Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
“Эрдэнэс Силвер Ресурс”-ын нууц “эзэн” нь Ерөнхийлөгч Х.Баттулга гэв үү?

Гадаадыхны мэдэлд ороод байсан Салхитын мөнгөний ордыг 2018 онд тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, тагнуул, цагдаагийн тусгай, дотоодын цэргийн бүрэлдэхүүнтэйгээр Дундговь аймагт аймагт гүйцэтгэх ажиллагаа явуулж, Салхитын мөнгөний ордыг төрийн мэдэлд авч байв.

Улмаар 2019 онд тус ордод хайгуул хийх, ашиглах тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-д шилжүүлж, олборлолтын үйл ажиллагааг нь эхлүүлсэн байдаг.

Тэгвэл “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-д Авлигатай тэмцэх газраас санхүүгийн шалгалт оруулжээ.

Шалгалтаар тендер шалгаруулахгүйгээр тоног төхөөрөмж худалдаж авсан, ашиг орлогоос цугларсан 37 сая ам.доллар буюу 105 тэрбум төгрөгийг Монголбанкинд тушаах атал Худалдаа хөгжлийн банкинд байршуулж, хүүг нь “завшиж” байсан байж болзошгүй нөхцөл байдал илэрчээ.

Тиймээс тус компанийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаярт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна.

Тэгвэл “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нар сайн хамтрагчид, бас гар нийлсэн түнш болсон бололтой. Учир нь, Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны сүүлч, 2020 оны босгон дээр  буурлуудаа өрийн дарамтаас чөгөөлөх зорилгоор алдагдсан байсан Салхитын мөнгөний ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх шийдвэр гаргаснаа зарласан.

Нөгөөтэйгүүр, Салхитын мөнгөний ордыг төрд авч, хайгуул хийх, ашиглах тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-д шилжүүлснээр Монгол Улсын Ерөнхийлөгч амласнаа биелүүлэх боломжтой болсон. Улмаар ирэх тавдугаар сараас зээлгүй ахмадуудад нэг сая төгрөгийн эрхийн бичиг олгох юм. Энэ хэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр нарын  харилцаа улам гүнзгийрсэн бололтой.

Одоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд дахин горилж буй Х.Баттулгын сонгуулийн хамгийн том хандивлагч, санхүүгийн “гол түнш” нь Т.Мөнхбаяр гэсэн таамаглал хөвөрч байна. Нэр дэвших эрхтэй болбол шүү дээ. Тэгэхээр  нууц “эзэн” нь  Х.Баттулга, гүйцэлдүүлэгч нь “Эрдэнэс Силвер Ресурс”-ийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр гэсэн үг үү. Цаг хугацаа бүхний шүүлтүүр гэдэг. Тиймээс хүлээх л үлдлээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.