Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Ерөнхий сайд А.Амундра, Т.Хаш-Эрдэнэ, Л.Цэдэнсүрэнг зөвлөхөөрөө томиллоо

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимынхаа гишүүдийг томилж, бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилдаа ороод удаагүй байгаа. Цагаан сарын өмнө Ерөнхий сайд “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г танилцуулж, Засгийн газрын ээлжит хуралдаанаар батлаад буй.

Тэгвэл Ерөнхий сайд зөвлөхүүдээ томилж эхэлсэн байна.

А.Амундраг олон нийт, хэвлэл мэдээлэлтэй харилцах зөвлөхөөр томилжээ. Цагаан сарын өмнөхөн МАН-д элссэн, медиа салбартаа тэргүүлэгч news.mn-ийг үүсгэн байгуулсан тэрээр хэвлэл мэдээлэл, бизнесийн салбарын хүн. Улстөрийн болон нийгмийн олон төсөл хөтөлбөрүүдийг санаачлан, удирдан хэрэгжүүлсэн туршлагатай гэдэг.

Эдийн засгийн бодлого, төсөл хөтөлбөрүүдийг хариуцсан зөвлөхөөр Т.Хаш-Эрдэнийг томилжээ. Тэрээр 2017 оноос МУ-ын Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхөөр, 2018-2021 онд Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн бодлогын зөвлөлийн Ажлын албаны даргаар ажилласан байна. Түүнчлэн Монгол Улсын дунд, урт хугацааны хөгжлийн бодлого, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, банк санхүүгийн салбарын асуудлаар Засгийн газарт бодлогын зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй зөвлөлийн үйл ажиллагааг хариуцан ажиллахаас гадна “Алсын хараа 2050 – Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого” боловсруулах Эдийн засгийн дэд ажлын хэсэгт гишүүнээр ажиллажээ. Нийгэм, эдийн засгийн, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын хамтарсан төсөл хөтөлбөрүүд болон бизнесийн салбарт, төрийн албанд ажилласан туршлагатай.

БШУ-ны сайд асан Л.Цэдэвсүрэнг Хууль зүйн бодлого хариуцсан зөвлөхөөр томилжээ. 2020 онд Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ажиллаж байсан тэрээр 1994 онд МУИС-ийн хууль зүйн сургуулийг төгссөн, хуулийн магистр цолтой. Соёлын яамнаас ажлын гараагаа эхэлж, 1996-2000 онд Гэгээрлийн яаманд хуулийн зөвлөхөөр, 2000 оноос БСШУСЯ-нд хуулийн хэлтсийн даргаар, төрийн нарийн бичгийн даргаар тус тус ажилласан тэрээр төрийн албанд 25 жил ажилласан туршлагатай.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.