Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Вакцин хийлгэсэн хүмүүсийн 21.5 хувьд халуурах, толгой өвдөх, үе мөч өвдөх, ядрах, сульдах, бие арзайх гэсэн шинж илэрч байна

Өнөөдрийн байдлаар 4926 хүн коронавирусний эсрэг дархлаажуулалтад хамрагдаад байна. Энэ нь эхний удаад дархлаажуулахаар төлөвлөсөн зорилтот бүлгийн 35 хувийг эзэлж байгааг ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл мэдээлэв.

Тэрбээр өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр, “Манай улсад “АстраЗенека” үйлдвэрийн дархлаажуулалт дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Эхний долоо хоногт хийх зорилтот бүлэг буюу 16  байгууллагын 14 092 хүнийг хамруулахаар төлөвлөсөн. Вакциныг эхний ээлжинд коронавирусний халдварын голомтод ажиллаж байгаа эмнэлгийн эмч, ажилчдад хийж байгаа. Хоёрдугаарт, дүүргийн Эрүүл мэндийн төвүүдийн ажилтнуудыг дархлаажуулж байгаа. Дүүргийн эмнэлгүүдийн ажилчдын дархлаажуулалтын тоо харьцангуй өндөр байна” гэв.

Вакцин хийлгэсэн хүмүүсийн 21.5 хувьд халуурах, толгой өвдөх, тариулсан газар хөндүүрлэх, үе мөч өвдөх, ядрах, сульдах, бие арзайх гэсэн шинж илэрч байна.

Эдгээр зовуурь 2-3 хоногийн дараа арилна. Хэрвээ 2-3 хоног 38-аас дээш халуурвал эрүүл мэндийн байгууллагад хандан эмчээс зөвлөгөө авах шаардлагатай аж. “Ерөнхий биеийн урвал гарч байна гэдэг нь дархлал тогтоц сайн, дархлаа сайн тогтож байгаагийн илрэл. Гэхдээ  энэ шинж тэмдэг гурваас дээш хоног үргэлжилбэл эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй” гэдгийг тэрбээр зөвлөв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.