Уншиж байна...
Ерөнхий сайдын үгийн цөм - Мега төсөл“Ирээдүйн хотын иргэд” төслийн хүрээнд сурагчдыг төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцуулнаДотоод хэргийн их сургуулийг Сүхбаатарын одонгоор шагналааД.Цогтбаатар: Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг боловсруулах ажлын хэсэг шуурхай ажиллах шаардлагатайМорин хуур хөгжмийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд төрөөс бодлогын дэмжлэг үзүүлнэ"Эрдэнэс Тавантолгой"12 сая тонн нүүрс борлуулжээМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 032 дугаар ангид ажиллалааШинэ тойрог замын зөвлөх үйлчилгээний олон улсын нээлттэй тендерийг ирэх 7 хоногт зарланаДХИС-ийн захирал Пүрэвдоржийн Батбаатарт Бригадын генерал цол хүртээвИмарт Баянгол салбарт "Гал унтраах" тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулжээУИХ-ын чуулганд Ерөнхий сайд ирэх оны төсвийн талаар үг хэлнэБ.Тэгшбаяр: Энэ онд далд зогсоолыг барьж, ирэх хавар цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтыг хийнэАТГ: Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн гишүүдийн томилгоо, шийдвэр гаргалтад дүн шинжилгээ хийв"Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээУлаанбаатар метроны барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах I шатны тендерийг зарлажээ
Ерөнхийлөгч Х.Баттулгын тухай тэд ингэж ярьж байна

Н.Энхбаяр: Х.Баттулга оффшороос өөрийнхөө мөнгийг оруулж ирээд ард түмэнд өгөх ёстой

Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр: Х.Баттулга гэдэг хүн оффшортой тэмцэж байгаа бол хамгийн түрүүнд өөрийнхөө мөнгийг оруулж ирээд ард түмэнд өгөх ёстой. Байхгүй бол байхгүй гэдгээ батлах ёстой. Тэр хүн өөрөө оффшор дахь мөнгөө түрүүлж оруулж ирчихээд дараа нь бусдыг нь шалгаад нуусан мөнгө байвал тэрийг нь оруулж ирэх хэрэгтэй.

Хэвлэлээр бичигдээд байгаа оффшор компаниуд нь үнэхээр Х.Баттулгад байгаа бол огцрох ёстой. Ер нь төрийн өндөр албан тушаалд ажиллаж байгаа хүний өмч хөрөнгө гадаадын улс орнуудад байгаа гэдэг нь тогтоогдвол тэр хүн огцрох ёстой. Яахав тэр хөрөнгөө хулгай хийж олоогүй бол асуудал өөр. Ёс зүйн хувьд бол төрийн албан тушаалд ажиллаж байгаа хүн хувийн мөнгөөр ч тэр хулгайлж олсон мөнгөөр ч тэр оффшорт нууж болохгүй. Оффшор дансанд нууна гэдэг чинь татвараас зугтаж, өмчийн эх үүсвэрээ нуух шаардлага байна л гэсэн үг” гэж ярив.

Ц.Элбэгдорж: Х.Баттулга шороо овоолж, овоолсон шорооноосоо мөнгө олсон хүн

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж:

Х.Баттулга 90-ээд оны үед спирт зардаг байсан. Одоо хамгийн ашигтай алтны хойноос явж байна.

-Х.Баттулгад хүний нөөц байхгүй. Х.Баттулгад хулгайчийн нөөц л байгаа. Ийм учраас хүн томилох гэхээр хулгайч нар л олддог юм.

-Х.Баттулга архаг хулгайчийн зан гаргаж байна. Би Батттулгын занг мэднэ ш тээ. Тавантолгой, төмөр замтай холбоотой юмаа надад үүрүүлье гэж байгаа.

-Х.Баттулга шороо овоолж, овоолсон шорооноосоо мөнгө олсон хүн.

-Путинтай үнэхээр найз юм бол төмөр замын Орост байгаа хувийг аваад ир.

-Х.Баттулга МоАХ-г булшилсан хүн.

-Яг үнэндээ өнөөдөр Монгол ялна биш, Монгол ална болоод байна шүү. Би Х.Баттулгыг сайн юм хийвэл сайныг нь магтана. Надтай хийсэн ажлаараа уралд.

Нэг мэдэхэд Х.Баттулга “Эрдэнэт”-ийн 49 хувийн эзэн болчихсон сууж байх вий.

Х.Баттулга ШХАБ-ыг ломбард гэж хараад байгаа.

-Би төрд, энэ улсад хэрэгтэй бол чаддаг юмаараа тусалъя л гэж боддог.

-Форбсын мэдээгээр Х.Баттулга Монголын  гурав дахь баян. Гэтэл төлсөн татвар нь хаана байна. Гадны хөрөнгө оруулагчдыг хөөгөөд гаргачихсан. Одоо дотоодын татвар төлөгчид рүү дайрч байна

Ч.Сайханбилэг: Ерөнхийлөгч Монгол ялна гэдэг боловч Монголоо ялагдуулаад дууслаа

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг:  Хуульд захирагдах шүүгч, прокурорыг томилохдоо Ерөнхийлөгч өөртөө захирагд гэж дарамтлаад үгүй бол огцрох өргөдлөө огноогүй бичиж өгөхийг шаарддаг гэж Ерөнхий сайд ажлаа өгөхдөө мэдэгдсэнийг бодохоор үнэхээр сэтгэл өвдмөөр. Хууль зүйн сайд нь Ерөнхийлөгч албан өрөөндөө шүүгч нарыг дуудаж хэнд хэдэн жилийн ял өгөхийг шийддэг гэдгийг илчилснийг хараад үнэхээр уур хүрмээр. 

Чамайг төрийн нэр ашиглан баривчилж, шоронд хатааж, тэнд ална гэсэн заналхийллээ байж болох бүх сувгаар надад хүрэхээр оролдож байгаа Ерөнхийлөгчтэй гэж бодохоор үнэхээр дургүй, зэвүү зэрэг хүрмээр. Энэ бүхэн Солонгос савангийн дуурийн дүрүүд биш ээ. Манай улсын бодит төрх. Өнөөдрийн дүр төрх. Холбогдох хуулиас гадна Үндсэн хууль зөрчсөн Ерөнхийлөгчийн энэ үйлдэл сошиалаар гуравхан хоногийн сэвэлт болж мартагдах учиртай гэж үү.

Энэ Ерөнхийлөгч Монгол ялна гэдэг боловч Монголоо ялагдуулаад дууслаа. Өөрөө 800 км-т төмөр зам тавьж байгаа гэж хэлдэг ч 267 км явж хил дээр хүрэх төмөр зам өнөөдөр дуусаагүй байна. Өөр чиглэлд барьсаар байна. Хятадад нүүрс нийлүүлэх Австралийн орон зайг Орос нөхөж, харин Монгол ялагдлаа. Гуравдагч хөршийн хөрөнгө оруулагч дээр түшиглэсэн Оюу толгой төслийг хөдөлгөсөн хүмүүсийг бүгдийг нь шоронд хийсэн.

Өнөөдөр УИХ, Засгийн газрын урдуур шургалж, энэ төслийн ажлын хэсгийг хэзээ ч асуудал шийдүүлэхгүй бүтэлгүй попуудаар дүүргэх гэж байна. Цаад зорилго нь ердөө л гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг хөөж гаргах, хоёр хөршид уг төслийг барьж өгөх, Монголыг дахин ялагдуулах юм.

Түүний бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацаанд хүмүүсийн амьжиргааны түвшин улам буурлаа. Эдийн засгийн өсөлт зогслоо. Хувийн хэвшлүүд үүд хаалгаа барилаа. Томк компаниудыг өөртөө үнэнч эсэхээр нь хоёр хуваалаа. МАНАН, 30 гэр бүл, оффшор гэсэн хуйвалдааныг бий болголоо. Гэхдээ өөрөө жинхэнэ МАНАН-г байгуулж, оффшорын жинхэнэ эзнээр өөрөө тодорлоо. Бүтээн байгуулалтын жинхэнэ ажлуудыг бус бүтэлгүй үзэл суртлын дайн өрнүүлж, монголчуудыг талцуулж, нийгмээ бутаргалаа.

Манай улс сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд Төв Ази дахь ардчиллын цорын ганц баянбүрд хэмээн нэрлэгдэж ирсэн. Ардчилал, чөлөөт зах зээл, хүний эрх, хуульд захирагдах ёс, хараат бус шүүх засаглалаа өдөр бүр тордож суухгүй бол нүд ирмэхийн зуур алдах боломжтойг, дарангуйлал руу гулсах боломжтойг бид мэдэрлээ.

Э.Бат-Үүл: Ерөнхийлөгч Х.Баттулга Путинизмыг Монголд оруулж ирээд байна

Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл:  Ерөнхийлөгч Х.Баттулга Путинизмыг Монголд оруулж ирээд байна. Хүмүүс анзаарахгүй байгаа болохоос биш ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг Монгол Улсад айлчлахын өмнө Москвад эрх баригчид нь сөрөг хүчнээ цагдаагийн хүчээр дарамталж, үр хүүхдийг нь шалгасан бүдүүлэг үйлдэл болсон. Сөрөг хүчнээ сонгуульд оролцуулахгүй, сонгуульд оролцуулаагүйг нь тайван замаар эсэргүүцэхээр тусгай хүчнээр дамжуулан шүүхийн байгууллагатайгаа нийлж дарамталсан. Ийм үйл явдал Монголд яг зэрэгцэж болсон. Хууль, шүүхийн байгууллагатайгаа нийлж, ардчиллын үнэт зүйлийг нухчин дарж байгаа үйлдлийг Путинизм гэж хэлээд байгаа юм. Үнэндээ бол энэ бүхнийг Ерөнхийлөгч Х.Баттулгын оролцоотойгоор хийж байна. Х.Баттулга бол ардчиллаасаа урваад зогсохгүй ардчиллыг тэвчихээ болиод, үзэн ядах боллоо. Тиймээс Путинизмыг Монголд улайм цайм ил тодоор оруулж ирж байна. 1990 оны ардчилсан хувьсгалын нэг том ололт бол Зөвлөлт гүрнээс тулгасан нэг тулгуурт гадаад харилцаанаас олон тулгуурт,тэр дотроо хоёр хөршийнхөө тухайд тэнцвэртэй харилцаанд шилжсэн явдал юм.Монгол улс Хятадаар айлгасан Зөвлөлт маягийн гадаад бодлогоос татгалзсан. Гэтэл сүүлийн үед мөнөөх улирч одсон Зөвлөлт маягийн гадаад бодлого Ерөнхийлөгчийн оролцоотой сэргэж байгаа нь санаа зовоож байна.

-Монгол Улсын Ерөнхийлөгч бол төр улсынхаа бүрэн бүтэн байдлыг сахин хамгаалах тангараг өргөсөн улсын тэргүүн юм. Харин, Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын төрийн тэргүүн гэдгээ ойлгохгүй байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч бол "Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглая" хэмээн "хүлэгт баатар" ёсоор тангараг өргөсөн төрийн тэргүүн, ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч юм. Ерөнхийлөгч улсаа бүрэн эрхтэй төлөөлөх, ард түмэндээ хандан илгээлт гаргах эрхтэй ганцхан албан тушаалтан. Төлөөлөх бүрэн эрх, илгээлт гаргах эрх зэрэг нь Үндсэн хуулиар тогтоосон эрх хэмжээ. Британийн хааны эрх мэдэл шиг гүнзгий утгатай. Уг нь тус бүрдээ хуультай байх ёстой. Ерөнхийлөгч, зөвхөн УИХ-ын дарга, Ерөнхий сайд гишүүн нь байдаг Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийг тэргүүлдэг.

Ерөөсөө л Ерөнхийлөгч нь төр улсынхаа бүрэн бүтэн байдлыг сахин хамгаалах тангараг өргөсөн улсын тэргүүн юм.

Харин, Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын төрийн тэргүүн гэдгээ ойлгохгүй байна.

Ерөнхийлөгч Баттулга Ардын Намын дарга Хүрэлсүхийн "даалгавар"-аар хуулийн төсөл өргөн барилаа. Гайхмаар..

Д.Сосорбарам: Баттулгаа зангидсан гар, зангирсан булчин, заналтай харцаар төр түвшитгөдөггүй юм мэдэв үү

Төрийн соёрхолт, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Сосорбарам: Баттулгаа ах нь чамайг биш өөртөө буруу өгч сууна.  Монгол Улсын битгий цустай хутгачихаарай хүүхээ. Зангидсан гар, зангирсан булчин, заналтай харцаар төр түвшитгөдөггүй юм мэдэв үү.  Чиний ааш авирийг би нэвт харлаа. Яасан их өс санаж, атаа хорсол тээгч вэ. Чи одоо боль" хэмээн жиргэжээ. 

Э.Бат-Үүл хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Ерөнхийлөгчийн үндсэн үүрэг бол ард түмний эв нэгдлийг хамгаалах, баталгаажуулах. Гэтэл яагаад олон хүнийг хагалан бутаргах зорилготой яваад байна вэ. Ерөнхийлөгч бид хоёрын хооронд хувийн таагүй асуудал байхгүй. Гагцхүү би хүмүүсийг хагалан бутаргаж байгааг нь л маш буруу гэж хэлээд байгаа юм. Зөндөө их хэлж, бичсэн ч үг авахгүй байна л даа.

Тэрээр МАН-тай эвссэн, завшсан, нийлсэн. МАН-ыг 62 суудалтай болоход Ерөнхийлөгч маш их гавьяа байгуулсан. Энэ хүний хорон санаа, савар нь хөдөөгийн бүх сумдад байна лээ, би нүдээрээ харж, чихээрээ сонссон. Тийм учраас миний дургүй хүрээд байгаа юм. Тиймдээ ч би тэвчихгүй. Тэрний хэн байх надад падгүй. Тэрний хичнээн троллтой байх нь ч хамаагүй. Гар хөл болсон хүн нь намайг заналхийлнэ гэвэл хол, чадахгүй. Надад бол айх зүйл үнэндээ алга. Би хангалттай насалсан. Монгол Улсад ямар нэгэн гэм буруу хийчихээгүй. Би тэрэндээ бардам явдаг хүн” гэж хэлж байв.

Д.Мөнх-Эрдэнэ: Төмөр зам, Сайншандын паркын асуудлууд сөхөгдөөд шоронд явах дээрээ тулсан үедээ Х.Баттулга АН-аас Ерөнхийлөгч болсон

АН-ын ҮБХ-ны гишүүн Д.Мөнх-Эрдэнэ: АН цадсан муурын амнаас гараа цаддаггүй өлөн нохойн ам руу орчихлоо. Дандаа гишүүдээс мөнгө авдаг, 100 100 саяаар нь татвар авдаг, мөнгөөр гишүүдийг уралдуулдаг тэр хүнийг цацдсан муур гээд байгаа юм. Манай намд цаддаггүй нэг нөхөр байна шүү дээ. Женко гээд тэрнийг өлөн нохойн ам гээд байгаа юм. Х.Баттулга албан тушаал эрх мэдэл авах болохоороо намаа ашиглана. Ашиглаж дуусахаараа намаа “түгжилддэг” хүн. Ц.Туваан, С.Эрдэнэ гээд хоёр хуваагдаж байна. Ц.Тувааны ард нөхөр Женко байгаа.  Женко Ц.Туваанаар дамжуулаад намын их хурлыг хийж, өөрийнхөө нэг хүнийг намын нарийн бичгээр тавчихаад өөрөө өрсөлдөгчгүй дахин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ энэ тэр гээд сонин, сонин заалтыг намын дүрэмд оруулсан.

Нөгөө тал буюу С.Эрдэнийн ард З.Энхболд байгаа. Одоо гишүүд нэг санал бодолтойгоор энэ хоёрын хэнийг ч гэлгүй дундын шударга даргыг гаргая гэж бодож байгаа. Сая сунгаа явуулалгүйгээр намын даргыг тавих гэж Женко нэг үзсэн л дээ. Их хурал гэж өөрийнхөө дэмжигчдийг намын нэр барьж оруулж ирээд өөрт нь таалагдсан хоёр хүнийг өрсөлдүүлээд өөрт нь өвдөг сөгдсөн нэг хүнийг намын даргаар тавих гэж байсан. Энэ үед С.Эрдэнэ гарч ирж нэг намаа аварсан. Эхлээд намынхаа эв нэдлийг тэр тусмаа даргаа сонгочихоод Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг, хэрхэн нэр дэвшүүлэх вэ гэдгээ дүрэм журмынхаа дагуу ярих ёстой. Ер нь намын өнөөдрийн уналт бол Женко шууд холбоотой. Н.Алтанхуягын Засгийн газрыг Женко хутгасаар байгаад унагачихаад дараа нь УИХ-ын сонгуулиар өөрийнхөө архи, тамхи, секс ярьдаг хүүхэнтэйгээ нийлж байгаад намыг ялагдуулсан. Ингээд өөрийнх Төмөр зам, Сайншандын парк гээд асуудлууд нь сөхөгдөөд шоронд явах дээрээ тулсан үедээ АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн. Сая 2018 онд ЖДҮ-чин Засгийн газрыг унагах гэж байхад Женко хамгаалсаар байгаад хамгаалж үлдсэн. Тухайн үед намаасаа урвасан урваачдаар буюу Ж.Батзандан, Лу.Болдоор эерэг кноп даруулж Засгийн газрыг хамгаалж үлдсэн. Тэгээд урваачдаараа ШИНЭ нам байгуулсны ард нь Женко л байсан. Одоо энэ хүмүүсээ яаж хамгаалж байгааг бид харж байгаа. Нэгийг нь өөрийнхөө зөвлөх, нөгөөхийг нь гадаад руу элчингээр явуулсан. Ингэж л намыг хагарган бутаргах ажлыг хийж байгаа юм гэв.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.