Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
Б.Баатархүү даргын ярианаас болж цахим орчинд амиа алдсан залууг гэмт хэрэгтэн гэж үзэх болсон уу?

Өчигдөр Сүхбаатарын талбайд нэгэн иргэн өөр дээрээ бензин асгаж, шатаасан харамсалтай хэрэг гарсан билээ. Чухам яагаад өөрийгөө шатаах болов, хэн байв, юу хийдэг байв гэдгийг цагдаагийн байгууллагаас хянан шалгасаар байна. Энэ хэргийн талаар цахим орчинд өөр хоорондоо эрс ялгаатай мэдээллүүд цацагдаж байгаа. 

Үүнтэй зэрэгцээд гэмт хэрэгт холбогдож байсан, эрүүлжүүлэхэд олон удаа орсон, гэр бүлээсээ салсан гэх мэтээр тухайн иргэнийг харлуулсан мэдээлэл цөөнгүй гарсан. Хамгийн гол нь ЦЕГ-ын ХМТ-ийн дарга Б.Баатархүү: тухайн иргэнийг ажилгүй, гар дээрээс наймаа хийдэг хүн байсан гэж мэдээллээ. Өөрөөр хэлбэл Б.Баатархүү дарга тухайн иргэнийг ажилгүй "хулгайч" мэтээр ярьчхлаа. Нийгэм ингэж л ойлгосон. Ингээд сошиал гэмт хэрэгтэн амиа хорлосон мэтээр ярьж байна.

Тухайлбал НИТХ-ын төлөөлөгч асан Ц.Одонтунгалаг сошиалд "Гэмт хэрэгтэн нөхөр байж шатсан хүн. Захиалгатай байх магадлалтай л юм байна. Засгийн газрын л буруу ш дээ. Мөнгө өгөхгүй. Тогтоочихлоо би. Надад бас суваг байна аа.” гэж мэдээлжээ. 

Бүхэл бүтэн хүний амь нас үрэгдчихээд байхад гэмт хэрэгтэн, “хүн биш” өнгөөр харьцаж  байгаа эл үйлдэл үнэхээр байж боломгүй. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.