Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Цахим шуугиан: Х.Баттулга В.Путинээс даалгавар авах гэж ОХУ-г зорих гэж байгаа юу?

Ирэх сарын эхээр Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-д айлчлахаар яригдаж байгаа. ОХУ-аас 20 мянган тун Спутник вакцин Монгол Улсад хандивлахаар болсон. Уг вакциныг Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн биеэр хүлээж авахаар ирэх сарын эхээр тус улсыг зорих гэж байгаа. Тэгвэл вакцин авах нэрийдлээр ирэх Ерөнхийлөгчийн сонгуулиар ашиглах хар технологийн заавар, зааварчилгааг авахаар явах гэж байна гэж цахим орчинд яригдаж эхэллээ.

Бүхэл бүтэн Монгол Улсын Ерөнхийлөгч 20 мянган тун вакциныг өөрийн биеэр авчрахаар явна гэдэг арай л жижиг санагдаад байгаа юм. “Худалдаа хөгжлийн банк”-ны гүйцэтгэх захирал О.Орхон сар шинийн мэндчилгээндээ өөрийн банкны харилцагч 200 мянган хүнд коронавирусний эсрэг вакцин оруулж ирж хамруулна гээд мэдэгдэж байлаа. “Монос” групп 300 мянган вакцин оруулж ирэх гэж байгаа тухай УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг цахим орчинд мэдээлж л байсан. Өчигдөр гэхэд Энэтхэгээс 150 мянга, Хятадаас 300 мянган вакцин орж ирж байна. Энэтхэгээс ирсэн “АстраЗенека” компанийн вакциныг ДЭМБ энэ сарын 15-ны өдөр бүртгэж авснаа албан ёсоор зарласан юм билээ. Нэгэнт л гаргаад авчихсан вакцин дэлхий дээр байгаа бол бид хийлгэх нь тодорхой.

Худалдаа хөгжлийн банкнаас 10 дахин бага буюу 20-хан мянган вакцин авахаар Орос руу зорих гэж буй  нь угтаа Ерөнхийлөгчийн сонгуульдаа бэлтгэж ОХУ руу зорих гэж байна гэж сошиалаар бичиж эхэллээ.

                  10 тэрбум ам.долларын боломжийг хулгайлсны хожигч нь Хятад болон ОХУ, "Голомт"-ын Д.Баясгалан, Х.Баттулга нар

Эдийн засагч Л.Наранбаатар: Тавантолгойгоос Гашуунсухайт боомт хүртэлх 270 км төмөр замыг 2010 онд "Энержи ресурс" барих гэж байхад тухайн үеийн Барилга, зам тээврийн сайд Х.Баттулга гацаасан. Үүний улмаас 10 тэрбум ам.долларын хохирол учирсан. 2013 онд төмөр зам ашиглалтанд орох байсан. 17 тэрбум 442 сая ам.долларын борлуулалтын ашиг олох боломжтой байлаа. Энэ мөнгийг нэг өрхөд хуваавал 11,130 ам.доллар буюу 32 сая төгрөгийг төр нэг өрхөд өгөх байжээ. Хэрэв Ерөнхийлөгч төмөр замыг гацаагаагүй байсан бол бид нэг сая төгрөг биш энэ их мөнгийг иргэддээ өгөх байв.

Төмөр зам баривал танк орж ирж, монголчууд эзлэгдэнэ гэж Ерөнхийлөгч хэлж байлаа. Майдар хот, Аж үйлдвэрийн парк гээд баахан макет хийгээд бурхан болчихсон. Гэвч биднээс 10 тэрбум ам.долларын боломжийг хулгайлчихаад байна. Үүнээс хэн хожсон бэ гэвэл хоёр хөрш Хятад болон ОХУ, "Голомт"-ын Д.Баясгалан, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нар гэж ярьж байгаа. Х.Баттулга нь Оросын хүргэн гэгддэг. Одоо Ерөнхийлөгчийн сонгууль дөхөж буйтай холбоотойгоор ОХУ руу вакцин нэрээр ямар үүрэг даалгавар авахаар явж байна вэ? гэх яриа гарчээ. Эдийн засагч Л.Наранбаатар хэлэхдээ “Х.Баттулга Оросын даалгаврыг амжилттай биелүүлсэн. Д.Баясгалан найздаа төмөр зам авч өгсөн. Магадгүй би энэ бүхнийг мэдээлснийхээ төлөө шоронд орж магадгүй. Төмөр замын тендерийн талаарх мэдээллийг улсын нууцад хамааруулсан. Хэрэв энэ хэргийг сөхвөл эрүүгийн гэмт хэрэгтэн болно. Ийнхүү 3.3 сая хохирогчтой хэргийн ялагч нар нь эдгээр хүмүүс. Монгол ялагдчихсан. Монголд баяжуулах үйлдвэр байхгүй Хятад ялсан байна. Оросууд баяжуулах үйлдвэрээ барьж байна. "Голомт"-ын Д.Баясгалан тендергүйгээр төмөр зам барих эрхийг авсан. 2023 онд Оросууд 65 сая тонн коксжих нүүрс тээвэрлэх маш том терминаль барьж Монголчуудыг зах зээлээс шахах гэж байна. Би тооцоо судалгаагаа та бүхэнд нээлттэй болгоно" гэж ярьж байжээ.

Б.АНХМАА

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.