Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Нью-Йоркийн шүүхийн хэрэг нь гүтгэлэг болох нь Ц.Насанбат прокурорын ярилцлагаас тодорхой боллоо

Сарын өмнөхөн Ц.Насанбат “Сү.Батболдод хэрэг үүсгэж шалгагдаагүй” гэж мэдээлж байсан. Нью-Йоркийн шүүхийн хэрэг хэлэлцэгдэхгүй, Монголоос хуульч Ж.Майзориг боож өгсөн нь илчлэгдээд эхлэнгүүт  хэний үүрэг даалгавраар яаран сандран “Сү.Батболдыг шалгаж байгаа” гэх мэдээллийг өгөх болов.

Иргэний хэргээр үүссэн маргаанд Нийслэлийн прокурор яагаад оролцох болов. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨБЗГ, “Эрдэнэс Оюу толгой” Засгийн газраас буюу хохирсон гэх байгууллагууд нь огт мэдээгүй байхад өмнөөс нь Иргэний хэргийн шүүхэд Ц.Насанбат прокурор өгчихсөн байгаа. 

Тэгэхээр Нью-Йоркйн шүүхийн хэрэг дээр анхнаасаа Засгийн газар татсан гэдэг нь худлаа байжээ.  Нийслэлийн Прокурорын орлогч Ц.Насанбат энэ шүүхийн маргааныг эхлүүлээд явсан гэдгээ хэлж байна.

“Кинг спалдинг” 2020 оны 12 сарын 09-ний өдөр С.Батболд нарын 8 хүний гомдлыг өөрсдөө сайн дураараа татаж авсан. Мөн “Кинг спалдинг” хуулийн фирм 2021 оны 01 сарын 19-ны өдөр үлдсэн найман хүний гомдлыг сайн дураараа татаж авсан.

Ингээд гомдлыг шалгах шүхийн явц зогсчээ. Хуулийн фирм өөрсдөө нэхэмжлэлээ татсан нь баримтаараа байхад Монголд яагаад Сү.Батболдтой холбосон гүтгэлгийг хийх болов? Тэгэхээр Засгийн газар, Хууль зүйн сайд, Ерөнхий сайд мэдэхгүй байх нь аргагүй биз.

Энэ хэргийг зохион байгуулалттайгаар хийсэн гэдгийг мэдэж байгаа хүмүүс нь  Ерөнхийлөгч болон түүний томилдог прокурор юм гэдэг нь Ц.Насанбатын хэвлэлд өгсөн ярилцлагаас тодорхой боллоо.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.