Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
ЦАЛИН, ТЭТГЭВЭР, ИПОТЕК, ЛИЗИНГИЙН ЗЭЭЛИЙН ТӨЛӨЛТИЙГ 90 ХОНОГООР ХОЙШЛУУЛЖ БОЛНО

Өнөөдөр болсон засгийн газрын ээлжит хуралдаанаар эдийн засгийн нөхцөл байдлыг хэлэлцжээ. Монгол Улсын Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүд өнөөдрийн хуралдаанд оролцсон байна. 

Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцууллаа. Тэрээр хэлэхдээ "Арилжааны банкуудаас зээл авсан олон иргэн, ААН банкуудад хандсан. Тэдний хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх талаар бид ярилцлаа. Нийт 1.5 их наяд төгрөгийн зээлтэй холбоотой асуудлаар санал хүсэлтээ бидэнд өгсөн. Тэдний 65 хувь нь ААН-ийн зээл байна. Цар тахлын үеийн бэлэн байдлыг нэгдүгээр сарын сүүлээс хойш зарласан. Үүнээс хойш гарсан санхүүгийн хүндрэлийг судалж байна. Зээл төлөлтийг хугацааг хойшлуулснаар зээлийн төлөх ёстой хугацаа нь хойшилно. Жишээлбэл 20 жилийн хугацааны зээл 20 жил гурван сар болно гэсэн үг.

Нийт зээлдэгчийн 90 гаруй хувь нь хувь иргэний хэрэглээний зээл байдаг. 90 хоногийн хугацаанд үндсэн зээл болон хүүг төлөх хугацааг хойшлуулж байна. Банкууд энэ хугацаанд хүүгийн төлбөр бодогдохгүй" гэв

 Хэрэглээний зээлэнд: машины лизинг, ипотекийн зээл, цалин, тэтгэвэр, малчин -ийн зээлүүд хамаарна. 120 хоногийн хугацаанд зээлийн ангилал бууруулах үйлдэл хийгдэхгүй бөгөөд өөрөөр хэлбэл, муу зээлдэгч гэсэн жагсаалтад орохгүй аж. Мөн онц байдал зарласан үеэс буюу Зээлийн хугацааг хойшлуулах хоногийг 2020.01.27-ноос эхлэн тооцно гэв.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан "Эдийн засаг хүндэрсэн өнөө үед муу  зээлдэгчид олшрох эрсдэлтэй. Муу зээлдэгч нэмэгдэх хэрээр банкууд Эрсдэлийн сангаа зузаатгах үүрэг хүлээдэг. Энэ нь банкуудын зээлд зарцуулах санхүүжилтийг бууруулах сөрөг үр дагавартай. Цаашлаад эдийн засгийн цусны эргэлт саарах зэрэг талтай. Иймд хэрэглээний зээлийн үндсэн өр, зээлийн хүү төлөлтийг царцаав. Бид өөр арга хэрэгслүүдийг ч авч хэлэлцэж байна" гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.