Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор Х.Баттулга оффшор компаниа 2020 оны 11-р сарын 09-ны өдөр татан нуужээ

Ерөнхийлөгч Х.Баттулгыг Женко компаниар нь монголчууд андахгүй. Бидний мэдэх Женко компани үнэн хэрэгтээ Монголд нэр төдий байдаг ба гол үйл ажиллагаа нь Сингапур дахь оффшор компани юм. Ерөнхийлөгч Х.Баттулга нь “Женко Холдинг Пи-Ти-И” оффшор компанитай  гэдэг нь ил болсон мэдээлэл. Энэ мэдээлэл нь Сингапурын Засгийн газрын бүртгэлийн байгууллагын www.acra.gov.sg цахим хуудаст нийтэд нээлттэй тавигдсан.

Ерөнхийлөгч Х.Баттулга нь Монголын хамаг баялаг уул уурхайг гадныханд нууцаар зарж, гадаад улс оронд мөнгө угаадаг нь илэрсээр л байгаа.

Монгол Улсын хуулиар оффшор бүс гэж тодорхойлсон Сингапур улсад бүртгэлтэй тэрхүү “Женко Холдинг Пи-Ти-И” компанийн 50 хувийг Х.Баттулга өөрийн охин Баттулгын Намуун, үлдсэн 50 хувийг Х.Баттулгын оффшор хөрөнгийн манаач Сингапурын хятад Билли Лим өөрийн хүү Деннис Лимээр дамжуулан эзэмшдэг. “Женко Холдинг Пи-Ти-И” компанийг нэг сая долларын хувь нийлүүлсэн хөрөнгөтэй байгуулсан. Ерөнхийлөгч Х.Баттулга Женко холдинг 1.0 сая долларын үнэлгээтэй энэ компаниа 2020 оны 11 сарын 09-нд  буюу Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж буйтай холбоотойгоор татсан байх юм. Энэ 1.0 сая долларын дүрмийн сантай оффшор компанийн ард юу нуугдаж байна вэ? Нөгөө зарагдсан гээд байгаа Төгрөг нуурын ордын 250 сая доллар уу? Төмөр замаас хулгайлсан 280 сая доллар уу?

“Женко Холдинг Пи-Ти-И” компани нь Ерөнхийлөгч Х.Баттулгын гадагшаа гаргасан хууль бус мөнгийг угаадаг компани байж болзошгүй хэмээн эх сурвалжууд мэдээлж байна.

Монгол Улс 2017 оны дөрөвдүгээр сард Хувийн ашиг сонирхлын тухай хуульд нэмэлт оруулж, төрийн албан тушаалтнууд болон түүний хамаарал бүхий этгээдүүдэд оффшор бүсэд өмч хөрөнгөтэй байх, компанитай байхыг хатуу хориглосон.

2017 оны арванхоёрдугаар сарын 6-нд Монгол Улсын Засгийн газар Сингапур улсыг оффшор бүс хэмээн албан ёсоор зарласан. Энэ хуулийг мөрдөөгүй төрийн ямар ч албан тушаалтныг эгүүлэн татах буюу огцруулах арга хэмжээ авах ёстой гэж хуульдаа заасан. Энэ хуулийнхаа дагуу оффшор бүсэд хөрөнгөтэй албан тушаалтнуудын хөрөнгийг Монголдоо оруулж ирэх ёстой гэсэн үг.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.