Уншиж байна...
Японы эзэн хаан, хатан хаан долдугаар сарын эхээр Монголд айлчилнаХоёрдугаар сарын 1-нээс нийтийн тээврээр 1000 төгрөгөөр өдөрт дөрвөн удаа зорчиноХүндэтгэх шалтгаанаар нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчсон орон нутгийн тээврийн хэрэгсэл 5000 төгрөгийн хураамж төлөхгүйВашингтон хотод газардах гэж байсан зорчигч тээврийн онгоц нисдэг тэрэгтэй мөргөлдөн осолджээНийтийн эзэмшлийн зам талбайг зөвшөөрөлгүй ашиглаж байгаа зөрчлийг арилгуулж байнаОйрын хоногуудад нутгийн баруун хагаст өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч, нутгийн зүүн хагаст хүйтэн хэвээр байнаОлон улсын өсвөрийн энтрепренерүүдийн уралдаан зарлагдлааОлон улсын шуудан илгээмжээр дамжуулан мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг шүүхэд шилжүүлжээОйрын хоногуудад нутгийн баруун хагаст өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларнаНидерландад бүлэг хулгайч нар 2500 жилийн настай алтан дуулга болон бусад эртний эдлэлийг тоножээФОТО: Хүүхдийн гэгээлэг ертөнцФОТО: Хүүхдийн гэгээлэг ертөнцОйрын хоногуудад ихэнх нутгаар хүйтэн хэвээр байнаМ.Батбаяр: Шинэ Зуунмод хотыг сэргээгдэх эрчим хүчээр хангасан, байгаль орчинд ээлтэй, ухаалаг тогтвортой хот болгон хөгжүүлнэУлсын дээд шүүхээс мэдэгдэл гаргажээ
Хуулийн төсөл: Хотын даргын зарим эрх мэдлийг Ерөнхий менежерт шилжүүлнэ

Нийслэлийн Засаг даргын Зөвлөл өнөөдөр хуралдлаа. Тус хуралд Монгол Улсын Нийслэл хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын төслийг  НИТХ-ын төлөөлөгч, тус хуулийн ажлын хэсгийн ахлагч Р.Дагва танилцуулав.

1992 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн хуулийн арван гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг Улсын нийслэл гэнэ. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот мөн”, 2 дахь хэсэгт “Монгол Улсын нийслэлийн эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж заасны дагуу Монгол Улсын Их хурал Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг 1994 оны 07 дугаар сарын 05-ны өдөр баталсан. Үүнээс хойш 26 жил нийслэлийн нийгэм, эдийн засгийн асуудлыг уг хуулиар зохицуулж иржээ.

Ажлын хэсгийн ахлагч Р.Дагва хуулийн төсөл боловсруулах үндэслэл, шаардлагадаа “Улаанбаатар хотод үйлчилж буй хууль тогтоомж нь өөр хоорондоо уялдаа муутай, зарим зохицуулалт нь давхардсан зэрэг зөрчил бий болсон.  Мөн нийслэл хотын эдийн засаг, нийгмийн амьдралын онцлогт тохирсон эрх зүйн зохицуулалтгүйгээр явж ирсэн. Эдийн засаг, санхүүгийн асуудлаа бие даан шийдвэрлэх эрх зүйн боломж зарим талаараа хязгаарлагдмал зэрэг олон асуудал бий. Тиймээс Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн боловсруулах шаардлагатай байна” гэлээ.

Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийн бүтэц, зүйл заалтын 50-иас дээш хувьд нь өөрчлөлт орж байгааг харгалзан Хууль тогтоомжийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу Монгол Улсын Нийслэл хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг шинэчилсэн найруулгын хэлбэрээр боловсруулах юм байна.

Уг хуулийн төсөл нь нийтлэг үндэслэл, нийслэл хотын чиг үүрэг, нийслэл хотын эдийн засаг, санхүүгийн үндэс, нийслэл хотын удирдлагын тогтолцоо, нийслэл хотын удирдлагаас бусад этгээдтэй харилцах харилцаа, нийслэл хотын дагуул хот, хаяа тосгон, бусад гэсэн долоон бүлгээс бүрдэх юм байна.  

Тухайлбал, Нэгдүгээр бүлэгт тухайн хуулийн үйлчлэх хүрээ, хэрэглэх хууль тогтоомж, нийслэл хотын зохион байгуулалтын үндэс нь нийслэл хотын онцлогтой холбоотой байхаар тусгах аж.

Мөн нийслэл хот ба бусад засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж хоорондын харилцааны үндсийг энэ бүлгээр зохицуулах юм байна. Энэ хуулиар нийслэл хотын эдэлбэр газар, бүсчлэлтэй холбоотой харилцааг Газрын тухай хууль, бусад хуультай уялдуулан нарийвчлан зохицуулж, эдийн засаг, нийгмийн асуудлаа бие даан шийвэрлэх бодит чадвартай байх үндсийг тусгах аж.

Түүнчлэн нийслэл хот өмчтэй байхаар хуульд нарийвчлан тусгана гэлээ. Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, НИТХ-ын онцлог бүрэн эрхийг хуулиар тодорхойлж өгөх бөгөөд Хотын ерөнхий менежерт хотын зарим эрхийг шилжүүлэх аж. Хуулийн төсөл батлагдсанаар нийслэл хот, түүний удирдлагын эрх зүйн орчин боловсронгуй болж, хууль хэрэглээний болоод зохион байгуулалт, удирдлагын хувьд нэг мөр, ойлгомжтой болохоос гадна Үндсэн хуулийн үзэл баримтлалтай бүрэн нийцэх бөгөөд хууль хоорондын уялдаа хангагдана хэмээн үзэж байгаа аж.  

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар хотод цаашид хууль, засаглал, эдийн засгийн хувьд реформ хийж, санхүү, эдийн засгийн бие даасан, орчин үеийн шаардлагад нийцсэн өнгө төрхтэй, авлигалгүй Улаанбаатар хотыг бий болгохын төлөө ажиллана” гэдгээ хэллээ. Тэрбээр Монгол Улсын Нийслэл хотын эрх зүйн байдлын тухай хуулийн үзэл баримтлалын төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэв.  Улмаар уг хуулийн төсөлд Зөвлөлийн гишүүдийн саналыг тусгаж, мөн хариуцсан салбарын чиглэлээр хуулийн төсөлд санал өгөх ажлыг эрчимжүүлэхэд анхаарч холбогдох хууль тогтоомжийн дагуу Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлэхийг Ажлын хэсгийн ахлагч Р.Дагва болон Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн гишүүдэд үүрэг болголоо.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.