Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Д.Сумъяабазар: Хоёрдугаар сарын 8-наас хойш өгсөн шинжилгээ ХҮЧИН ТӨГӨЛДӨР, битгий будилуулаад бай

PCR шинжилгээний хариутай холбоотой иргэдийг төөрөгдүүлсэн асуудал өнөөдөр гараад байна. 

Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар: Шинжилгээний хариу 72 цаг хүчинтэй гэж хаанаас хэн гаргасан юм? Хоёрдугаар сарын 8-наас хойш шинжилгээ өгсөн иргэд бичгээ үзүүлээд явах ёстой. 72 цагийн хүчинтэй гэж ярьсан хүмүүсийг тодруулаарай. Б.Бямбадорж дарга /НЭМГ-ын дарга/ иргэдийг төөрөгдүүлдэг явдлыг засаж залруулаарай. ЭМЯ юм уу хоёрдугаар шатлалын эмнэлгүүдээс гаргасан юм уу? Төр, иргэн, хувийн ААН-үүд бүгд хариуцлагатай байж үүнийг давах ёстой. Битгий дунд нь будилуулаад бай гэж цаад улсууддаа хэл" гэлээ.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг "Ойлголтын зөрүү гаргасанд уулчлал хүсье. ХӨСҮТ өмнө нь вирусын нууц үеийн хугацааг тооцоолоод PCR-ын шинжилгээг 72 цаг хүчинтэй гэж тооцож байсан тухайгаа А.Амбасэлмаа доктор ярьсан. Үүнийг хөл хорионы үед хэрэгжүүлэх УОК-ын шийдвэр мэт ойлгосонд ойлголтын зөрүү гарлаа. Ямар ч чиглэл шийдвэр гараагүй болно. 2-р сарын 8-10 нд төрийн 808 байгууллагын 62646 хүнээс PCR-ын шинжилгээ авсан. Энэ хүмүүс болон хөл хорионы 2-р сарын 11-нээс PCR авсан хүмүүс хөл хорио дуустал дахиж PCR өгөх ёстой гэсэн шаардлага байхгүй" гэв.

Тиймээс энэ сарын 11-ээс хойш PCR шинжилгээ өгсөн бол хөл хориог дуустал буюу хоёрдугаар сарын 23-н хүртэл дахин шинжилгээ өгөх шаардлагагүй юм байна. Мөн тухайн иргэний гэр бүлийн хүн нэг өрх-нэг шинжилгээнд хамрагдсан бол заавал шинжилгээ өг гэж шаардахгүй юм байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.