Уншиж байна...
Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлжээГ.Занданшатар: Би явж болно, Монгол төр зогсох ёсгүйЦУОШГ: Цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа эхэллээГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээУс бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнөА.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоноӨнөөдөр зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарнаН.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүйОй хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байнаЗарим нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурнаСүрьеэгийн эрт илрүүлгийг хиймэл оюун ухаанд суурилсан дижитал рентген, молекул оношилгооны технологиор өргөжүүлнэОнцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголооЯпоны Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэУлаанбаатарт 8 хэм дулаан байна
Төв цэвэрлэх байгууламжын лаг усгүйжүүлэх төхөөрөмж өдөрт 2500 шоо метр усыг цэвэрлэж байна

 2019 онд БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд шинэ цэвэрлэх байгууламж барих төслийг хэрэгжүүлэхээр Монгол Улсын Засгийн газраас шийдвэрлэсэн. Шинэ цэвэрлэх байгууламж нь хуучин цэвэрлэхийн биопрудын зориулалтаар ашиглагдаж байсан 40 га талбайд баригдана. Үүний 24.7 га буюу 61 хувьд нь барилга байгууламж барих юм. Мөн шаардлагатай авто зам, явган хүний зам, ногоон байгууламжийг давхар шийдэж өгөх юм байна. ТЭЗҮ-д тусгагдснаар хоногт 250.000 шоо метр бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай. Гурван үе шаттай цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийгдэнэ. Лаг боловсруулан биохий гарган авах замаар эрчим хүч болон дулаан үйлдвэрлэн нийт цахилгааны хэрэгцээний 53 хувийг хангах юм. Цэвэрлэх байгууламж нь Улаанбаатар хотын 1.5 сая хүний ахуй амьдралтай шууд холбоотой асуудал. Байгууламжтай зэрэгцээд саарал усны үйлдвэр бас баригдана. Манай улс ахуйн хэрэгцээний саарал усыг Монгол Улс анх удаагаа ашигладаг болно. Цаашдаа Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжилд энэ цэвэрлэх байгууламж асар том үүрэг гүйцэтгэх юм. Өдгөө Монгол улсын хэмжээнд 5000 гаруй хүн ард түмэндээ цэвэр ус түгээх, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах үйлчилгээ эрхэлдэг. Тэдгээр хүмүүс Хот, суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс олгосон тусгай зөвшөөрөл эзэмшигч 146 аж ахуйн нэгж, байгууллагад харьяалагдаж ажиллаж байна. Тэд газрын гүнээс усыг олборлох, ариутгах, түгээх үйлчилгээг эрхэлж, 24 цагийн турш бэлэн байлгадаг билээ. Түүнчлэн хэрэглээнээс гарсан ахуйн болон үйлдвэрлэлийн бохир усыг татан зайлуулж, цэвэрлэн байгальд нийлүүлэх үйлчилгээ үзүүлдэг. Мөн гэр хорооллын буюу алслагдмал суурьшилтай иргэдэд ч эрүүл ахуйн шаардлага хангасан усыг зөөврөөр түгээж байна. Өнгөрсөн есдүгээр сард Ус сувгийн удирдах газраас “Лаг усгүйжүүлэх байгууламж”-ийн нээлтийг хийж ажиллуулж эхэлсэн. Одоо ажиллаж байгаа Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжид лагийг тогтворжуулах, халдваргүйжүүлэх ажиллагаа хийгддэггүй, түүхий лагийг зөвхөн байгалийн аргаар 3-4 жилийн хугацаанд усгүйжүүлдэг бөгөөд үүнээс үүдэн эвгүй үнэр ихээр тархаж, иргэдийн ажиллаж амьдрах таатай нөхцөлийг алдагдуулах болсон байсан юм. 

Иймд байгалийн аргаар ил задгай талбайд лагийг усгүйжүүлэн хатаах аргыг халж лагийг усгүйжүүлэх технологи дамжлагыг нэмж Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар  “Лаг усгүйжүүлэх байгууламж”-ийг шинээр барьж, ашиглалтад оруулан Нийслэлийн захирагчийн ажлын алба болон Ус сувгийн удирдах газар хүлээлгэн өгсөн билээ. Лаг усгүйжүүлэх байгууламжийн барилга нь бетон суурьтай 48:18 метрийн хэмжээтэй, 11 метрийн өндөртэй, ган арагт бүтээцтэй, ус чийгнээс хамгаалсан төмөр гадаргуутай, эрдэс чулуун дулаалгатай. Лаг усгүйжүүлэх байгууламж нь цэвэрлэх байгууламжийн анхдагч тунгаагуурын насос станц, идэвхит лагийн насос станц тус бүрээс лаг татах Ф250мм-ийн голчтой 2 хос шугамаар холбогдсон бөгөөд төв цэвэрлэх байгууламжийн цэвэрлэсэн усыг технологийн хэрэгцээндээ ашиглахаар, технологиос гарах хаягдал усыг буцаан цэвэрлэх байгууламжид нийлүүлж цэвэрлэнэ.

Уг байгууламж нь хоногт 2500 м3 лаг хүлээн авч усгүйжүүлэх хүчин чадалтай. Лаг усгүйжүүлэгч центрфугийн ажиллах зарчим нь төвөөс зугатах хүчний үйлчлэлийг ашиглан лагийг усгүйжүүлдэг. Нэг минутад 1000-4000 удаа эргэлдэж ус лагийг тус тусад ялган гаргах зарчмаар ажилладаг. Байгууламжид ирэх илүүдэл лагийн чийглэгийн хэмжээ 99%, түүхий лагийн чийглэгийн хэмжээ 94-96% бөгөөд дээрх хоёр төрлийн лагийг усгүйжүүлсний дараа 70% хүртэл чийглэгтэй болох бөгөөд илүүдэл лагийн хэмжээ 50 дахин, түүхий лагийн хэмжээг 5-8 дахин, үнэрийг мөн төдий хэмжээгээр бууруулах нөхцөлийг бүрдүүлснээр Улаанбаатар хотын иргэдийн ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлсэн юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.