Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
КОВИД 19-ийн халдвартай өвчтнүүдийг МАНБА ДАЦАН нэгдсэн эмнэлгийн эмч нар уламжлалт эмчилгээгээр эмчилж байна

Мамба дацан хийдийн хамба ламба Д.Нацагдорж өөрийн сагаачлагаар УОК болон ЭМЯ-нд удаа дараа санал, хүсэлт тавьсны үр дүнд өөрийн шавь нарын багийг Цэргийн госпитал руу эмчилгээнд оруулсан байна. Тэд Цэргийн госпитал КОВИД 19 өвчтэй иргэдийг эмчлэх 30 ортой удамжлалтын тасаг нээн ажиллуулж байгаа юм байна. Уламжлалтын эмч нар цар тахлын эсрэг ямар ч урхаггүйгээр, хожим хойно өвчтөнд хохирол гаргахгүйгээр эмчилнэ гэдгээ хамба лам Д.Нацагдорж амалсан билээ. Харин эмчилгээ оношлогоо, эм тан, эмч нарын цалинг Манба Дацан нэгдсэн эмнэлэг хариуцан ажиллаж байгаа юм байна.

2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ЭМЯ-ны Уламжлалт анагаах ухааны мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн, зөвлөх МУ-ын Хүний Гавьяат эмч, Хамба лам Д.Нацагдоржийн удирдлаганд Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн тасгийн эрхлэгч Г.Пүрэвжаргал, тасгийн их эмч Э.Гончигдорж тэргүүтэй дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй эмч нар Цэргийн төв эмнэлэгт баг болон анх албан ёсоор ажиллаж эхэлсэн.

2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс ковид 19 туссан эмчлүүлэгчдийг хүлээн авч, уламжлалт анагаах ухааны оношилгоо, эмчилгээг дагнан хийж гүйцэтгэж байна. Эмчлүүлэгчид нь PCR шинжилгээгээр батлагдсан бөгөөд хэвтсэн даруйд шаардлагатай лабораторийн шинжилгээ болон рентген, CT хийлгэж ажиллаж байна. Хөнгөн болон хүндэвтэр оноштой хэвтэн эмчлүүлэгчид тав дахь хоногоос давтан шинжилгээгээр CRP, IGG, HGB, RBC /цусны ерөнхий шинжилгээ/, коагулограммын үзүүлэлтүүд сайжирч эхэлсэн бөгөөд эхний хэвтэн эмчлүүлэгчид нь улмаар өдөр тутам бие нь сайжирч, хэд хэдэн удаагийн шинжилгээгээр эдгэрсэн нь нотлогдож, гэрийн тусгаарлалтанд шилжиж гарчээ.  Энэ мэтээр Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн гуравдугаар ээлжийн эмч нарын баг амжилттай ажиллаж байна.

Монголчууд түүхэндээ анх удаа дэлхий нийтийг хамарсан корона вирусээр үүсгэгдсэн халдварт цар тахал өвчнийг эмчлэн эдгээж байгаа нь бөгөөд энэхүү үйл ажиллагаанд уламжлалт анагаах ухааны мэргэжилтэн төлөөллүүд өөрсдийн саналраар оролцож байгаа нь энэ юм. 

 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.