Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
Жагсагчид: “Хонгил” байдаг гэдгийг бид харлаа

Нэр бүхий шүүгч нарын бичлэгтэй холбоотой асуудлаар зарим иргэний нийгмийн байгууллага болон иргэдийн төлөөлөл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад шаардлага хүргүүлэхээр өнөөдөр Төрийн ордоны зүүн талд жагслаа. 

Жагсагчид "Шүүгчдийн уг ёс зүйгүй үйлдэлд хэн ч тайлбар өгөөгүй, хэн ч хариуцлага ярихгүй байна. Иймд тайлбар шаардан жагсаж байна. Мөн АТГ-ын ажилчид, ЕТГ-тай ойр ажилладаг хүмүүс уулзсан нь хэрэг шийдвэрлэдэг ямар нэг хонгил байна уу гэсэн хардлагыг төрүүлж байна. Монголын ард иргэдийг шүүж байгаа хүмүүс ийм ёс зүйгүй байж болохгүй. Өнөөдөр ёсзүйтэй байсан бол тэд өөрсдөө ажлаа өгөх ёстой. Заавал Ерөнхийлөгчид хандах шаардлага байхгүй. Шүүгч чинь хоорондоо шууд харилцах хориотой байдаг шүү дээ. Гэтэл энэ нөхдүүд садар самууны байдалтайгаар хоорондоо уулзалдаж байгаа нь хонгил гэдэг нь байдаг гэдгийг баталж байна. Шүүчид Монгол хүний хувь заяаг шийдэж байгаа. гэтэл энэ хувь заяаг ийм хүмүүс шийдэж байна гэхээр Монголд шударга ёс байхгүй гэдгийг харуулж байгаа юм. Тиймээс одоо ХОНГИЛ-оос шүүхийг цэвэрлэх цаг нь ирсэн учраас бид Ерөнхийлөгчид хандаж байгаа юм. Шаардлагыг ЕТГ-ын дарга Шижирийг өөрөө авахыг шаардаж байгаа." хэмээлээ. 

Эргэн сануулахад... өнгөрсөн амралтын өдөр буюу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хатуу хөл хорионы үед Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч З.Болдбаатар, Булган аймгийн шүүгч Д.Отгонбаатар, МУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилтан Б.Баасанцогт, АТГ-ын ажилтан П.Чулуунбаатар, СБД, ЧД, БЗД-ийн шүүхийн Эргүүгийн хэргийн анхан шатны өмгөөлөгч Х.Идэр нар  “PARKVIEW” хотхоны 752 дугаар байрны дугаар тоотод цуглаж, энэ үедээ согтуурсан байж болзошгүй бичлэг нь нийгмийн сүлжээнд цацагдаж, олны анхаарлыг татаад буй.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.