Уншиж байна...
Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлжээГ.Занданшатар: Би явж болно, Монгол төр зогсох ёсгүйЦУОШГ: Цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа эхэллээГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээУс бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнөА.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоноӨнөөдөр зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарнаН.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүйОй хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байнаЗарим нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурнаСүрьеэгийн эрт илрүүлгийг хиймэл оюун ухаанд суурилсан дижитал рентген, молекул оношилгооны технологиор өргөжүүлнэОнцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголооЯпоны Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэУлаанбаатарт 8 хэм дулаан байна
Төрөөс төрсөн Монголын тэрбумтан, дэлхийн топ оффшорчин Х.Баттулга

Ерөнхийлөгч Х.Баттулга “оффшороос 17 тэрбум доллар оруулж ирэх амлалт” өгснөөр Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан түүхтэй. Тэр цагаас хойш үе үехэн сүржин оффшортой холбоотой мэдээллийг өөрийн гар хөлийн үзүүр дэх хүмүүсээр бичүүлж, яриалж ирсэн. Тэр ч заншлаараа зарим хэвлэлээр “ард түмний нэрийн өмнөөс” нэртэй тайлант мэдээллийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Б.Саруул нэр бүхий хүмүүст танилцуулж байх юм. Гэвч Ерөнхийлөгч Х.Баттулгын АНУ дахь хөрөнгө, Сингапурт бүртгэлтэй оффшор компаниудаа яагаад тайлагнасангүй вэ?

Ерөнхийлөгчийн сонгууль дөхөж буйтай холбоотойгоор Х.Баттулга Женко холдинг 1.0 сая долларын үнэлгээтэй энэ компаниа  2020 оны 11 сарын 09-ний өдөр   татсан. Х.Баттулга энэ оффшор компаниа яагаад тайлагнасангүй вэ?

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Саруул оффшорын сэдэв хөндөхдөө Монголын топ оффшорчин Х.Баттулгын энэ компанийг зориуд үлдээж, ярьж чадсангүй. Иймээс Х.Баттулгын офшшор компани, хөрөнгийг Өдөр тутмын сонинуудын "Эрэн сурвалжлагч" нэгдлээс гаргасан баримт дээр тулгуурлан задлаж байна.

Х.Баттулгын оффшор компаниуд

  • Баттулгын Намуун, Сингапурын хятад Билли Лим хүү Деннис Лим нарын эзэмшдэг “Женко Холдинг Пи-Ти-И” компани.
  • Монгол Улсын иргэн Батсүрэн Баттулга нь “Монсино транс Пи-Ти-И” компанийг Ерөнхийлөгч Х.Баттулгын “Женко Холдингс Пи-Ти-И” компанийн байранд 2018 онд Сингапурын оффшор бүсэд үүсгэн байгуулжээ.
  • Х.Баттулгын дипломат паспорт хэд хэдэн компани байсан нь ил болсон. Түүний дипломат паспорт дээр нь “Эм-Си-Би Холдингс Пи-Ти-И”, “Финсланд” Пи-Ти-И, “Биз-Интегрэйшн” Пи-Ти-И зэрэг компани бүртгэлтэй байна.
  • Х.Баттулга УИХ-ын гишүүн байхдаа Сингапурт “Атом Индастриз Энтерпрайз” Пи-Ти-И, “Ассет Профешионал Сервисес” Пт-Ти-И компанийг бас үүсгэн байгуулсан байна. Энэ бүгдээрээ оффшор компани юм гэсэн 3 цуврал нийтлэгджээ.
  • Женко холдинг 1,0 сая долларын үнэлгээтэй энэ компаниа төрийн тэргүүн маань төрийнхөө хуулийг зөрчин байж 2020 оны 11 сарын 09 хүртэл хайрлан хамгаалж байгаад аргагүй Ерөнхийлөгчийн сонгуулийн жилийн өмнөхөн татсан байх юм. Энэ 1.0 сая долларын дүрмийн сантай оффшор компанийн ард юу нуугдаж байна вэ? Нөгөө зарагдсан гээд байгаа Төгрөг нуурын ордын 250 сая доллар уу? Төмөр замаас хулгайлсан 280 сая доллар уу?
  • “Түмэн Хишигтэн” ХХК-ийн 51 хувийг түүний туслах асан Ш.Эрдэнэтуяа, 20 хувийг түүний охин Б.Намуун, Б.Номин нар, 9 хувийг мөн өөрийн туслах, Бен Моёлын эхнэр ИБУИНВУ-ын иргэн Отгонжаргал Моёл нарт эзэмшүүлсэн байсан. 

Х.Баттулгын дипломат паспорт дээр 4 оффшор компани бүртгэлтэй 

Ерөнхийлөгч Х.Баттулгын “Женко Холдингс Пи-Ти-И” компанийн байранд 2018 онд Сингапурын оффшор бүсэд үүсгэн байгуулагдсан.

Х.Баттулгын дипломат паспорт дээр нь

- “Эм-Си-Би Холдингс Пи-Ти-И”,

- “Финсланд” Пи-Ти-И,

- “Биз-Интегрэйшн” Пи-Ти-И зэрэг компани бүртгэлтэй байна.

Тэрээр УИХ-ын гишүүн байхдаа Сингапурт “Атом Индастриз Энтерпрайз” Пи-Ти-И, “Ассет Профешионал Сервисес” Пт-Ти-И компанийг бас үүсгэн байгуулсан байна. Энэ бүгдээрээ оффшор компани юм.

Х.Баттулга “Төгрөг нуурын нүүрсний орд”-ыг  250 сая ам.доллараар гадныханд заржээ

 

Монголын ард түмний өмч уул уурхайг зарж оффшор компаниа  “Төгрөг нуурын нүүрсний орд”-ыг гадныханд 250 сая ам.доллараар зарчихсанаа Ерөнхийлөгч яагаад тайлагнасангүй вэ? 720 тэрбум орчим төгрөгөөр Монголын баялгийг зарчихсан.

“Төгрөг нуурын нүүрсний орд”-ыг 2010 онд Х.Баттулга 250 сая ам.доллараар оффшор бүсэд бүртгэлтэй хятад эзэнтэй Мин Шин Уотервокс Лимитед Кайманы арлын оффшор бүсэд бүртгэлтэй \Ming Нing Waterworks Limitedincorporated in Cayman islands\ компанид зарсан гэх мэдээ нь одоо ч гэсэн Хонгконгийн хөрөнгийн биржийн веб хуудаст ил байж байна.

Х.Баттулга өөрөө “Камекс” ХХК компанийг Монгол Улсад үүсгэн байгуулж, охин компаниуд нь нүүрс, алт, зэсийн 17 лиценз авсан байдаг. Түүний нэг нь стратегийн ордын хоёрдугаар жагсаалтад байгаа “Төгрөг нуурын нүүрсний орд” юм. Энэ 1.0 сая долларын дүрмийн сантай оффшор компанийн ард юу нуугдаж байна вэ? Нөгөө зарагдсан гээд байгаа Төгрөг нуурын ордын 250 сая доллар уу? Төмөр замаас хулгайлсан 280 сая доллар уу?

Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ, гадаадад дахь өндөр үнэтэй орон сууц, өмч хөрөнгөө яагаад тайлагнадаггүй вэ?

Ерөнхийлөгч Х.Баттулга авлига, хээл хахуулын замаар олсон “БОХИР” мөнгөө АНУ-д өндөр үнэтэй үл хөдлөх хөрөнгө болгосон.

“Түмэн Хишигтэн” ХХК 2014 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр АНУ-ын Нью Йорк мужийн Ниагара хотын Ниагара гудамжны 822 тоотод байрлах 2000 метр квадрат талбай бүхий 86,200 ам.долларын зах зээлийн үнэлгээтэй агуулахын барилгыг 350 мянган ам.доллар буюу 1.0 тэрбум гаруй төгрөгөөр худалдан авчээ.

-Ниагара хотын Ниагара гудамжны 818 тоотод байх оффисын зориулалттай 63,200 ам.доллар зах зээлийн үнэлгээтэй байрыг Жон Бартоломей гэгч нь 2014 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр “Ниагара 818” компанид 350 мянган ам.доллараар худалдаж, дахин “MATC Инкорпорэйтэд” компаниар дамжуулан хэд хэдэн удаа худалдан борлуулсаны дараа “Түмэн Хишигтэн” ХХК-д 350 мянган ам.доллараар бэлэн мөнгөөр худалдсан. 

2014 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр хэд хэдэн удаагийн үйлдлээр 2.8 сая ам.долларын гүйлгээ АНУ-д хийгджээ.

Х.Баттулга өөрийн төрсөн дүү Х.Баттуулын эхнэр Наранцэцэгийн Алтанцэцэгээр дамжуулан АНУ-ын Виржиния мужийн Вашингтон хотын 42574 Стратфорд Ландинг Ди ар, Брамблетон, ВиЭй 20148-7650 хаягт байрлах 756,780 ам.доллар буюу 2.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий байрны мэдээ truthfinder.com сайт дээр ил байна. Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ, гадаадад байгаа өндөр үнэтэй орон сууцаа яагаад тайлагнадаггүй вэ?

 

 

 

 

 

 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.