Уншиж байна...
Ерөнхий сайдын үгийн цөм - Мега төсөл“Ирээдүйн хотын иргэд” төслийн хүрээнд сурагчдыг төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцуулнаДотоод хэргийн их сургуулийг Сүхбаатарын одонгоор шагналааД.Цогтбаатар: Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг боловсруулах ажлын хэсэг шуурхай ажиллах шаардлагатайМорин хуур хөгжмийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд төрөөс бодлогын дэмжлэг үзүүлнэ"Эрдэнэс Тавантолгой"12 сая тонн нүүрс борлуулжээМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 032 дугаар ангид ажиллалааШинэ тойрог замын зөвлөх үйлчилгээний олон улсын нээлттэй тендерийг ирэх 7 хоногт зарланаДХИС-ийн захирал Пүрэвдоржийн Батбаатарт Бригадын генерал цол хүртээвИмарт Баянгол салбарт "Гал унтраах" тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулжээУИХ-ын чуулганд Ерөнхий сайд ирэх оны төсвийн талаар үг хэлнэБ.Тэгшбаяр: Энэ онд далд зогсоолыг барьж, ирэх хавар цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтыг хийнэАТГ: Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн гишүүдийн томилгоо, шийдвэр гаргалтад дүн шинжилгээ хийв"Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээУлаанбаатар метроны барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах I шатны тендерийг зарлажээ
Сү.Батболдыг төрийн мөнгөнөөс холуур, хэн бүхний нүдэнд ил бизнес эрхэлж ирснийг нь мэдэх хүн олон

СУдлаач Ганаа өөрийн цахим хуудасдаа "СҮ-ГИЙН СҮЛЖЭЭ СҮГЧ БОЛОВ" гэх гүтгэлэгт мэдээлэл бичжээ. Энэхүү зохион бичлэгдээ... 

Сү туучийн энэ “адал явдлыг” уншсан ямар ч монгол баагий толгой нь эрг"эж, эргүүтэж маанагтах нь гарцаагүй. Гэхдээ би ердөө л 4-хөн жишээ авсан гэдгийг битгий мартаарай. Цаашаагаа Сү туучийтай холбоотой гадаад, дотоодын 100-аад компани яригдана. Иймээс одоо шүүх ид ажиллаж байна. Би л гэхэд энэ “адал явдал”, ”зүй тогтол”-ын учрыг олох гэж хэдэн сар шар махтайгаа хатаж байна. Сүүлдээ ч сүрдэж, халширч байгаа юм чинь…

Ингээд 2021.02.11 болов. Нью-Йоркийн шүүх Цагаан сар хийдэггүй, ажиллаад л байдаг бололтой. Тэд энэ бүх гүйлгээ, луйвар хэдхэн банк, түүний дотор “JP Morgan Chase Bank”-аар дамжин хийгдэж байгааг мэдээд тийш нь Сү туучийн авилгын оффшор сүлжээнд холбогдсон нэр бүхий баагийнуудын банкны гүйлгээний талаарх мэдээлэл гаргаж өгөхийг шаарджээ. Ингээд л хөвөрч өгч байна даа…

2021.02.11-нд АНУ-ын Нью-Йоркийн Өмнөд Дүүргийн Шүүхэд АНУ-ын Кодексийн 28 дахь хэсгийн 1282 дугаар зүйлийг удирдлага болгон гадаад улсад явагдаж буй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор Монголын Төрийн Өмчийн бодлого Зохицуулалтын Газар, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Эрдэнэс Оюу Толгой ХХК-ийн хүсэлтээр “JP Morgan Chase Bank”-аас нотлох баримт шүүхийн журмаар гаргуулах захирамж гаргуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлжээ.  

Шүүх “JP Morgan Chase Bank”-аас Сү туучийн сүлжээнд нэр холбогдон сэжиглэгдэж буй компаниуд, мөн нэр бүхий хүмүүсийн мөнгөн гүйлгээ, хөрөнгийн хөдөлгөөний тухай мэдээллийг шаарджээ. Банк руу явуулсан шүүхийн бичигт нэр бүхий 38 компани, хувь хүмүүсийн нэрсийг жагсаан хавсаргажээ.  Энэ жагсаалтад Батболд Сүхбаатар, Бадамханд Батболд, Баттүшиг Батболд, Самади Батболд, Чёон Чү Ён, Ганзориг Чимэддорж, Ким Хак Сёон, Кан Фун Жо, Нямдалай Очирбат, Туул Уламбаяр нарын олон хүнээс гадна дээр дурдсан бүх компани, бас бидний үл мэдэх “үй түмэн” компани оржээ…

Би учир мэдэх хүнээс “АНУ-д шүүхийн албан бичигт хариу өгөхгүй буюу худал хариулах боломж бий юу ?” гээд асуугаадахсан чинь нөгөөх маань бараг уурлаж: “Юу ярьж байгаа юм ?! АНУ-д Шүүхийн шийдвэр гараа л бол вандан тас, хуурна муурна гэсэн юм огт байхгүй” гэж намайг ичээв. Үнэхээр ч  би “монголоор” сэтгэж, тэнэгтсэн юм байна лээ л дээ…гэжээ.

Харин Баабар.мн дээр гарсан ХУДАЛ ҮГИЙГ МЯНГА ДАВТААД   ҮНЭН БОЛДОГГҮЙ нийтлэлд судлаач ганаагийн бичссэн зүйлс нь худал гүтгэлэг гэж няцаажээ. 

МУ-ын Засгийн газрын нэрийг барин Нийслэлийн нэгэн прокурорын хууль зөрчин үүсгэсэн уг маргаан олон улсын хэмжээний хуулийн компани, гудамжны жагсагчид, хөлсний бичээчид, тэр бүү хэл Төрийн тэргүүн ч  Улсын Их Хурлын Чуулганы индрээс ч үг хэлсэн нь олон түмэнд хүрч, өнгөрсөн  хугацаанд хэн нь хэн бэ гэдгийг монголчуудын хэрсүү ухаан ойлгохоор хэмжээнд сунжирлаа.

Өмнө хэлсэнчлэн хууль зөрчин байж маргаан эхлүүлсэн этгээдүүд  АНУ-ын Нью-Йорк мужийн шүүхээс “хөөгдөх шахуу” гарсан баримт нь хэвлэл мэдээллээр ил болж, хэдэн мянган хуудас материал бий гэж сүр бадруулаад байсан баримт гэгч нь шар сонингийн мэдээ, троллуудаараа бичүүлсэн комментын орчуулгатайгаа байсан нь илэрч, доог тохуу болсон.

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас улс орны эдийн засаг хүнд байдалд орж, ард иргэд, аж ахуйн нэгжүүдийн амьдрал хүндхэн байгаа үед өнөө маргаашийн сонгууль, улс төрийн атаа жөтөө, хүсэл тачаалдаа зориулж,  шар сонингийн мэдээ, хов живээр гадны шүүхэд зарга үүсгэж, түүндээ төсвийн олон сая доллар зарцуулж буй эрхтэн дархтан хэн болох нь холоос хайхааргүй ил байлаа. Ямар сайндаа нийтлэлч П.Хашчулуун “Сү-г барьж идэх нь ээ” гэсэн нйтлэл бичиж байх вэ дээ.

Зарим нэг улстөрчөөс ялгаатай нь гэх үү 1994 оноос “Алтай холдинг” группыг  байгуулан 1990-ээд оны Монголын томоохон бизнесмэнүүдийн нэг болж, 2000-аад оны эхээр улс төрд орсон Сү Батболд өнөөдрийг хүртэл тэнд тийм тендер залгижээ, энд ийм банк дампууруулжээ гэх хэл аманд оролгүй, төрийн мөнгөнөөс холуур, хэн бүхний нүдэнд ил бизнес эрхэлж ирснийг нь мэдэх  хүн олон юм.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.