Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Ерөнхийлөгч Х.Баттулгын туслах М.Отгонжаргал хамаарал бүхий компаниудаараа мөнгө угаасан уу?

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 6-наас Европын холбоо, Швейцар, АНУ тэргүүтэй улсууд Беларусын дарангуйлагч Лукашенко болон түүний хүү, хамсаатан 59 хүний дэлхий даяарх хөрөнгө, бизнес, мөнгө угаах хэрэгслүүдийг царцааж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн. Гэтэл дарангуйлагч Лукашенкогийн мөнгө угаах сүлжээ манай улсаар дамжуулан Эстони Улс дахь, Доминиканы Бүгд Найрамдах Улсууд дахь монголчуудын оролцоотой оффшор компаниуд руу их хэмжээний мөнгө гаргаж байсан нь илэрсэн байдаг. Энэхүү хэрэгт Монголын хууль сахиулах байгууллага буюу Монгол Улсын Ерөнхий прокурорын газарт өндөр албан тушаал хашдаг Х.Баттулгын туслах асан М.Отгонжаргал гэгч эмэгтэй болон түүний хамаарал бүхий “Юнайтед Белаз Машинери” ХХК, Доминиканы оффшорт бүртгэлтэй “Блюстайт”, Эстони Улсад бүртгэлтэй хэд хэдэн компани холбогджээ. 

Тэрээр Беларусийн төрийн мэдлийн “БЕЛАЗ” компанийн Монгол дахь албан ёсны цор ганц дилер болох “Юнайтед Белаз Машинери” ХХК -аар дамжуулан борлуулдаг байна. “Юнайтед белаз машинери инвестмент” гэх компаниудаар дамжуулан уул уурхайн тоног төхөөрөмжүүдээ Монголд борлуулах нэрээр их хэмжээний мөнгө угаасан аж. 

Харин М.Отгонжаргал нь Х.Баттулгын эзэмшлийн С1 телевизийн захирал асан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын иргэн Бен Моёлын эхнэр. Тэр болон В.Г.Япринцев нар нь “Юнайтед Белаз Машинери” компаниар дамжуулан Эрдэнэт, Багануур болон бусад уул уурхайн компаниудад “БЕЛАЗ” компанийн машин тоног төхөөрөмж нийлүүлэхдээ хэт их ашиг нэмж, улсад их хэмжээний хохирол учруулсан хэргээр Монголын хуулийн байгууллагад ч өмнө нь шалгагдаж байсан нэгэн. 

Энэ хэрэгт Багануур ХК-д нүүрс тээврийн дөрөв, хөрс тээврийн дөрөв, бульдозер нэгийг нийлүүлж, нүүрс бутлан ачих байгууламжийг өргөтгөх төсөл хэрэгжүүлэх нэрийдлээр Хөгжлийн банкнаас 18.6 тэрбум төгрөг авч, Багануур ХК-д хүлээлгэн өгөх акт үйлдэлгүйгээр БЕЛАЗ тоног төхөөрөмж шахсан. Эрдэнэт үйлдвэрт 27 тэрбум төгрөгийн нийт 35 БЕЛАЗ тоног төхөөрөмж нийлүүлэхдээ үйлдвэрийн удирдлагуудтай үгсэн хуйвалдаж, үнийн мэдээллийг хуурамчаар үйлдэн улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдлүүд орсон аж. 

Энэ гэрээнүүдийн ард мөн л Х.Баттулгын дарамт шахалт, нөлөө орсон нь тодорхой. Белазын шахаа үүгээр дуусахгүй, хувийн хэвшлийн томоохон уул уурхайн компаниудад хэт өндөр үнэтэй, тоног төхөөрөмж нийлүүлдэг болох нь шалгалтаар мөн тогтоогдож байсан. Энэ үйлдэл нь зөвхөн өндөр үнээр “Белаз” шахахаас гадна албан тушаал, эрх мэдлээ ашиглан айлган сүрдүүлэх замаар дээрмийн гэмт хэрэг үйлдсэн гэх зүйл ангиар шалгагдах үндэслэл болох нь зүйтэй. 

 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.