Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Сү.Батболдын нэр холбогдсон Сингапурын Дээд шүүхийн хэрэг захиалгат гүтгэлэг болох нь тогтоогдож байна

Гадны хувийн мөрдөх товчоо, өмгөөллийн компанид асар өндөр үнэ Монголоос төлж монгол иргэнээ шалгуулж буй тухай гадны хэвлэлүүд дээр мэдээлэл гарчээ. Канадад төвтэй mongoliaweekly.org цахим сэтгүүлд 2021.02.01-ний өдөр гарсан What to expect from a Khurelsukh2battulga showdown гадны нийтлэлд “Нэхэмжлэгчийн захиалгаар К-2 тагнуулын байгууллага Сү.Батболдын эсрэг тайлан бэлтгэсэн” гэх өгүүлбэр байгаа нь анхаарал татна. Уг нийтлэлд “МАН-ын нөлөө бүхий хоёр гишүүн, Н.Номтойбаяр, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарт авлигын эсрэг хэрэг нээн ял өгч шийтгэсэн. Х.Баттулгын хувьд Ардчилсан нам дотроо өрсөлдөгчгүйгээ явах түрэмгий бодлого баримталж байна. Өнгөрсөн хэдэн жилд Ерөнхий сайд асан  Ж.Эрдэнэбат болон Ц.Элбэгдорж нарыг Тавантолгой нүүрсний уурхайн эргэн тойрны асуудлаар гаргасан шийдвэртэй байсан гэдгээр мөрдөн байцаалт явуулж байна” гэж дурджээ.

Уг нийтлэлээс үзвэл К-2 гадны хувийн тусгай алба нь Сү.Батболдоор зогсохгүй Ерөнхий сайд нар, УИХ-ын зарим гишүүд дээр тусгай ажиллагаа явуулж хувийн мэдээллийг нь цуглуулан авсан байж болзошгүй гэж дурджээ.

“К-2 intelligence” мөрдөх товчоо нь олон улсад ёс зүйгүй, хуурамч мэдээлэл түгээдгээрээ алдартай бөгөөд уг мөрдөх товчоо нь Монголын нэр бүхий улстөрчдийг тагнан чагнах үйл ажиллагаа явуулсан гэдгээ зарлаж хэд хэдэн шүүхүүдэд хандаад байгаа аж. К-2 нь өмнө нь Нью-Йоркийн шүүх дээрээс хөөгдөөд гарсан товчоо. Нью-Йоркийн шүүхээс шившигтэйгээр буцсан хэрэг одоо Сингапурын шүүх рүү явж эхэлжээ.

К-2 мөрдөх товчооны гүтгэлэгт мэдээллийн дагуу УИХ-ын гишүүн Сү.Батболд нарыг Сингапурын Дээд шүүхэд шалгуулах нэхэмжлэлийг гаргасан байна. Энэ нь УИХ-ын гишүүн Сү.Батболдыг Монголоос захиалж зорилготойгоор гүтгүүлж оффшор, үл хөдлөх хөрөнгөтэй гэх мэт гүтгэлэгт мэдээллийг тарааж байгаа гэдгийг батлан харуулах болжээ

 

Х.БАТ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.