Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
АстраЗенека вакциныг Энэтхэг улсаас хүлээн авлаа

АстраЗэнэка вакцины 150 мянган хүн тунг Энэтхэг улсаас хүлээн авлаа гэж Шадар сайдын хэвлэлийн албанаас мэдээллээ. 

Оксфордын АстраЗэнэка вакцины эхний татан авалтын нислэг Чингис хаан ОУ-ын нисэх буудалд газардлаа.

Дархлаажуулалт маргааш эхлэх бөгөөд эрүүл мэнд, онцгой байдал, цагдаагийн байгууллагын алба хаагчдыг эхлээд дархлаажуулах юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ коронавирусийн эсрэг вакцины анхны тунг хийлгэнэ гэж мэдэгдсэн билээ. Нэг хүнд хоёр тун хийгдэх тус вакцинаар 690 гаруй мянган хүнийг дархлаажуулах төлөвлөгөөтэй байгаа. БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингх AstraZeneca вакциныг манай улсад буцалтгүй тусламжаар өгч буйг хэллээ.

Вакцин хүлээн авах үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон бусад төлөөлөл оролцсон бөгөөд дээжийг Шадар сайдад хүлээлгэн өглөө. Мөн үлдсэн 40 хувийн вакциныг Засгийн газар өөрийн хөрөнгөөр буюу 226 тэрбум төгрөгөөр худалдан авч байгаа аж. Тухайлбал, -70 градуст хадгалдаг Pfizer-ийн вакциныг БНСУ-аас 125 мянган хүн тун буюу 62 мянган хүнийг дархлаажуулах хэмжээний вакциныг өнөөдөр авчрах юм. 

Түүнчлэн хөрш хоёр орон буюу ОХУ, БНХАУ ч Монгол Улсад вакцин хандивлах хүсэлтэй байна. Тухайбал, ОХУ-аас Монголд Улсад 20 мянган хүн тун буюу 10 мянган хүнийг дархлаажуулах "Спутник-V" вакциныг нийлүүлэхээр болсон байна.

Гэхдээ ДЭМБ нь дээрх хоёр орны үйлдвэрлэсэн вакциныг зөвшөөрөөгүй байгаа. БНХАУ-д үйлдвэрлэсэн вакцины үр дүн одоогоор тодорхойгүй байгаа.  Мөн "Спутник-V" вакцины хувьд эмнэлзүйн туршилтын гуравдугаар шат  буюу олон мянган хүнд вакциныг хийж, цаашид ашиглах үгүйг шийддэг туршилтыг эхлэхээс өмнө буюу хоёрдугаар шатандаа вакцин бүтээснээ дэлхий нийтэд зарласан ч "Спутник-V" вакциныг ДЭМБ хүлээн зөвшөөрөөгүй байгаа билээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.