Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Ерөнхийлөгчийн сонгуулийн хороодод ажиллах төрийн албан хаагчдыг сургалтад хамруулах бүртгэл 3 дугаар сарын 1-нд эхэлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт заасны дагуу сонгуулийн хороонд сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчийг нээлттэй бүртгэсний үндсэн дээр томилон ажиллуулна.

Сонгуулийн ерөнхий хороо нь цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан “Сонгуулийн хороодод ажиллах ажилтны сургалт зохион байгуулах, гэрчилгээ олгох журам”-д заасны дагуу сургалтад хамрагдах төрийн албан хаагчдын бүртгэлийг 3 дугаар сарын 1-ний Даваа гарагаас эхлэн цахимаар зохион байгуулах гэж байна.

Сургалтын бүртгэл, сургалтын болон сорилын материалыг www.gec.gov.mn цахим хуудасны “СОНГУУЛИЙН ХОРОО” цэст байршуулна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө аймаг, нийслэлийн сонгуулийн хороо байгуулах тул аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд ажиллах сонголтоор бүртгүүлсэн төрийн албан хаагчдын сургалтыг 3 дугаар сарын 9-12-ны өдрийн хооронд тодорхой хуваарийн дагуу зохион байгуулах юм.

Цахим бүртгэлд хамрагдсан төрийн албан хаагчдад бүртгэлтэй цахим хаягаар нь сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэнэ.

 


Эх сурвалж: Сонгуулийн ерөнхий хороо

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.