Уншиж байна...
“Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо“Нээлттэй парламент” цэс И-Монголиа системд шинээр нэвтэрлээХөвсгөл аймгийн Түнэл суманд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байнаДоктор Б.Нямбаяр National Geographic Society-ийн “Wayfinder Award” шагнал хүртлээДолдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвҮндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байнаКанад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулнаӨнөөдөр ихэнх нутгаар халнаМИАТ ТӨХК 11 дэх удаагийн IOSA шалгалтад амжилттай шалгууллааЭнхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байнаПрокурорын байгууллагаас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах нөлөөллийн арга хэмжээг эхлүүлжээГовийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ“Unlock the mongolian economy” хуралдааны үеэр 545 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ, санамж бичгүүдэд гарын үсэг зуржээМИАТ: СӨҮЛ - УЛААНБААТАР чиглэлд зорчих оюутнууддаа 1+1 тээшний урамшуулал зарлалааНалайх дүүрэгт 79МВт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц барих төсөл эхэллээ
Х.Баттулгын хүргэн Сингапур дахь Элчин сайд Т.Лхагвадорж 443 сая доллараар 3 аймгийг хамарсан  орд газрыг гадныханд заржээ

Монгол Улсаас Сингапур улсад суугаа Элчин сайд Т.Лхагвадорж нь Ерөнхийлөгч Х.Баттулын хүргэн. Сингапурт оффшортой Х.Баттулгын хөрөнгийг манаж, оффшор компанийн үйл ажиллагааг зохицуулдаг гэгддэг. Т.Лхагвадоржийг УИХ-аас 2015 онд Элчин сайдаар томилсон.

Ерөнхийлөгч Х.Баттулгын хүргэн Т.Лхагвадорж 2011 оны есдүгээр сард Тайландын “Банпү Групп”-д Монгол Улсын Өмнөговь, Дундговь, Сүхбаатар аймагт байдаг Цант уул, Үнст худаг зэрэг нүүрсний орд газрыг нийт 443 сая ам.доллараар худалджээ. Энэ мэдээг энэ линкээр орж уншиж болно. https://www.nationthailand.com/business/30165112

“Банпү Групп”-д зарсан эдгээр ордын лиценз дээрээ тун удалгүй маргаан үүсгэсэн. Тэгээд нөгөө Тайланд компани мөнгө ч үгүй, лиценз ч үгүй болж, одоог хүртэл Тайландын төрийнхөн энэ асуудлыг байнга хөндөж ярьдаг.

Монгол Улсаас Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Өдгөө Т.Лхагвадорж нь үүнээс гадна “Корес” компанийг “Камекс” ХХК-ийн дор байгуулж, солонгосчуудтай лицензийн наймаа хийсэн гэгддэг. Хүргэн Т.Лхагвадорж нь уурхай баяжуулагч, металлургын инженер мэргэжилтэй, “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмэт”, “Энержи ресурс” зэрэг томоохон газарт албан тушаал хашиж байсан. Тавантолгой, Асгат, Ухаа худаг гэх мэт томоохон төслүүдтэй холбоотой ажиллаж байсан. 

Австрали партнеруудын хамт компани байгуулж, Австралийн хөрөнгийн бирж дээр хөрөнгө босгож байсан уул уурхай дээр гаршсан нэгэн.

Түүний тухай УИХ-ын гишүүн асан Д.Гантулга “Х.Баттулгын төрсөн эгчийн хүргэн” гэсэн мэдээллийг хийж байв. 

Т.Лхагвадорж нь Х.Баттулгын төрсөн эгч Х.Цэндбаярын охин М.Золжаргалын нөхөр. М.Золжаргал нь Солонгосын засгийн газрын мэдэлд байдаг “Kоrs” уул уурхайн компанийн захирлын зөвлөхөөр ажиллаж байсан. 

Ерөнхийлөгч Х.Баттулгын компаниуд ямархуу хэлбэрээр анх байгуулагддаг, явцын дунд зүсээ хэрхэн өөрчилдөг өөрийн гэсэн тогтсон схем, аргачлалтай юм. Түүний бизнесийг төрсөн эгч Х.Цэндбаяр нь хариуцдаг. Тухайлбал, “Баянгол” зочид буудлыг олон жил хариуцан ажиллуулсан. Харин үл хөдлөх хөрөнгүүдийг нь хүргэн ах П.Моломжамц нь мэддэг аж. П.Моломжамцын охин М.Золжаргалын нөхөр Т.Лхагвадорж бизнесийг нь удирдах үйл ажиллагаанд оролцдог. Энэ гэр бүл бүлэглэлийн мэдэлд хайгуулын болон олборлолтын 39 лиценз, 43 компани, 49 үл хөдлөх хөрөнгө байдаг талаар 2017 оны УИХ-ын гишүүн мэдээлэл хийж байв.

Иргэд 0.07 га газраа эзэмшиж чадахгүй байхад тэдний эзэмшиж байгаа газрынх нь хэмжээ 240 мянган га. Баянхонгорт 10, Сэлэнгэ, Дундговьт тус бүр тав, Дорнод, Төв аймагт тус бүр дөрөв, Баян-Өлгий, Дорноговь, Сүхбаатар, Увс аймаг, тус бүр хоёр, Говь-Алтай, Хөвсгөл аймаг, Налайх дүүрэгт тус бүр нэг нэг лиценз эзэмшиж байна. 43 компанийнх нь дунд оффшор бүсэд бүртгэлтэй хэд хэдэн компани нь бий.

Элчин сайд Т.Лхагвадорж нь цагтаа “Хүннү коал”-ын Жорж Төмөр нэрээрээ хөрөнгийн зах зээлд танигдаж явсан бол өдгөө Х.Баттулгын гол түнш Сингапурын топ тэрбумтан Билли нарын оффшор компанийн гол зохицуулалтыг хийж байгаа болов уу. Тэгээд ч Х.Баттулга нь хүргэн Т.Лхагвадоржийг зориуд Сингапурт Элчин сайдаар томилсон бололтой.

С.ЭНХБАЯР 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.