Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Гадаадаас ирэх иргэд 50,000-өөс дээш зардлаар тусгаарлагдах байраа сонгох боломжтой

Гадаадаас эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг аль бүс нутгаас ирэхээс шалтгаалан тусгаарлалтын хоног нь харилцан адилгүй болсон шийдвэрийг УОК-оос гаргасан билээ.

Энэ талаар ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг "Гадаадаас ирэх иргэдийн тусгаарлалтын хоногийг цөөн болгосон. Гэхдээ шинэ коронавирусийн мутацид орсон хэлбэр нь тархсан бүс нутгууд бий. Тухайлбал, Их Британи, Өмнөд Африк, Бразил зэрэг мутацид орсон хувилбар тархсан орнуудаас ирэх иргэдийн тусгаарлалтын хоногийг 14 байлгах нь зүйтэй гэх байр суурийг ЭМЯ-ны зүгээс илэрхийлсэн.

Тиймээс гадаадаас ирэх иргэдийн тусгаарлалтын хоног нь ирэх бүс нутгаас нь шалтгаалж 10-14 хоног байхаар болсон. Өөрөөр хэлбэл, мутацид орсон коронавирусийн халдвар тархсан бүсээс ирэх иргэд 14 хоног, бусад бүсээс ирж байгаа иргэд 10 хоног тусгаарлагдана. Тусгаарлалтын хоног, төлбөрийн хувьд ч энэ удаа өөрчлөлт орж байна. Өмнө нь хоногийн 50 мянган төгрөгөөр буудлууд өрөөгөө тусгаарлах байрны зориулалтаар ашиглуулдаг байсан. Ийм үнээр авч байгаа буудлын өрөөгөө гадаадаас ирж байгаа иргэд голох асуудал гардаг тул үүнийг харгалзан үзэж тусгаарлах байрыг гурван шатлалтай болгож байгаа. 50 мянга болон түүнээс дээш хоёр шатлалын зардлаар өөрөө тусгаарлах байраа сонгох боломжтой болсон" гэсэн мэдээлэл өглөө.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Коронавируст халдварын нууц үеийн хугацаа 14 хоног. Гэхдээ бид гадаадаас ирэх иргэдээ хэд хэдэн ангиллаар тусгаарлах зохион байгуулалтын хийж байна. Тухайлбал, гаднын улс орнуудад манай иргэд коронавирусийн эрсэг вакцин хийлгээд эх орондоо ирэхэд тухайн иргэний вакцин хийлгэсэн сертификатыг нь хамгийн түрүүлж үзнэ. Сертификаттай иргэнийг ажиглан тусгаарлах байранд долоо хоног тусгаарлаж, эсрэг биет үүссэн байвал гаргана” гэдгийг хэллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.