Уншиж байна...
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газартай хамтран ажиллах санал солилцлооAI, өгөгдөл, дрон, кибер аюулгүй байдлын мэргэжил эрэлттэй байнаОйрын хоногуудад нутгийн баруун хагаст өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч, нутгийн зүүн хагаст хүйтэн хэвээр байнаЯпоны эзэн хаан, хатан хаан долдугаар сарын эхээр Монголд айлчилнаХоёрдугаар сарын 1-нээс нийтийн тээврээр 1000 төгрөгөөр өдөрт дөрвөн удаа зорчиноХүндэтгэх шалтгаанаар нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчсон орон нутгийн тээврийн хэрэгсэл 5000 төгрөгийн хураамж төлөхгүйВашингтон хотод газардах гэж байсан зорчигч тээврийн онгоц нисдэг тэрэгтэй мөргөлдөн осолджээНийтийн эзэмшлийн зам талбайг зөвшөөрөлгүй ашиглаж байгаа зөрчлийг арилгуулж байнаОйрын хоногуудад нутгийн баруун хагаст өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч, нутгийн зүүн хагаст хүйтэн хэвээр байнаОлон улсын өсвөрийн энтрепренерүүдийн уралдаан зарлагдлааОлон улсын шуудан илгээмжээр дамжуулан мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг шүүхэд шилжүүлжээОйрын хоногуудад нутгийн баруун хагаст өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларнаНидерландад бүлэг хулгайч нар 2500 жилийн настай алтан дуулга болон бусад эртний эдлэлийг тоножээФОТО: Хүүхдийн гэгээлэг ертөнцФОТО: Хүүхдийн гэгээлэг ертөнц
Ерөнхийлөгчийн оффшорын тэмцэл мухардсан түүх

Оффшорт бүсэд данстай монголчуудын талаар Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум зарласан 2016 оноос энэ үг монголчуудын нийтлэг хэрэглээний үгсийн санд хүч түрэн орж ирсэн юм.

2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэс оффшор гэдэг үг улам хүчээ авч, АН-аас сонгуульд нэр дэвшсэн Х.Баттулга оффшорт байршуулсан хөрөнгийг Монголд оруулж ирнэ, Монгол ялна хэмээн амласаар сонгуулийн ялагчаар тодорч байлаа.

Х.Баттулгын оффшороос мөнгө татаад иргэдийнхээ бүх өрийг дарна гэсэн энэ суртал ухуулга дөрвөн жил ид шидтэй мэт үйлчилсээр нийгмээ хагаран бутаргахад хүрч, эв нэгдлийн хувьд монголчууд их хэмжээний хохирол амссан ч оффшор данс, оффшор тэмцэлд хэн ч амжилт олоогүй дөрөв дэх хавартайгаа золгож явна. Ерөнхийлөгчийнхөө амлалтад итгэсэн хөөрхий ард түмэн Х.Баттулгаас хэзээ мөнгөө оруулж ирэх вэ, хэзээ өгөх вэ хэмээн дөрвөн жил шалгааж явааг буганд эврээ алдчихаад буцааж өгөхийг горьдон харуулддаг тэмээний үлгэртэй жишиж болох юм. Оффшороос 17 тэрбум ам.доллар оруулж ирнэ гэсэн энэхүү амлалт өөрийг нь хий үзэгдэл мэт дагалдаж, хэзээ нэг өдөр хэлэх үггүй, гарах гарцгүй болгоно гэж Ерөнхийлөгч төсөөлж байгаагүй бололтой. 

Дөрвөн жил өрнүүлсэн оффшор тэмцлийн төгсгөлд яг л гай газар доороос гэдэг шиг Ерөнхийлөгчийн оффшор хөрөнгө ил гараад ирэв. Х.Баттулга Сингапурт нэг сая ам.долларын дүрмийн сантай “Женко Холдинг Пи-Ти-И” нэртэй компани байгуулж, 50 хувийг нь эзэмшиж байгаад 2007 онд охин Б.Намуундаа шилжүүлжээ. Энэ компанийн үлдсэн 50 хувийг түүний бизнесийн хамтрагч, Сингапурын хятад иргэн Билли Лимын хүү Деннис Лим эзэмшдэг тухай тод баримт дэлгэгдсэн. Тэр ч бүү хэл шударга тэмцлийн гол дүр Ерөнхийлөгч маань 2010 онд Төгрөг нуурын ордыг 250 сая ам.доллараар зараад мөнгийг нь оффшорт шилжүүлсэн баримт ч дагалдсан юм. Баримт дэлгэгдсэний дараа Х.Баттулга 2020 оны 11 дүгээр сарын 9-нд Сингапур дахь оффшор дансаа хаасан тухай хариу тайлбар шинжтэй мэдээлэл гарсан ч энэ нь худлаа байх магадлалтай байна.

Харамсалтай нь оффшорт данстай байснаа улайх эр зориг Ерөнхийлөгчөөс гарсангүй. Бүр эсрэгээр “Оффшороос мөнгө олбол аваарай” хэмээн МҮОНТВ-д өгсөн ярилцлагаараа дамжуулан ард түмнээ басамжилсан. Оффшор дахь компаниа хаах нь оффшорт мөнгө хадгалуулж байгаагүй гэсэн үг биш. Зөвхөн дүрмийн сандаа 1 сая ам.доллартай Сингапур дэх компаниар нь ахиад хичнээн сая долларын гүйлгээ дамжин хийгдсэнийг таашгүй. Гэвч өнгөрсөн бүх хугацаанд Х.Баттулга оффшор дансгүй, цорын ганц шударга улстөрчийн дүрд тоглосон нь түүнийг хэн бэ гэдгийг тодорхой харуулж байгаа юм. Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн оффшор данс илэрснээр оффшорын тэмцэлд Монгол ялагдлаа.

Уг нь Х.Баттулгаас өөр ухаантай хүн байсан бол оффшор дансны асуудлыг ярьж эхлэхтэйгээ зэрэгцэн хамгийн түрүүн өөрийнхөө мөнгийг болон АНУ дахь өндөр үнэтэй үл хөдлөх хөрөнгүүдээ борлуулан, орлогоо эх орондоо аваад ирэх байв. Ийм эр зориг, санаачлага нь Х.Баттулгыг улс төрд удаан оршин тогтнох боломжийг нээх өгөх нь гарцаагүй. Гэвч Ерөнхийлөгчөөс ийм сэтгэл гарсангүй. Харин ч эсрэгээр оффшор хэмээх дажныхаа хөлд өрсөлдөгчдөө чирч, шоронд явуулаад дуусч байна.

Сэтгэл байвал энэ ажлыг хийхэд оройтохгүй л дээ. Яг одоо ч Ерөнхийлөгч оффшороос өөрийн болон хамаарал бүхий этгээдүүдийнхээ хөрөнгийг Монголдоо оруулж ирэх боломжтой. Ядаж ил болсон 1 сая ам.долларын дүрмийн сантай оффшор компанийнхаа дансны хуулгыг олон түмэнд үзүүлээд тэнд эргэлдсэн мөнгөө оруулаад ирвэл ард иргэд түүнийг дахин дэмжих биз. Энэ бол ковидоос болж эдийн засгийн хохирол амсаж яваа ард иргэд ч, аж ахуйн нэгжүүдэд ч, түүний улс төрийн карьерт ч эерэг нөлөө үзүүлэх юм.

Монголд мөнгө хэрэгтэй юу гэвэл тийм. Ерөнхийлөгчийнхөө эх оронч үзлээс ургасан тэтгэмжээр ядаж хэд хэдэн орчин үеийн шийдэлтэй цэцэрлэг, жишиг сургууль барьцгаая. Эсвэл нийгмийн тулгамдсан асуудлыг шийдэх гэж хичээж байгаа Ч.Ганжавхлангийн “Ид шидийн орон” зэрэг төсөлд хөрөнгө оруулалт хийж, өнчин өрөөсөн, амьдралын боломж муутай багачууд, монголын ирээдүйг гэрэлтүүлэх замыг нээе. Х.Баттулгаас ийм хүн чанар, эр зориг гарч чадвал энэ жишээ нь монголд төдийгүй, хилийн цаана ч үнэлэх шударга, иргэнлэг, хүмүүнлэгийн ажлаар нэрлэгдэн үлдэх нь гарцаагүй. Хэрвээ Ерөнхийлөгч Та ард иргэдээсээ нуусан оффшор дансаа эх орондоо оруулж ирж чадахгүй бол үнэнээ хэлээд Төрийн тэргүүний хариуцлагатай албан тушаалаас огцор. Энэ нь шударга ёсонд нийцэх билээ.

2012 онд УИХ-аар батлагдсан Оффшорын эсрэг хууль буюу “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-д сонгуулийн үр дүнгээр томилогдсон албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээдүүд оффшор бүсэд банкны данс нээлгэсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчилсөн, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол холбогдох байгууллагад урьдчилан мэдүүлэх үүрэг хүлээсэн байдаг.

Монгол Улсын Ерөнхийлөгч бол ард түмний сонголтоор сонгогдсон Төрийн хамгийн өндөр албан тушаалтан мөн. Тиймээс Х.Баттулга өөрийнхөө дипломат пасспортоор нээж, төрсөн охин Б.Намуундаа шилжүүлсэн оффшор компани, байршуулсан мөнгөн хөрөнгийн хэмжээ, компаниудаараа худалдан авсан үл хөдлөх хөрөнгө зэргээ томилогдсоноосоо хойш 3 сарын дотор АТГ-д мэдүүлэх ёстой байв. Хуулийн дагуу 2017 оны есдүгээр сар гэхэд АТГ-д өгч, дансаа хаах, мөнгөн хөрөнгөө эх орон руугаа эргүүлэн татах учиртай энэ процессийн нэгийг ч Х.Баттулга одоог хүртэл хэрэгжүүлээгүй л яваа. Зөвхөн энэ үйлдэл нь Монгол Улсын Төрийн тэргүүн ард түмнийхээ өмнө хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хуулиас давсан эрх эдэлж явааг нотолж буй. Тиймээс Оффшорын эсрэг хуулийг хэрэгжүүлэлгүй танхайрч яваагийнх нь төлөө Х.Баттулгыг дээрх хуулийн 101.7: энэ хуулийн 101.1, 101.2, 101.4, 101.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн үндэслэлээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалаас эгүүлэн татах эрх зүйн үндэслэл бий гэдгийг ч дашрамд сануулах ёстой.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.