Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
“Таван толгой түлш” эх оронч худалдан авалтыг зарлалаа. Бусад компанийн захирлууд юу бодож байна| DAAM.MN
Дэлхийн том гүрнүүд валютаа гадагш урсгахаас зайлсхийж худалдааны томоохон тэмцэл хийх болсон. Тэгвэл манай улс гадаад худалдааны тэнцэл алдагдаж , валютын гадагш урсах байдал дээр эдийн засагчид шүүмжилж  хоолойгоо сөөтөл дугараад ч тусыг эс олов.
Цаашид төсвийн худалдан авалтаар дотоодын үйлдвэрүүдээ хөгжүүлж, эдийн засгаа солонгоруулах шаардлагатай байна. Болж өгвөл л гаднаас бэлэнчилдэг хуучин аргаараа яваад байвал үндэсний аюулгүй байдалд ч халгаатай, ард түмэн ч хийж бүтээх чадамж нь муудсаар байх юм. 
Ерөнхийдөө төсвийн худалдан авалт нэртэй их хэмжээний мөнгөн урсгалыг дотооддоо шингээн үлдээх  хүсэл эрмэлзлэлтэй дарга нар ховордсон.
Тэгвэл “Таван толгой түлш” компанийн Гүйцэтгэх захирал Мягмаржавын Ганбаатар сайн түлшний түүхий эд болох барьцалдуулагч бодисыг  дотоодын компаниудаас авах болсон гэдгээ зарлалаа.
Ингээд зогсохгүй “Таван толгой түлш” компани  гутал, хувцас, шуудай, маск зэргээ дотоодоос авахаа зарлаад байна. Цаашид “Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл”- тэй хамтран ажиллах санамж бичиг байгуулан Таван толгой түлш компанид шаардлагатай бараа бүтээгдэхүүний жагсаалтыг гарган өгч холбогдох үндэсний үйлдвэрлэгч нараар хангалтаа хийлгэх гэнэ. 
Ямартай ч үндэсний компаниуд гутал хувцас, бээлийгээ хүртэл дотоодоос аваад эхэлбэл ЖДҮ жинхэнэ утгаараа хөгжих боломжтой юм.
Дашрамд дурдахад “Таван толгой түлш” компани барьцалдуулагч авахаар 2020 онд 13 тэрбум төгрөгийг БНХАУ-руу гаргажээ.
Ийнхүү барьцалдуулагчаа дотоодоосоо авч эхэлбэл дээрх мөнгө Монгол улсад үйлдвэрийг хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх бодит дэмжлэг болох юм.
Угтаа бол “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ
худалдан авах тухай” хууль, Тендерийн тухай хууль, Засгий газрын тогтоолуудаа  эргэн харж, дагаж мөрдөж чадвал манай улс зах зээлээ Хятад улсаас хэт хамааралтай болгох хэмжээнд хүрэгүй байсан гэж судлаачид үздэг.
Ямартай ч  импорт дэмжсэн худалдан авалтыг Монголын төр олон жилийн турш хийж ирснээр үйлдвэрлэгч нар цөхөрч хөдөлмөрийн насны ихэнх залуус харь орныг зорих болсон.
Тэгвэл “Таван толгой түлш” компани үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гэдгээ зарласнаар олон залуус эх орондоо ажилтай орлоготой байх сайн зам нээгдэх бололтой. Одоо харах л үлдлээ.
Түүнчлэн төр  төсвийн  худалдан авалтаараа  үйлдвэрлэгч нараа дэмждэг зөв жишиг тогтвол ажилгүйдэл буурах, цаашлаад улсын эдийн засаг, хөгжил цэцэглэлтэнд маш чухал нөлөөтэй .
Иймд бусад төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлууд төсвийн мөнгийг гадагш хэрхэн урсгаж байгаадаа дүгнэлт хийж, тендерийн тухай хууль, үйлдвэрлэлийг хөгжүүлэх хууль тогтоомжуудаа эргэн харж улс орныхоо хөгжилд бодит дэмжлэг үзүүлж үйлдвэрлэгч нараа дэмжихийг уриалж байна.
 
 
 
 
Даам мэдээ  сэтгүүлч Н.Болортуяа 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.