Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
Бичлэгт гарсан З.Болдбаатар Ерөнхийлөгч Х.Баттулгын "төмөр замын хэргийг шүүж, хэрэгсэхгүй болгосон"
Олон нийтэд бичлэг нь цацагдаад байгаа шүүгч нарын хэрэг ар араасаа хөвөрсөөр байна. Тус бичлэгт дурьдагдаад байгаа Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч З.Болдбаатар нь Ерөнхийлөгч Х.Баттулгын "төмөр замын хэргийг шүүж улмаар хаасан" гэх мэдээлэл байна. Энэ мэдээллийг эдийн засагч Л.Наранбаатарт цахим шуудангаар илгээсэн байна. 
Ингээд эдийн засагч Л.Наранбаатарт ирсэн цахим шууданг бүтнээр нь хүргэж байна. 
 Сайн байна уу Л.Наранбаатараа!
Өнөөдөр Zarig.mn сайтаар гарсан ноцтой бичлэгт гарсан ҮАБЗ-н ажилтан Б.Баасанцогт, СБД-н шүүгч З.Болдбаатар, АТГ-н ажилтан П.Чулуунбаатар нарын Төмөр замын гэх дуулиант эрүүгийн гэмт хэргийг завших үйлдлийг гүйцэтгэж байсан мэдээлэл Танд хүргүүлье.
Төмөр замын гэх дуулиант гэмт хэрэгт холбогдогч, одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нарын хэргийг тухайн үеийн Улсын прокурор 2017 оны 1 сард СБД-н шүүхэд шилжүүлсэн. СБД-н шүүгч З.Болдбаатар 2017 оны 5 сард хэргийг хэрэгсэхгүй болгож, мөрдөн шалгах ажиллагаанд буцаасан. Ингэж гэмт хэргээс завших боломж олгож, хуулийг гууль болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох, улмаар Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэх боломжийг энэ шүүгч нээж өгсөн.
Энэ З.Болдбаатар шүүгч Х.Баттулга нарын хэргийг хэрэгсэхгүй болгох шалтгаан, холбоо сүлбээ юундаа байсныг дор тайлбарлая.
Бичлэгт гарсан АТГ ажилтан П.Чулуунбаатар,З.Болдбаатар нарын эцгүүд аймгийн шүүхийн дарга нар байсан бөгөөд найзууд. Найз эцгүүд хуулийн сургуульд хүүхдүүдээ оруулсан нь П.Чулуунбаатар, З.Болдбаатар нар нэг ангийн найзууд болсон.
Баянгол дүүргийн шүүхэд 2004-2008 онд П.Чулуунбаатар, Б.Баасанцогт, А.Алтанхуяг (ҮАБЗ-н нарийн бичиг А.Гансүхийн төрсөн дүү) нар хамт ажиллаж найзууд болцгоосон. А.Гансүх Зам тээвэр Барилга хот байгуулалтын дэд сайдаар 2008 онд томилогдсон даруйдаа төрсөн дүү А.Алтанхуягын найз Б.Баасанцогтыг МИАТ ХК-н Захиргаа хүний нөөцийн даргаар томилсон. Б.Баасанцогт нь ингэж Х.Баттулга нартай холбоотон болсон.
Б.Баасанцогт хамт ажиллаж найз болсон П.Чулуунбаатараар дамжуулан СБД-н шүүгч З.Болдбаатартай маш сайн ойрын найзууд болсон. Б.Баасанцогт нь МИАТ ХК-н Захиргаа хүний нөөцийн хэлтсийн дарга болсон маш олон хүний гуйлт болох МИАТ ХК-д оруулах замаар найзын хүрээллээ тэлж, энэ цагаас СБД-н шүүгч З.Болдбаатартай маш дотно найз болсон.
Х.Баттулга нарын холбогдогч яллагдагчтай Төмөр замын дуулиант хэргийг тухайн үеийн прокурор 2017 оны 1 сард СБД-н шүүхэд шилжүүлсэн байсныг шүүгч З.Болдбаатар нь хэргийг хуульд заасан үндэслэл, шаардлагыг зөрчиж мөрдөн байцаалтад 2017 оны 5 сард буцаасан. Иймд тухайн үед Төмөр замын гэх дуулиант хэргийг хуульд заасан шаардлага, нөхцлийг зөрчиж шүүхээс хэргийг буцаасан шийдвэрийг эргэж шалгах цаг болсон. Энэ гэмт хэргийг 2020-2019 онд прокуророос хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болсон. Өөрөөр хэлбэл хуулийн хулгай хийж Эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацааг УИХ-р өөрчилж, хуулийн хулгаа хийж, Төмөр замын дуулиант хэргээс ял завшсан.
Тэгвэл Улсын Ерөнхий Прокурорын орлогч буюу гэмт хэрэгт хяналт тавих үүрэг бүхий албан тушаалд С.Алиманцэцэгийг ҮАБЗ-н нарийн бичиг А.Гансүх зүтгүүлж томилуулсан бөгөөд энэ хүмүүс хуулийн сургуулийн нэг ангийн найзууд, А.Гансүх 2012 онд Зам тээврийн сайдаар 2012 онд томилогдсон даруйдаа МИАТ ХК-н хуулийн хэлтсийн даргаар томилсон. Ингэснээр дуулиант Төмөр замын хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан болон хэрэгт холбогдолгүй гэх хууль зөрчсөн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Энэ асуудлыг Та нягталж үзэж, олон нийтэд түгээж өгөөч, шударга ёсыг тогтооход хэрэг болно.
Хүндэтгэсэн У...
Жич: Та мэйл хүлээн авсан тухайгаа эргэж мэдэгдэнэ үү, мөн асуух тодруулах зүйл байвал танд туслахад бэлэн.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.