Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Хэний үүрэг даалгавраар Сү.Батболдыг улс дамнуулан шалгуулж байгаа вэ?

Гадны шүүхэд гомдол гаргахад хуулийн фирм, мөрдөх товчоо гэх мэт асар өндөр өртгөөр монгол хүн нэгнээ шалгуулахаар улайрч байна.

Сингаурын Дээд шүүх дээр Монголын нэр бүхий улстөрчийн хэргийг шалгаж эхэлсэн гэх мэдээлэл саяхнаас эрчтэй цацагдсан. Сингаурын Дээд шүүхийн хэргийн тухай мэдээллийг хүргье.

Монголын талаас Сингапурын Дээд шүүх дэх маргаанд Нийслэлийн Ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат тэргүүтэй прокурорын байгууллага төрийн нэр бүхий байгууллагуудын өмнөөс нэхэмжлэгчээр оролцон  гадны хуулийн фирм болох “Rev Law” ХХК шүүхэд төлөөлж оролцож байгаа аж.

Сингапурын Дээд шүүхээс 2021 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр  урьдчилсан дүгнэлтээр нэхэмжлэгчдийг “Rev Law” ХХК бүрэн төлөөлөх эрхтэй гэж үзсэн гэх мэдээлэл цацагдсан.

Өмнө нь Сү.Батболдыг Нью-Йоркийн шүүхээс шалгаж байна гэх мэдээлэл цацагдаж, Нью-Йоркийн шүүхээс энэ хэргийг авч хэлэлцэх үндэслэлгүй гэж үзсэн. Нью-Йоркийн шүүхэд Сү.Батболд нартай холбоотой элдэв шар мэдээллийг Ерөнхийлөгч Х.Баттулгатай хамт төмөр замын хэрэгт шалгагдаж явсан хуульч Ж.Майзориг боож өгсөн нь илчлэгдсэн. Тухайн шүүх гэм бурууг тогтоогдох, хэлэлцэх ямар ч үндэслэл алга гэх шалтгаанаар хаасан.

Тэгвэл одоо Сү.Батболд нарыг Сингапурын шүүхээр энэ 2 сарын 26-ны өдрөөс эхлэн дахин шалгуулахаар нэхэмжлэгч талаас улайрах болов.

Хэний үүрэг даалгавраар ямар учиртай үнэн худал нь мэдэгдэхгүй гүтгэлэг бүхий мэдээллийг улс орон дамнуулан өмгөөллийн болон хувийн мөрдөх товчоо хөлслөөд байгаа вэ.

Сингапур улсын Дээд шүүхэд яагаад хандав. Сингапуртай манай улстөрчдөөс хэн хамгийн их холбоо, сүлжээтэй вэ. Сингапурын Билли Лим Пау гэх монголжсон хятад тэрбумтан Женко компанитай, Х.Баттулгатай холбоо сүлбээтэй буюу оффшор компаниараа холбогддог. Сингапурын шүүхийн хэрэгт К-2 мөрдөх товчоо Монголын улстөрчдийг тагнаж чагнасан гэх мэдээллийн мөрөөр К-2 мөрдөх товчооны тухай товч мэдээллийг хүргье. Олон улсад ёс зүйгүй, хуурамч мэдээлэл түгээдгээрээ алдартай “К-2 intelligence” мөрдөх товчоо нь Монголын нэр бүхий улстөрчдийг тагнан чагнах үйл ажиллагаа явуулсан бөгөөд үүнийгээ зарлаж хэд хэдэн шүүхүүдэд хандаад байгаа юм. К-2 нь өмнө нь Нью-Йоркийн шүүх дээрээс хөөгдөөд гарсан.

К-2 хувийн мөрдөх товчоог 79 настай Эулес Кролл нь өөрийн хүү Жеремитэйгээ ажиллуулдаг.

К-2 нь гадаадын шүүхүүд дээр Монгол Улсын нэр бүхий улстөрчдийг тагнаж, “Маш нууц” гэх дардастай материалууд, АТГ-ын хөрөнгө орлогын мэдүүлэг гэх зэрэг хөрөнгө орлогын мэдүүлэг гэх зэрэг материалуудын  бүрдүүлбэр хийсэн гэх.

Канадад төвтэй mongoliaweekly.org цахим сэтгүүлд 2021.02.01-ний өдөр гарсан What to expect from a Khurelsukh2battulga showdown нийтлэлд “Нэхэмжлэгчийн захиалгаар К-2 тагнуулын байгууллага Сү.Батболдын эсрэг тайлан бэлтгэсэн” гэх өгүүлбэр байгаа нь анхаарал татна.

Уг нийтлэлээс үзвэл К-2 гадны хувийн тусгай алба нь Сү.Батболдоор зогсохгүй Ерөнхий сайд нар, УИХ-ын зарим гишүүд дээр тусгай ажиллагаа явуулж хувийн мэдээллийг нь цуглуулан авсан байж болзошгүй байгаа аж.

 

 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.