Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
Ж.Оюунбилэг: Цагаан цэцэг, халдварт саа өвчнийг ялсан шиг коронавирусийг ч гэсэн бид ялж чадна

“COVID-19”-ийн эсрэг вакцины тухай БШУ-ы доктор, профессор, МАУ-ны академийн гишүүн Ж.Оюунбилэг ЭМЯ-ны албан ёсны цахим хуудсаар дамжуулан мэдээлэл өглөө.

Тэрбээр мэдээллийн эхэнд, “Аливаа халдварт өвчний хувьд тухайн хүн амын 70-75 хувьд дархлаа тогтвол халдварт өвчний дэгдэлт зогсоно гэж үздэг. Дархлал тогтоох арга нь вакцинжуулалт юм. “COVID-19” халдварын үед шинжлэх ухаан технологийн хөгжлийн үр дүнд олон төрлийн вакцин гарч хэрэглэхэд бэлэн болжээ” гэдгийг тодотгоод вакциныг танилцуулсан юм.

Нэгдүгээрт, Модерна вакцинд 15 000,  Файзер вакцинд  45 500 хүн хамруулж туршилт хийсний үндсэн дээр хэрэглэхэд бэлэн болж, ДЭМБ-ын яаралтай хэрэглэх вакцины жагсаалтад оржээ.

Хоёрдугаарт, Векторийн вакцины судалгааг олон улсад хийж байна. Үүний гуравдугаар шатны туршилтад 30-40 мянган хүн хамрагдаж, аюулгүй байдлыг тогтоон, дархлалын үзүүлэлтийг төрөл зүйлээр нь ялган тогтоосон байна.

Гуравдугаарт, идэвхгүйжүүлсэн вакцины технологийг өмнө нь олон төрлийн халдварт өвчний эсрэг ашиглан үйлдвэрлэл явуулж байсан. Манай улсад галзуугийн халдвараас эмчлэн сэргийлэх вакциныг хийж байсан.

Дөрөвдүгээрт, уурагт суурилсан вакцины судалгааг өндөр хөгжилтэй орнуудад хийж байна. Үүний гол төлөөлөгч нь новавакс уургийн дэд бүрдлийн вакцин гаргах эцсийн шатандаа явж байна.

“Эдгээр вакцины аюулгүй байдлыг эмнэл зүйн 1,2,3 дугаар шатанд судлан тогтоосон. Манай улсын Эмийн тухай хуульд зааснаар, “Аливаа эмийн бэлдмэлийн аюулгүй байдлыг үндэсний хяналтын лаборатори судлан тогтоох ёстой. Зөвхөн лабораторийн шинжилгээ хийсэн эмийг бүртгэнэ” гэж заасан байдаг. Харамсалтай нь 1976 онд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд анх  байгуулсан биобэлдмэлийг шалгах улсын хяналтын лаборатори Мэргэжлийн хяналтын байгууллагыг  дагаж 1996 онд очсоноос хойш ажиллахгүй болсон. Манай Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төвөөс уг лабораторийг сэргээн байгуулах, шинжилгээг эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа мэргэжлийн хүмүүс хийхэд бэлэн байна” хэмээн тэрбээр энэ үеэр онцлов.

Мөн тэрбээр, “Аливаа вакцины үр дүнд аюулгүй байдал, хорон, халууруулах, ариун чанарыг судлан тогтоодог хамгийн гол үзүүлэлт бол дархлалын үзүүлэлтийг тогтоож шаардлага хангах эсэхийг үнэлдэг арга зүй байдаг. Эдгээр вакцины найрлага болон дээр дурдсан үзүүлэлтийг олон улсын болон үндэснийх нь хяналтын байгууллагууд судлан хангалттай болохыг судлан тогтоосон байна. Аливаа вакцинд дархлал үүсгэгч уургаас гадна түүнийг хадгалах, тогтворжуулагч бодис, зарим төрлийн фосфатын болон калийн давс нэмж өгдөг арга зүй байдаг. Энэ бүхний үр дүнд урд нь хэрэглэж байгаагүй, шинжлэх ухаан технологийн хөгжлийн үр дүнд бий болсон, мэдээлийн РНХ-д суурилсан вакциныг хэрэглэх бололцоо бүрдлээ. Мөн вакцины үйлдвэрлэлд олон жил хэрэглэсэн, вакцины судалгаа үйлдвэрлэлийг үндэслэсэн Францын их эрдэмтний 100 гаруй жилийн өмнө гаргасан идэвхгүйжүүлсэн вакцин, мөн манай улсад одоо өргөн хэрэглэж байгаа В гепатитаас сэргийлэх  уурагт суурилсан вакцин зэрэг дөрвөн төрлийн вакциныг манай улсын хүн ам хэрэглэхэд бэлэн боллоо.

Монгол Улс дэлхий дахинд бүр мөсөн устгахаас 40 жилийн өмнө цагаан цэцэг гэдэг аюулт өвчнийг устгасан. Мөн халдварт саа өвчнийг 20 жилийн өмнө устгасан. Цагаан цэцэг, халдварт саа өвчнийг ялсан шиг коронавирусийг ч гэсэн бид ялж чадна” гэв. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.