Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
Дэлхийн усны өдөр

1993 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 3 сарын 22-ны өдрийг “Дэлхийн Усны өдөр” хэмээн зарлан тунхагласнаас хойш өдгөө дэлхийн олон улс орон цэвэр ус болон усан хангамж, усны нөөцийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулахаар энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Дэлхийн Усны Өдөр нь жил бүр тодорхой онцлог сэдвийг хөнддөг бөгөөд 2017 онд “Бохир ус”, 2018 онд “Байгальд ээлтэй Усны шийдэл”, 2019 онд Дэлхийн Усны Өдөр “Цэнгэг ус-Тэгш хүртээмж” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлсэн бол 2020 оныг Ус ба уур амьсгал уриан дор тэмдэглэх гэж байна. Хүний амь, амьдрал уснаас бүрэн хамааралтай байдаг тул усны чанар, нөөцийн асуудал хүний эрхийн асуудлын нэг байх нь зүй ёсны хэрэг юм. Цэвэр усаар хангагдах эрхийн талаар хамгийн анх 1977 онд Map дэ Платагийн төлөвлөгөөнд орсон байдаг. Үүнд: “Эдийн засаг, нийгмийн байдал, хөгжлийн төвшнөөс үл хамааран хүн бүр ундны усны үндсэн хэрэгцээгээ ижил хэмжээ, чанарын төвшинд хангуулах эрхтэй” гэж заажээ. Дэлхийн хүн амын 40 гаруй хувь нь цэнгэг усны дутагдалтай нөхцөлд амьдарч байна.

Цаашид энэ хэмжээ улам өсч 2025 онд дэлхийн хүн амын гуравны хоёр нь ийм нөхцөлд амьдарч болзошгүй байна гэсэн мэдээллийг Дэлхийн байгаль хамгаалах сангаас гаргасан байна. Хүний амьдралын ая тухтай орчин, биеийн болон сэтгэхүйн эрүүл мэндийн эрх, амьдрах, хүн нэр төртэй байх, сурч боловсрох, ажил хөдөлмөр эрхлэх зэрэг маш олон эрхийн хангагдах үндэс, суурь нь цэвэр усаар хангагдах эрх болдог.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.