Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Энэ сарын 1-нээс багш нар ур чадвараа үнэлүүлж, 10-25 хувийн нэмэгдлээ авна

Багш нарын ур чадварын нэмэгдлийг энэ сарын 1-нээс олгохоор болжээ.

Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан: Би сайдаар томилогдож ирэхдээ нэг зүйлийг хэлж байгаа. Энэ юу вэ гэхээр боловсролын салбарт ирж байгаа санхүүжилтийг зөв зүйлд зарцуулж байна уу, энэ мөнгө яг багшид очиж байна уу, яг хүүхэддээ зарцуулагдаж байна уу гэдгийг тодорхой болгох ёстой. Энэ дагуу Сангийн сайдтай хамтарсан "Боловсролын салбарын санхүүжилтийн шинэчлэл" ажлыг эхлүүлж байна.
Багш нарын ур чадварын нэмэгдлийн 3 сайдын хамтарсан журам гарын үсэг зурагдалгүй удсан байсан. Үүнээс болоод төсөв дээрээ мөнгө нь байгаа мөртлөө журам нь батлагдаагүй учраас багш нар маань ур чадварын нэмэгдлээ авч аваагүй. За одоо энэ 2 дугаар сарын 1-ний өдрөөс ур чадварын нэмэгдлээ авна. Энэ бол ажлаа аваад зурсан миний анхны журам 3 яамны сайдын хамтарсан шийдвэр боллоо.
Би нэг зүйлийг хэлж байгаа.
Ур чадварын нэмэгдэл бол багш нарын олон жил ярилцаж байгаад "Багш нарын ажлын гүйцэтгэлийн үнэлгээний асуудлыг үр дүнд нь суурилсан систем нэвтрүүлэх" ёстой гэсэн санал байсан. Багшийн хөгжлийн тухай хууль батлагдсаны дагуу үр дүнд суурилсан системийг багш нар дэмжсэн учраас хэн сайн багш нь цалингийн 10-25 хувийн нэмэгдлээ авна.
Ур чадварын нэмэгдлийн асуудал дээр одоо гомдохгүй шүү. Улстөр хийхгүй шүү. Энэ аргачлалыг багш нарыг өөрсдөө сонгосон. Багш нар хэнийгээ илүү ур чадвартай вэ гэдгээ багаараа үнэлнэ. Үүнийг захирал мэдэхгүй, сайд мэдэхгүй зөвхөн багш нарын дундаас гаргасан баг үнэлэх ийм тогтолцоо руу шилжсэн байгаа.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.