Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгуулагуудын удирдлага болон эмч мэргэжилтнүүдэд зориулсан сургалт эхэллээ. Азийн хөгжлийн банк, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар хамтран лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагуудад “Төлбөрийн хэмжээ, жагсаалт, журам батлах тухай” ЭМДҮЗ-ийн 2021 оны 03 дугаар тогтоолыг танилцуулах сургалтыг энэ сарын 18-20-ны өдрүүдэд онлайнаар зохион байгуулж байгаа ажээ.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд сургалтыг нээж үг хэлэхэдээ төлбөрийн хэмжээ, жагсаалт, журам батлах тухай” ЭМДҮЗ-ийн 2021 оны 03 дугаар тогтоолын талаар танилцуулж “2021 он бол манай салбарын хувьд нэн чухал, хариуцлагатай жил болж байна. Коронавируст /COVID-19 / халдварын цар тахлыг эрсдэл багатай, амжилттай даван туулах, ард иргэдээ вакцинжуулалтад хамруулах чухал ажлыг хийж гүйцэтгэхийн зэрэгцээ Эрүүл мэндийн салбарын цогц шинэчлэлийг иргэд, даатгуулагч, эрүүл мэндийн ажилтнуудад ээлтэй хэрэгжүүлж эхлэх үүрэг бидний өмнө тулгарч байна.
Өнгөрсөн наймдугаар сард Эрүүл мэндийн багц хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу Эрүүл мэндийн даатгалын цогц шинэчлэл хийх, стратегийн худалдан авалтыг бий болгох эрх зүйн орчин бүрдсэн. Түүнчлэн эмнэлэгийн тусламж, үйлчилгээний хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлж, төрийн болон орон нутгийн өмчийн нэгдсэн эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төв эмнэлгүүдийг хагас бие даасан байдлаар ажиллуулах, Эм, эмнэлгийн хэрэгслийн зохицуулалтын агентлагийн үйл ажиллагааг эхлүүлэх зэрэг томоохон ажлууд биднийг хүлээж байна.
Хууль батлагдсан өдрөөс эхлэн Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь Азийн хөгжлийн банкны техник туслалцааны төслийн дэмжлэгтэйгээр хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг тодорхой үе шат, төлөвлөгөөтэйгээр хийж гүйцэтгэж ирсэн. Тухайлбал,
Өнөөдрийн сургалтаар та бүхэнд эрүүл мэндийн салбарын шинэчлэл, гүйцэтгэлийн санхүүжилтийн чухал хэсэг болох Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 03 дугаар тогтоолоор батлагдаж, Хууль зүйн яаманд бүртгэгдсэн “Тусламж, үйлчилгээний санхүүжилтийн шинэчилсэн жагсаалт, журам, тариф”-ыг танилцуулах гэж байна. Энэхүү тогтоолоор батлагдсан шинэчилсэн багцын гол зарчим, өөрчлөлтүүдээс заримыг онцлон дурьдвал:
Дээрх шинэчлэл нь хүн амын эрүүл мэндийн эрэлт хэрэгцээг хангах, даатгуулагчийг санхүүгийн эрсдлээс хамгаалах, эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний хүртээмж, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн бөгөөд энэхүү зорилгод хүрэхэд хэрэгжилтийн түвшинд эрүүл мэндийн байгууллагуудын оролцоо үүрэг нэн чухал байна" гэдгийг хэллээ.
Энэ удаагийн сургалтаар Азийн хөгжлийн банкны МОН 9701 төслийн зөвлөхүүд болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэргэжилтнүүд хамтран аймаг нийслэлийн 50 гаруй эрүүл мэндийн байгуулагуудын удирдлага болон эмч мэргэжилтнүүдэд эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх тусламж үйлчилгээний багцын шинэчлэлтийн талаар хичээл зааж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх юм байна.
Эх сурвалж: ЭМДЕГ