ямар нэгэн төлөвлөгөө байна уу?” гэж асуухад санал гаргасан яамныхан юу ч хариулж чадаагүй бөгөөд төлөвлөгөө гарган танилцуулахаар болж хурал тарсан байна.

Шадар сайдын хувьд Улаанбаатар хотыг удирдаж байсан туршлагатай, үндсэндээ бизнесийн салбараас ирсэн хүн учир асуудлыг олон талаас нь бодож дээрх асуултыг асуусан биз.

Түүний ингэж нэхэх нь аргагүй юм.

Өнгөрсөн хугацаанд Улсын онцгой комисс олон онцгүй шийдвэр гаргаснаас үүдээд улс орны болон иргэдийн эдийн засаг уначихаад байна.   Хэрэв дахин үндэслэл багатай тооцоо төлөвлөгөөгүй хөл хориог үргэлжлүүлбэл нөхцөл байдал улам л хүндэрнэ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Математик загварчлал гаргаж ажиллах шаардлагатай. Сар бүр 1000 иргэнээ хилийн чанадаас татан авна. Иргэдийн амь насыг ч хамгаална, эдийн засгаа ч сэргээнэ” хэмээн мэдэгдсэн.

Тэгэхээр залуу сайд нар бодсон бодол, хийх ажил бий. Тэр нь өмнөх шиг утгагүй хөл хорихгүй гэж ойлгогдож байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.