Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Л.Оюун-Эрдэнэ: Ажлын байрны бэлгийн дарамтыг бүрэн устгая. Үүнийг Төрийн байгууллагуудаасаа эхэл

Жендэрийн үндэсний хороо өнөөдөр хуралдаж “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ”-ний тайланг сонсож, тус хорооны 2021 оны ажлын төлөвлөгөөний төслийг хэлэлцэн  батлав.

Хуралдааныг Монгол Улсын Ерөнхий сайд, Жендэрийн Үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ хурлыг даргалан явуулсан бөгөөд тавдугаар сард хороог дахин хуралдуулж, бүрэлдэхүүнийг шинэчлэхээс гадна хорооны гишүүдийн саналыг тусган 2021 оны ажлын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулахаар тогтов.

Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх байр суурьтай байгаагаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хурлын үеэр онцолсон. Тэрбээр, "Хөгжингүй орнуудын жишгээс үзэхэд удирдах, манлайллын түвшинд эмэгтэйчүүд оролцсоноороо авлигын индекс, ажилгүйдэл, хүчирхийлэл, гэмт хэрэг багасаж байна. Иймд томоохон төслийн ажиллах хүчинд эмэгтэйчүүдийн эзлэх хувийг нэмж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, аль ч салбарт хүйсийн тэгш оролцоо, тэнцвэрийг хангахад бодлогоо чиглүүлж ажиллая. Боловсролын тэгш бус байдлыг бууруулах хүрээнд эрэгтэйчүүдийнхээ боловсролд дунд сургуулиас нь анхаарч, эрүүл, идэвхтэй иргэн болгохын тулд дэмжих зайлшгүй шаардлага үүссэнийг орон даяар хийсэн статистик судалгаа мэдээлэл харуулж байна. Тиймээс Жендэрийн Үндэсний хорооны ажлаа уламжлалт тогтсон хэлбэрээс илүү шинэ арга барилаар, шинэ зорилт, бодлого явуулахад чиглүүлнэ" хэмээлээ. 

Ерөнхий сайд хуралдааныг хааж хэлэхдээ, 2021 онд дараах гурван асуудлыг барьж авч хэрэгжүүлье гэдгээ илэрхийлсэн.

Нэгдүгээрт, Монгол Улсад мөрдөн байцаалтын шатанд эмэгтэй хүн хэзээ ч дахин эрүүдэн шүүлтэд оруулахгүй байх,

Хоёрдугаарт, ажлын байрны бэлгийн дарамтыг бүрэн устгая. Үүнийг Төрийн байгууллагуудаасаа эхлэх,

Гуравдугаарт, Авилгын индексийг бууруулж 111 дүгээрт бичигдэж буй жагсаалтаас хоёр оронтой тоо руу шилжихэд эмэгтэйчүүдийнхээ оролцоог хангаж, авилгын эсрэг Монголын эмэгтэйчүүд нэгдэж буйг зарлая гэсэн уриалгыг гаргав.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.