Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Монголбанк 300 сая төгрөгөөр фитнесийн төхөөрөмж авах тендерээ цуцаллаа

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн 300 сая төгрөгөөр фитнесийн тоног төхөөрөмж авахаар зарласан тендерээ цуцалж байгаагаа мэдэгдлээ.

Тэрээр өөрийн твиттер хуудаснаа "Монголбанкны залуучуудын санаачлагыг захирлуудын зөвлөлийн хурлаар хэлэлцэн дэмжиж, төсөвтөө тусган хуулийн дагуу нээлттэй тендер зарлан явж байгаа худалдан авах ажиллагаа маань цагаа олоогүй нийгмийн сэтгэл зүйг хөндөж, шантаажны сэдэв болж үймүүлсэнд уучлаарай, цуцлагдсан шүү" хэмээн жиргэжээ. 

Үүнтэй холбогдуулан Монголбанкнаас мэдэгдэл гаргав. Мэдэгдэлд:

"Өнгөрсөн онд буюу 2020 онд Монголбанкны захирлуудын зөвлөлөөс Монголбанкны нийт ажилтнуудын эрүүл мэнд, нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд бялдаржуулах танхимыг тохижуулах, энэ хүрээнд шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авах хөрөнгийг 2021 оны төсөв, худалдан авах ажиллагааны төлөвлөгөөндөө тусгасан. Ингэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд, зохих шаардлагын дагуу нээлттэй тендерийг зарласан ч цаг үеийн нөхцөл байдал, нийгмийн сэтгэл зүй бухимдалтай байгаа энэ цаг үед зохимжгүй гэж үзэж, уг тендерийг цуцалсан болно. Уг тендерийн зориулалт, худалдан авах тоног төхөөрөмж нь Монголбанкны нийт ажилтан, албан хаагчдад зориулагдсан байсан гэдгийг үүгээр мэдэгдье" гэжээ. 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.